Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Ерөнхийлөгч Х.Баттулга УОК-т үндэсний үйлдвэрийн хамгаалалтын хувцас хандивлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний үйлдвэрлэгч “Exclusive” компанийн үйлдвэрлэж буй “exMed” брэндийн  вируснаас хамгаалах тусгай зориулалтын 5,000 ширхэг хувцсыг худалдан авч, Улсын Онцгой комисст хандивлалаа. Хандивын хамгаалах хувцсыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд өнөөдөр гардууллаа.

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижир “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын халдварыг тогтоон барих, тархалтаас сэргийлэх, голомтод ажиллаж буй эмч, мэргэжилтнүүд, албан хаагчдад зайлшгүй хэрэгтэй 5,000 ширхэг хамгаалах хувцсыг хувиасаа хандивлаж байгааг дуулгахад таатай байна. Энэхүү хандив Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яам болон бусад байгууллагуудын үйл ажиллагаанд нэмэр болно гэж итгэж байна.

Эдгээр хамгаалах хувцсыг дотоодын үйлдвэрлэгч “Exclusive” компани олон улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэж байна. Тус компани өдөрт 1,200 ширхэг хувцсыг үйлдвэрлэх хүчин чадалтай. Цаашдаа олон улсын зах зээлд гаргах зорилготой бөгөөд тус компанийн бүтээгдэхүүнийг Польш улсын компаниас худалдаж авах санал ирүүлсэн тухай надад танилцуулсан. Нэг талаасаа өнөөгийн эдийн засгийн хямралтай үед баяртай мэдээ гэж ойлгож байгаа.

Монголчууд бид өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан аюулгүйн хувцас үйлдвэрлэх боломж байна гэдгийг харуулж, хичээж ажиллаж байгаа тус компанийханд талархал илэрхийлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс энэ нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид, Улсын Онцгой комиссын нийт албан хаагчид энэ бүхний ард гарч, даван туулна гэдэгт бүрэн итгэлтэй байгаа” гэлээ.

Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс өндөр эрсдэлтэй нөхцөл байдалд ажиллаж байгаа төрийн албан хаагчид, эмнэлэг, онцгой байдал, мэргэжлийн хяналтын мэргэжилтнүүдэд маш их хэрэгтэй байгаа хамгаалах хувцсыг хандивласанд талархаж байгаагаа илэрхийллээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com