Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Хүүхдүүд олон улсын энтрепренеруудын уралдаанд оролцоно

 Нийслэлийн ахлах сургуулийн сурагчдын дунд зохиогдсон өсвөрийн энтрепренеруудын сургалт, уралдаан 2020 оны гуравдугаар сарын 21-ээс дөрөвдүгээр сарын 29-ний өдрүүдэд цахим орчинд амжилттай явагдаж өндөрлөлөө. 2020 оны уралдаанд 12 цагийн хугацаанд бизнес санаа гаргаж, бизнесийн төлөвлөгөө боловсруулан оролцсон нийт есөн багаас гурван баг (Innoway, Nanitech, Wave багууд) шилдгээр шалгарч, олон улсын GYEC 2020 тэмцээнд оролцох эрхээ дөрөвдүгээр сарын 29-ний өдөр гардан авлаа.
Global Youth Entrepreneurship Challenge (GYEC) буюу өсвөрийн энтрепренеруудын сургалт, уралдааныг Японы Center for Entrepreneurship Development болон Индонезийн SURYA Institute-с зохион байгуулдаг бөгөөд ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын энтрепренер бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах, илтгэх ур чадварыг дэвшилтэт технологи, шинжлэх ухаантай уялдуулан хөгжүүлэх зорилготой юм. Энэхүү уралдааныг 2017 оноос Хүүхдийг Ивээн Сан болон Хөгжлийн Шийдэл ТББ хамтран Монгол Улсад зохион байгуулж, улсаа төлөөлөх баг бэлтгэж олон улсын уралдаанд оролцуулж байгаа билээ. 2019 оноос Нийслэлийн Шинжлэх Ухаан, Үйлдвэрлэл, Инновацын газар тус сургалт, уралдааныг дэмжиж хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна.
Хөдөлмөрийн зах зээлд залуучуудын бүтээлч сэтгэлгээ, инновацын хэрэгцээ шаардлага улам бүр өсөн нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор улс орнууд инновац, мэдлэгт суурилсан эдийн засаг, тэр дундаа энтрепренершипийн давлагаанд анхаарал хандуулах болж, их дээд болон ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт энтрепренершипийн ур чадвар олгох хичээлүүдийг оруулж эхэлсэн. Монгол улсын хувьд ерөнхий боловсролын түвшинд эдгээр ур чадварыг хөгжүүлэх боломж бололцоо дутмаг байдаг. Иймд бид ахлах ангийн сурагчдад олон улсын түвшинд өрсөлдөх боломжийг олгохын тулд сургалтыг шинэлэг хөтөлбөр, оролцооны арга барилаар хүргэдэг. Энэхүү уралдаан нь Улаанбаатар хотын аль ч ЕБС-ийн 15-19 насны ахлах ангийн сурагчдад нээлттэй юм. Тэмцээнд найм хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй багаар оролцдог. 2017 оны уралдаанд нийт таван сургуулийн 38 сурагч хамрагдсан бол 2018 онд зургаан сургуулийн нийт 64 сурагч, 2019 онд найман сургуулийн нийт 64 сурагч, 2020 онд 11 баг сонирхлоо илэрхийлэн сургалтад хамрагдаж, түүнээс есөн сургуулийн 62 сурагч уралдаанд оролцсон. 2019 оны олон улсын уралдаанд Монгол Улсыг төлөөлөн оролцсон багууд өмнөх жилүүдийн амжилтуудыг давж, эхний 10 байр дотор шалгарсныг бахархууштайгаар онцлох нь зүйтэй юм.
Энэ жилийн олон улсын уралдаан тавдугаар сарын 30-ны өдөр, бүтэн 12 цагийн турш цахимаар явагдах юм. Өглөө 7:00 цагт сэдэв зарлагдах ба оролцогч багууд 18:30 гэхэд доорх даалгаврыг гүйцэтгэсэн байна. Үүнд:
1) Санаачилсан бүтээгдэхүүн, үйлчилгээний туршилтын загвар (биетээр эсвэл дижитал);
2) Хоёр хуудас бизнесийн төлөвлөгөө
3) 3-5 минутын дүрсэн танилцуулга /англи хэл дээр/ бэлдэнэ.
Уралдаанд оролцсон сурагчид багийн найзуудаасаа сурахаас гадна баг хоорондоо харилцан суралцаж, дийлэнх оролцогчид цахим орчинд багаар ажиллах чадвараа сайжруулж чадсан байгаа нь сургалтын дараах судалгаагаар харагдсан юм. Сурагчид мөн өөрт байсан бүтээлч санаагаа бодит болгох, түргэн хугацаанд үр дүнтэй ажиллах гэх мэт ур чадваруудыг сургалт, уралдаанаас олж авсан гэж судалгаанд хариулжээ.
Цаашид энэхүү уралдаанд орон нутгийн ахлах ангийн сурагчдыг хамруулан үндэсний хэмжээнд болгохоор зохион байгуулагчдын зүгээс ажиллаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com