Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
УБ, Сэлэнгэ, Дархан руу орох, гарах хөдөлгөөнийг МАРГААШ 06:00 цагт НЭЭНЭ

Маргааш УБ, Сэлэнгэ, Дархан руу орох, гарах хөдөлгөөнийг 06:00 цагт нээнэ. Энэ талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдээлэл хийв. Тэрээр хэлэхдээ "2020 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр COVID-19 халдвар илэрсэн тохиолдол дээр судалгаа хийн, УОК-ийн шийдвэрээр Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн орох, гарах хөдөлгөөнийг хаасан.

Өнөөдөр Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Онцгой комисс болон УОК-ын шуурхай штаб хуралдаад ЭМЯ, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн байгууллагын хамтарсан судалгаа, шинжилгээний ажлууд хэвийн явагдаад дууссан тул маргааш замын хөдөлгөөнийг нээх боломжтой гэж үзлээ.

Тиймээс Дархан-Уул, Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотын орох, гарах хөдөлгөөн маргааш буюу дөрөвдүгээр сарын 25-ны өглөө яг 06:00 цагаас нээгдэнэ.

Гэнэт зам хааж, ажилд саад учрууллаа гэсэн иргэдийн гомдол нэлээд байна. Цар тахлын аюул нь өөрөө гэнэт гарч ирдэг зүйл.

Монгол Улс дотроосоо халдвар гаргахгүй байх тал дээр хичээж, арга хэмжээ авч байна. Дотроосоо халдвар гараагүй ийм улс, орон цөөн байгаа.

Гэхдээ тайвширч болохгүйг дахин сануулья. Иргэн бүр хорио цээрийн дэглэмийг чанд мөрдөх шаардлагатай.

Зам хаах шийдвэрийг хүлээн авч цагдаагийн байгууллагын шаардлагыг биелүүлсэн иргэддээ талархаж байна" гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com