Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Токиогоос ирэх хүсэлт гаргасан иргэдийн анхааралд

Монгол Улсын Онцгой комиссын шуурхай штабын 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 18 дахь удаагийн хуралдаанаар тусгай үүргийн нислэгээр буцах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг тухайн улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд явуулна. Харин тухайн нислэгээр эх орондоо ирэх иргэдийн сонгон шалгаруулалтыг Монгол Улсын Онцгой комиссын шуурхай штабын дэргэдэх Ажлын хэсэг явуулах шийдвэрийг гаргаад байна.

Энэ шийдвэрийн дагуу бүртгэлийн дарааллыг үл харгалзан Монгол Улсын Онцгой комиссын шуурхай штабаас дараах үндсэн 5 шалгуурыг хангасан иргэдийг нэн тэргүүнд эх орон руу нь буцаана.

Үүнд:

  • Өндөр настан, /Эрэгтэй 60 нас болон түүнээс дээш, эмэгтэй 55 нас болон түүнээс дээш/
  • Хөгжлийн бэрхшээлтэй,
  • Монгол Улсад эмнэлгийн хяналтад байдаг, /Эмнэлгийн тодорхойлолттой байх/
  • Жирэмсэн, /16 долоо хоног буюу 4 сараас доошгүй байх, жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаасаа өмнө эмчээсээ зөвлөгөө авсан байх, үүнд жирэмсний 36 долоо хоногоос хэтрэхгүй, хэвийн тээлттэй жирэмсэн эмэгтэй нь заасан магадлагааны маягтыг хяналт тавьж буй эмчээрээ бөглүүлэн МИАТ ХК-аар аялах боломжтой. Төрөхөөс өмнөх сүүлийн 14 хоногийн өмнө аялж буй зорчигч буюу жирэмсэн эмэгтэй болон төрөөд 7 хонож буй эмэгтэйг МИАТ ХК тээвэрлэхгүй./
  • Бага насны болон нялх хүүхэдтэй гэр бүл, /0-5 нас хүртэлх хүүхэдтэй гэр бүл/

Тус ЭСЯ нь иргэдийн цагийг хэмнэх, төвөг чирэгдэл үүсгэхгүйн үүднээс тусгай үүргийн нислэгээр эх орон руугаа буцах иргэдийн бүртгэлийг цаашид charter.tokyo@gmail.com цахим хаягаар авах болсныг үүгээр мэдэгдэж байна. Иймд бүртгэлийг цаашид утсаар хийхгүй болсныг анхаарна уу.

Бүртгүүлэх хүсэлтэй иргэд доорх мэдээллийг ирүүлэхэд анхаарна уу. Үүнд:

1. Овог нэр

2. Паспортын дугаар

3. Төрсөн огноо

4. Тийзний дугаар /МИАТ ХК-ний нислэгийн буцах тийзтэй тохиолдолд/

5. Япон Улсад холбоо барих утасны дугаар

6. Монгол Улсад холбоо барих утасны дугаар

7. Эх орон руугаа буцах шалтгаан зэрэг болно.

Өнөөдрийн байдлаар тус ЭСЯ-нд тусгай үүргийн нислэгээр эх орон руугаа буцах хүсэлт гаргаад байгаа 588 иргэн байгаа бөгөөд дээрх иргэд ЭСЯ-ны бүртгэлд хамрагдсан байгаа тул тус цахим хаяг руу мэдээллээ явуулах шаардлагагүй болно. Бүртгэлд хамрагдсан эсэхийг энэ холбоосоор орж шалгана уу.

ЭХ СУРВАЛЖ: Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яам

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com