Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Ө.Энхтүвшин: Америк, Австрали руу шууд нислэг хийж иргэдээ авах боломжгүй

 УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "Нөхцөл байдал улам амаргүй болж байна. Дэлхий дахинд тархаж байгаа цар хүрээ, хурд улам нэмэгдэж байна. Дэлхий дахинд нийт 3 сая 64 мянган хүн шинэ коронавирусийн халдвар авсан байна. Манай хойд хөршид нийт халдвар авсан хүний тоо 87147 болж өдөрт 6198-р нэмэгдсэн байна. АНУ, БНХАУ, Энэтхэг, БНСУ зэрэг манай улстай ойр харилцдаг улсуудын нөхцөл байдал амаргүй байна. Манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 38 болсон байгаа. Халдвар авсан хүмүүсийн дунд эхний хоёр шинжилгээ сөрөг гарсан ч гурав дахь удаагийн шинжилгээгээр эерэг гарч буй тохиолдлууд гарч байна. 14 хоногийн дараа шинжилгээ авахад эерэг гарч байгаа нь вирус хэрхэн хурдан хувьсаж өөрчлөгдөж байгааг харж болно. Шадар сайдын тушаалаар баталсан ажлын хэсэг долоо дахь удаагийн эрсдлийн үнэлгээгээр МАШ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс өнөөдрийн УОК-ын хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацааг тавдугаар сарын 31-нийг дуустал үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Ингэснээр олон улсын нислэгийг хязгаарласан хугацаа мөн сунгагдаж байгаа. Алтанбулаг, Буянт-Ухаа, Замын-Үүд боомтоор Монгол Улсын иргэдээ авна гэсэн шийдвэрийн хугацаа мөн сунгагдлаа" гэсэн юм. 

Ингэснээр цаашид ч тусгай үүргийн онгоцоороо нислэг үйлдэн гадаад улсаас иргэдээ авчирна. Ойрын хугацаанд гурван нислэг хийгдэнэ. БНСУ-руу хоёр удаа нислэг үйлдэнэ.  БНСУ- аас ирэх иргэд шинжилгээ хийлгээд ирнэ. Харин ОХУ -д байдал хүнд байгаа. Тиймээс оюутнуудаа ээлж дараатай татан авчрахаар болжээ.

Мөн тэрээр гадаадаас эх орондоо ирэх хүсэлт маш их ирж байна. Одоогийн байдлаар хүсэлтүүд нэмэгдсээр 9890 болсон байна. иргэдээ татан авчрахдаа шалгуураа хэвээр барьсаар байна. Элчин сайдын яамны гадаа суулт хийгээд ямар ч нэмэргүй. Тэглээ гээд манай онгоцны тоо нэмэгдэхгүй. Энэд байгаа байр савны тоо нэмэгдэхгүй. Аргагүй шаардлагатай иргэдээ л татан авна. Харин энэтхэг, Австрали, Америк зэрэг орнууд руу шууд нислэг хийх боломжгүй. Байнгын нислэг үйлддэг орнууд руу л явах боломжтой гэлээ.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com