Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
ШӨХТГ: Хүнсний дэлгүүрт хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдах зөрчил их байна

Нийслэлийн захын хүнсний дэлгүүрүүдэд хугацаа дуусах дөхсөн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, бүтээгдэхүүний хадгалалт хамгаалалтын горим алдагдсан, хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах зөрчил дутагдлууд нийтлэг байгааг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.

ШӨХТГ-ын шуурхай ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн 36-р хороо, Улаанчулуутын орчмын зарим хүнсний дэлгүүрүүдэд хяналт шалгалт явуулсан байна.

Тус дүүргийн 5 хүнсний дэлгүүр хяналт шалгалтад хамрагдсан бөгөөд тухайн дэлгүүрүүдэд худалдан борлуулж буй өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ, нөөц, хангамж болон нийлүүлэлт хэвийн явагдаж байжээ.

Харин хяналт шалгалтын явцад хүүхдэд зориулсан чихэр, амттан зэрэг зарим бараа бүтээгдэхүүний хугацаа хэтэрсэн, гарал үүсэл тодорхойгүй зэрэг зөрчил дутагдлууд илэрснийг газар дээр нь арилгуулж хэрэглэгчийн эрхийг хангаж ажиллах шаардлагыг тавьсан байна.

Тиймээс иргэд, хэрэглэгчдийг тухайн бүтээгдэхүүний хадгалах хугацааг заавал шалгаж худалдан авалт хийхийг Шударга өрсөлдөөн хэрэглэгийн төлөө газраас зөвлөлөө гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com