Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
15 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР СУДАЛГАА ХИЙСЭН МАН-ЫГ АТГ-Т ӨГЧ ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ

Б.САНАА

 МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших гэж буй горилогч нарт зориулж 15 тэрбум төгрөгөөр судалгаа явуулсан гэх мэдээлэл, судалгааны нэрстэйгээ хэвлэлээр удаа дараа гарсан билээ. Тодруулбал, МАН сонгуульд нэр дэвших хүсэлтэй 300 орчим гишүүдээсээ тус бүр, судалгааны шат бүрт 50 сая төгрөг татан авч хөндлөнгийн хараат бус судалгаа хийлгэжээ. Зөвхөн нэгдүгээр шатны судалгаанд оролцогчдын төлсөн мөнгөн дүнг тооцоод үзвэл 15 тэрбум орчим төгрөг болж байгаа юм. Харин хоёр, гурав дахь шатанд оролцогчдын зарцуулсан нийт мөнгөн дүн нь хэдэн хүн тухайн шатанд тунаж үлдсэнээс хамаарч буурсан.Уг судалгааг гурван шаттай, рейтинг өндөртэй хүнийг нь тодруулж шигших зарчмаар явуулсан байна. Иймд гурван шатны судалгаанд тунаж үлдсэн өндөр рейтингтэй гарч буй хүн тус бүр нь зөвхөн судалгаа хийлгэхэд 150 сая төгрөг зарцуулж байгаа аж. Ингэхээр нэр дэвшихээр горилогчдын рейтинг тогтоох судалгааны нийт дүн 15 тэрбум төгрөгөөс ч давах бололтой. Сонгуулийн хуулийг зөрчиж судалгаа явуулж, судалгааны мөнгө хаанаас гарав гэдэг асуудал ид яригдаж байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор иргэдээс МАН-ыг хууль зөрчсөн гэж үзэн Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасны дагуу АТГ болон холбогдох хууль хяналтын байгууллагад гомдол гаргахаар болжээ. Ийнхүү МАН нь 76 тойрогт нэр дэвших гишүүн тус бүрээс 50,000,000 төгрөгийн санхүүжилт татсан үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байгаагаас гадна Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль, Эрүүгийн хуулиудын холбогдох заалтуудыг тус тус зөрчиж байна. Тодруулбал, МАН-ын судалгааны гэх жагсаалтад багтсан хүний дийлэнх нь төрийн албан хаагч, зарим нь сонгуульд нэр дэвшихээр 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байгаа бөгөөд тэдгээр хүмүүс төрийн албан хаагч атлаа их хэмжээний мөнгөн хөрөнгө гаргасан нь хөрөнгө орлогын хувьд анхаарал татаж байгаа юм. Иймд тэдгээр төрийн албан хаагчдыг шалгаж, хөрөнгө орлогын үндэслэлтэй нь нотлогдохгүй бол Эрүүгийн хуульд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт тооцогдохоор болж буй юм.
Тиймээс УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн нэр дэвшилт эхлэхээс өмнө үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй төрийн албан хаагчдаас судалгаа гэх нэрийн доор хууль бус мөнгө хүлээн авсан байж болзошгүй тул МАН-ын хууль бус энэхүү үйлдлийг яаралтай шалгаж, зөрчлийг таслан зогсоож өгнө үү хэмээн иргэд АТГ болон хууль хяналтын байгууллагад хандахаар болж байгаа юм байна.

 

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com