Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
“Загалмайлсан ах” У.Хүрэлсүхийн дүү нар ЖДҮХСанг цөлмөж, “Эрдэнэт”-д шахаа хийжээ

Д.СОЁМБО 

 “Шударга бусын төлөө амиа ч алдахаас айхгүй” хэмээн том ам гарч байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үнэн төрх өдгөө олны өмнө ил болжээ. Тэрбээр Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахын төлөө УИХ-ын гишүүдэд жижиг дунд үйлдвэрлэлийн зээл өгч кноп даруулсан. Энэхүү хэрэг нь олны өмнө ил болчхоод байхад өнөөх шударга ёсоо умартаж, “ждү-чин” гишүүдээ улаан цагаан авч үлдсэн билээ. Арга ч үгүй биз, ЖДҮ-чин гишүүд хариуцлага хүлээхдээ тулбал Ерөнхий сайд маань өөрөө ч бас “аавын” хаалга татаж магадгүй нөхцөлд орсон болохоор тэр.

У.Давхарбаяр “Эрдэнэт” үйлдвэр 300 мянган ам.долларын шахаа хийжээ

 Ингэж хэлэхийн учир нь, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дүү У.Давхарбаяр “Жаргалан мах импекс” компаниараа дамжуулан ЖДҮХС-аас 1.3 тэрбум төгрөгийн зээл авч, төрийн тендертэй хүртэл нэр холбогдож дуулиан тарьж байсан нэгэн. Тэгвэл хамгийн сүүлд тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрт Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр шиг л “шахаа” хийсэн баримт нь дэлгэгдээд байна. Түүний эл баримтыг нийтлэлч У.Оргилмаа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан олон нийтэд дэлгэсэн билээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын дүү У.Давхарбаяр нь 2014 онд ахыгаа Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байхад Эрдэнэт үйлдвэрт “шахаа” хийжээ. Бүр тодруулбал, 2014 онд “Тэнгэр суудал” компанийг төлөөлж захирал У.Давхарбаяр нөгөө талаас “Эрдэнэт үйлдвэр”-ийг төлөөлж Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн нар “Эрдэнэт үйлдвэрт бараа нийлүүлэх” гэрээ байгуулжээ. Гэрээний нийт дүн НӨАТ оруулаад 353 мянга 250 ам.доллар байх бөгөөд зургаан ширхэг эрчим хүчний чиглэлийн багаж, тоног төхөөрөмж нийлүүлсэн байна. /35 кВ хүчдэлийн хязгаарлагч, хийн унтраалга, шалгагч төхөөрөмж, хяналтын модуль/ зэрэг багажууд багтсан байна.
Энэхүү гэрээнээс харахад. Нэгдүгээрт, 2014 он хэмээн дурдсан боловч сар өдрөө дурдаагүй байгаа юм. Хоёрдугаарт, “Тэнгэр суудал”, болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн тамга тэмдэг бүхий гарын үсэг зурагджээ. Харин нотариатын тамга тэмдэг нь байгаа боловч гарын үсэггүй, буюу албажуулаагүй нотариатаар гэрээ хийсэн байх юм.

Жижиг дундын жинхэнэ эзэн У.Отгонбаяр

 Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийг хамаг томчууд нь хувааж завшсан дуулиан ил болсноор энэ зээлийг ер нь хэзээнээс, хэн хариуцаж олгож байсан бэ гэдэг эрэлд гарлаа. Олсны үзүүрээс чангааж явтал үзүүрт нь хэн байсан гээч. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр гэгч жижиг дундын жинхэнэ том эзэн гарч ирсэн юм.
Жижиг дунд үйлдвэрлэлийн асуудал анх 2004 онд тухайн үеийн Үйлдвэр, худалдааны яамны мэдэлд бий болоход Ухнаагийн Отгонбаяр 2006 оны 03 сараас тус яаманд энэ асуудлыг хариуцаж ажлын гараагаа эхэлж байжээ. Тухайн үед сайд нь "Буянгийн" гэх Б.Жаргалсайхан байжээ. 2008 оны сонгуулийн дараа жижиг, дундын асуудал Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яаманд шилжихэд мөнөөх У.Отгонбаяр 2008 оны 10 сараас жижиг, дундаа дагаад тус яам руу шилжсэн байна.
Ингээд зогсохгүй тухайн үед эрх баригч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, төрсөн ах У.Хүрэлсүхийнхээ нөмөр нөөлгөөр Т.Бадамжунай сайдтай Жижиг, дунд үйлдвэрийн бие даасан агентлагт ЖДҮ-чин дарга Ц.Ням-Осорын шууд удирдлага дор ажиллажээ. У.Отгонбаяр 2009 оны 04 сараас 2012 оны 09 сар буюу Жижиг, дунд үйлдвэрийн газрыг татан буугдтал уг газарт ажиллаж, Ц.Ням-Осорын дараа үргэлжлүүлэн Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргаар ажилласан байна.
2012 оны УИХ-ын сонгуульд МАН ялагдахад ч тэрээр ах У.Хүрэлсүхийнхээ буянд ажлаа хүлээлгэж өгсөнгүй. Том ахын нөлөө аль ч төрд их. Одоо УИХ-ын дэд дарга Я.Санжмятавыг 2012-2014 онд Хөдөлмөрийн сайд байхад өнөөх У.Отгонбаяр 2012 оны 10 сараас 2014 оны 12 сар хүртэл мөн л Хөдөлмөрийн яаманд жижиг, дундын асуудлаа хариуцсаар л байж. Одоо тэр үүсгэн байгуулсан хоёр компаниараа жижиг, дундын зээл авсан асуудалд холбогдоод байгаа Х.Баделхан сайдын Барилга, хот байгуулалтын яаманд газрын даргаар ажиллаж байна. Гурван Засгийн газар, гурван яам дамжин тасралтгүй найман жил жижиг, дунд үйлдвэрийн зээлийг гардан хариуцаж, зохион байгуулж, бүх бичиг баримт цаастай ажиллаж байсан жинхэнэ эзэн нь Ерөнхий сайдын төрсөн дүү У.Отгонбаяр гэгч болж таарсан нь баримтаараа байна.
Тэгэхээр яагаад У.Хүрэлсүх дүүгээ тасралтгүй энэ жижиг, дундаас салгахгүй "дэмжиж" ирсэн, яагаад чухамхүү У.Хүрэлсүхийн Засгийн Газрын үед ийм олноороо УИХ-ын болон Засгийн газрын гишүүд нь жижиг, дундын зээлтэй холбогдсонд гайхах зүйл алга. Чухамдаа, ЖДҮ-гийн хулгай гэх дуулиант хэргийн загалмайлсан эцэг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө юм.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com