Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
“Эрдэнэс Монгол”-ын дэд захирал Э.Дөлгөөн гэж хэн бэ?

 Манай улсын стратегийн орд газруудын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангадаг, асар их мөнгөний эргэлттэй компани бол “Эрдэнэс Монгол”. Тэгвэл, тус компанийн дэд захирлаар ажиллаж байсан О.Одбаяр өнгөрөгч оны сүүлээр албан ажлаа хүлээлгэн өгчээ. Өдгөө түүний оронд томилогдсон Э.Дөлгөөний талаарх мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Учир нь, Э.Дөлгөөн нь “Жаст”-ын Ш.Батхүүгийн хүргэн, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй бэлтгэл хийдэг, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай ойрын харилцаатай гэгддэг нэгэн. Түүний томилгоог “Эрдэнэс Монгол”-ын ТУЗ эцэслэн шийддэг зохицуулалттай. Тус компанийн ТУЗ-ийг чиг үүргийнхээ дагуу ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбат ахалдаг. Тэрбээр “Дээрээс чиглэл ирчихвэл Э.Дөлгөөнийг би томилчихно” хэмээн ярьсан гэгдэж буй. ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбатад дээрээс нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ эсвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар шууд чиглэл өгөх боломжтой билээ. Уг томилгоонд Ж.Ганбаатар өндөр нөлөөтэй оролцсон ч гэгдэж байгаа юм.
Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх нар өнгөн дээрээ Ш.Батхүүтэй тэмцэж, улсыг хохиролгүй болгоно гэж байгаа ч, хөшигний цаана “Жаст”-ын угшилтай хүнийг “Эрдэнэс Монгол”-ын дэд захирлаар томилчхоод байна гэсэн үг. Үүгээр зогсохгүй, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банканд барьцаалж, Монгол Улсыг 150 орчим тэрбум төгрөгийн өрөнд оруулсан Ш.Батхүүд холбогдох хэрэг шүүх, прокурор, АТГ-ын аль нэгэн дээр очоод байсхийгээд гацчихаад байгаагийн цаад шалтгаан нь энэ байж ч болох юм.
Э.Дөлгөөний хувьд OZD ASIA PTE-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэх мэдээлэл бий. Тодруулбал, Сингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE нь "Centеrra Gold" компанийн Бороогийн алтны уурхай, Гацуурт төслийг нийтэд нь 35 сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар 90 орчим тэрбум төгрөгөөр худалдан авсан компани юм. Түүний намтарт бичигдээгүй бас нэг мэдээлэл бол Э.Дөлгөөн нь Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үед гадаад бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байсан бөгөөд Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсны дараа Улаанбаатар хотын банканд нэг хэсэг ажиллаж байсан гэсэн албан бус мэдээлэл ч байна. Мөн үүнээс гадна, Э.Дөлгөөн нь “Блүүмбэрг” телевизийн Монгол дахь салбарын захирал Э.Долгионы төрсөн дүү бөгөөд хэвлэлийн салбарт тэр дундаа “UB Post” сонинд ажиллаж байсан туршлагатай ажээ.

Эрдэнэбаатарын Дөлгөөний намтар

Боловсрол:
1996-2006 он Ирээдүй цогцолбор – Бүрэн дунд боловсрол
2006-2010 он ШУТИС – Дулааны Автоматжуулалтын Инженер бакалавр
2011-2012 он Singapore Business Academy – Бизнес удирдлага мэргэшил дээшлүүлэх
2016-2018 он Удирдлагын Академи – Бизнес Удирдлагын Магистр
Ажлын туршлага:
2010-2011 он “Хера Холдинг” ХХК, Борлуулалтын албаны менежер, зөвлөх
2013-2015 он “Жаст Агро” ХХК, Борлуулалт, Маркетинг, Хангамж хариуцсан захирал
2016-2019 он “IBB групп” ХХК, Гүйцэтгэх захирал
2019 оны 05 дугаар сараас “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн
2019 оны 05 дугаар сараас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх
2020 оноос “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com