Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
“Чинээлэг малчин” хөтөлбөр Хэнтий аймагт хэрэгжинэ

 “Чинээлэг малчин” хөтөлбөр Хэнтий аймагт салбараа байгуулж, тус аймаг дахь салбарын төлөөллөөр Засаг дарга асан Ж.Оюунбаатар томилогдлоо.
Хэнтий аймаг энэ жил таван сая гаруй толгой мал тоолуулжээ. Гэвч малын тооноос илүү чанар, сүргийн бүтцэд анхаарч, бэлчээрээ хамгаалах нь малчдын хувьд тулгамдсан асуудлын нэг болоод буй. Тиймээс ч Хэнтий аймаг мал сүргээ эдийн засгийн эргэлтэд оруулах, бэлчээрээ хамгаалах, малчдын амьжиргааг дээшлүүлж, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Чинээлэг малчин” хөтөлбөрийг ийнхүү хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна.
Хэнтий аймаг 2,5 сая хонин сүрэгтэй. Улмаар аймгийн өмнөд бүс нутгийн бэлчээрийн онцлогт тохируулан хонин сүргийг чанаржуулан өсгөх боломжтой бол хойд сумдад үхэр сүрэгт тулгуурласан бизнес загварыг бий болгох хэрэгтэй гэж тооцож байна. Нэг малчин өрхийг мянга хүрэхгүй малаар жилдээ 200-300 сая төгрөгийн орлоготой болгох нь энэ хөтөлбөрийн үндсэн зорилтуудын нэг юм. Харин Хэнтий аймгийн салбарынхан нэн тэргүүнд малын үүлдэр угсааг сайжруулж, сүргийн бүтцийн 90 хувийг хээлтэгч мал болгох зорилт тавьжээ. Мөн илүү нугаламт, махны гарц өндөр эцэг малаар намар хээлтүүлгийн ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Улмаар ирэх намар гэхэд олон улсын стандартад нийцсэн махыг гадаадад экспортлох ажлыг хариуцан ажиллахаар болжээ.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com