Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
С.Амарсайхан: Баар, цэнгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар хаана

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар баар, рестораны үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэрт хүрлээ. 

Энэ талаар Хотын дарга С.Амарсайхан "Баар, шөнийн цэнгээний газруудыг нээсэн ч зохих ёсны шаардлагыг хангахгүй байна. Ариутгал халдваргүйжүүлэлтээс эхлээд, төр засгийн бодлого шийдвэр, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг мөрдөхгүй байна. Нөгөө талаар мэргэжлийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж чадахгүй байгаа нь харагдлаа.

 Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ачаалалтай ажиллаж байгаа хүмүүсийн ажлын үр дүн, эрүүл мэндээ хамгаалах үүргээ биелүүлж байгаа иргэдийнхээ эрх ашиг, хувь заяаг энд тэнд хийх юмаа олж ядсан задарсан хүмүүсийн жаргал нь дэндсэн үйлдлээр эрсдэлд учруулах боломжгүй. Энэ байгууллагууд хэзээ ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлаа хийж чаддаг болох, мөн өвчний нөхцөл байдлыг харгалзаж, тодорхойгүй хугацаагаар баар, цэнгээний газруудыг хаах нь зүйтэй гэж үзлээ.

Залуучууд маань бодит эрсдлийг тооцож чадахгүй байна. Тийм учраас энэ үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй.

Өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлуудын уялдааг хангах чиглэлд ажил цалгардаж байгаа учраас Нийслэлийн ЗТДГ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байна. Холбогдох байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулах, цаг үеийн нөхцөл байдалтай нийцсэн уян хатан шийдвэр гаргах, шийдвэр гаргахдаа үр дүнг нь тооцоолж байхад анхаарал, хариуцлагатай ханд" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com