Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Тендерийн эрлэг Б.Бямбадорж гэж хэн бэ?

Д.СОЁМБО

 Сүхбаатарын талбайн өмнө сүндэрлэх аялгуут усан оргилууртай “Хонхтой цэцэрлэгт хүрээлэн”-г тохижуулах ажил эхлээд талдаа орж байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг Нийслэлийн хот тохижилтын газар тендер шалгаруулалгүй, шууд өөрсдөө гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн билээ. Хотын даргын гэнэтийн шийдвэрээр, сонгуулийн өмнөхөн зарлагдсан дээрх бүтээн байгуулалтад 3.2 тэрбум төгрөг төсөвлөсөн гэж байгаа. Энэ ч утгаараа хардлага сэрдлэг дагуулсаар.
Тодруулбал, “Хонхтой цэцэрлэгт хүрээлэн”-г тохижуулах ажлыг гардан зохион байгуулж буй хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж урьд нь “ЭТТ” компаниас зарласан 3.8 тэрбум төгрөгийн тендерт гурван ч удаа оролцож, түүний “Монгол маркет” ХХК давуу эрх эдэлж авч байсан удаатай. Түүнийг улс төрийн нөлөөгөөрөө тендерт оролцож, эрх мэдлээрээ далайлган ажил, үйлчилгээ авсаар амташсан нэгэн гэх яриа ч бий. Тэгвэл Б.Бямбадорж даргатай хот тохижилтын газар “Хонхтой цэцэрлэгт хүрээлэн”-ийн ажилд тендергүй шууд орж байгаа нь шударга ёсонд нийцэх үү. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нар удаа дараа хариуцлагын асуудлыг хурцаар хөндөж, албан тушаалаа ашиглаж ашиг хонжоо хайсан бол хатуурхана гэдгээ хэлж байсан ч энэ мэтчилэн тендерийн сургаар хувийн компаниа өрсөлдүүлж, шалгаруулалт хангасан эсэхээс үл хамааран эрх мэдлээрээ далайлгаж тендер будилаантуулах болсон нөхдийг тэр бүр анзаарахгүй байгаа бололтой. Эсвэл хотын дарга С.Амарсайхан хүний гараар могой бариулж, хот дээр төсөвлөж буй сонгуулийн зардлаа түүгээр хийлгэх гэж байна уу.


Эргэн сануулахад, Б.Бямбадорж нь өнгөрсөн зун Нийслэлийн хот тохижилтын газраас түргэвчилсэн журмаар тендер зарлаж, 4.2 тэрбумын үнэ бүхий хоёр төрлийн цэвэрлэх төхөөрөмжийг нэг компанид нийлүүлэх эрх олгосон байдаг. Нийслэлд 142.5 саяар нийлүүлэгдсэн цэвэрлэгээний төхөөрөмж “Алибаба” дээр 76 сая төгрөгийн үнэтэй байсан нь тухайн үед ихээхэн хардлага төрүүлж байв. Уг тендерт Б.Бямбадоржийг нэг аж ахуйн нэгжид давуу эрх олгосон талаар хэвлэлүүд шүүмжилж байсан билээ.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com