Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Г.Өнөрсайхан: Зээлийн төлбөрөө өгч чадаагүйгээс 300 гаруй сургалтын төв дампуурсан

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 1,100 гаруй сургалтын төвийн төлөөлөл болж 120 гаруй байгууллага нэгдэн УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт шаардах бичиг хүргүүлэхээр болжээ.

Тэд сургалтын төвүүдийн төлөөлөл энэ сарын 6-нд Улаанбаатар хотуудад үйл ажиллагаа явуулж буй сургалтын төвүүдэд шаардлагын дагуу ариутгал, халдваргүйжүүлэлт хийж 10 хүнтэйгээр нээх хүсэлтийг Шадар сайд, УОК болон холбогдох албан тушаалтнуудад илгээсэн боловч хариу ирүүлээгүй байна. Тиймээс шаардлага хүргүүлж буй гэнэ.

Күнз ХХК-ийн Ерөнхий захирал Г.Өнөрсайхан "Өнгөрсөн гурван сарын хугацаанд түрээс, багш ажилчдынхаа цалин, зээлийн төлбөрөө өгч чадаагүйгээс 300 гаруй сургалтын төв дампуурсан. Тэсээд үлдсэн сургалтын төвүүд бүгд түрээсийн өр, ББСБ-д хөрөнгөө барьцаалж зээл авсан нөхцөл байдалтай байна" гэв.

Мөн төр засаг бидний эдийн засгийн нөхцөл байдлын огт тоохгүй орхилоо. Сургалтын төв гэлтгүй олон үйлдвэр, үйлчилгээний газрууд эдийн засгийн эргэлт саарсны улмаас хаагдаж байна. Тиймээс  хоригоо сулруулахыг хүссэн ч саун, иога, фитнесийн төвүүдийг л нээж байгаа нь харамсалтай байна. Бид өнөөдрийг хүртэл байж болох бүх нөөцөө шавхаж байгаа. Сайд нар хоорондоо уялдаа холбоогүй ажиллаж, судалгаа шинжилгээ хийхгүйгээр шийдвэр гаргаж байна хэмээн Эхлэл ХХК-ийн захирал Ч.Батзаяа хэмээн хэлсэн юм.

 Тэд цахим сургалтын төвөөр үйл ажиллагаагаа явуулсан ч жирийн өдрүүдэд олдог орлогынхоо ердөө 15 хувийг л эргэн олж байгаагаа онцолсон юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com