Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Нээлээ...Хаалаа: Ард түмнээсээ тасарсан С.Амарсайханы эргэж буцсан шийдвэр

 Коронавирус COVID19-ийн халдварын тархалт хаалга тогшин хүн бүрийн сэтгэлийг түгшээж байхад нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан баар цэнгээний газар, караокег шөнийн 00.00 цаг хүртэл ажиллуулахаар зөвшөөрсөн шийдвэр гаргаж ангаж цангасан залуусыг хөнгөлөлттэй эмийн дугаарт зогсч байгаа ахмад настнууд шиг хуйлруулан цуглуулав.
Засаг даргын А/590 дугаартай энэ захирамж дөрөвдүгээр сарын 30-нд гарсан цагаасаа л эхлэн олны дургүйцлийг хүргэж олон нийтийн сүлжээгээр шүүмжлэлийн бай болсон. Номын сан, сургалтын төвүүдийг нээгээгүй атлаа хамгийн олон хүн цугларч бие биетэйгээ хамгийн ойроор хавьтдаг энэ газруудыг нээсэн нь халдвар тархах замыг сул чөлөөтэй болгосон болохоор тэр.
Өөрийгөө өндөр боловсролтой, улстөрч хэмээн өргөмжилдөг энэ хүнд үүнийг ухаарахгүй байсан гэхэд эргэлзмээр. Гагцхүү ард түмний хөрөнгийг завшин байж хөлжсөн өнөөгийн эрх баригчид бараг бүгдээрээ баар, караоке, нууц казино, эмсийн хүрээлэн гэдэг бизнесийн эзэд байдгаас л мөнгө харагдаад, хаалттай байх хугацааных нь алдагдал өсөөд байснаас ийм шийдвэр гаргасан гэж олны харддаг нь бас ч оргүй зүйл биш байх.
Энэ нь эрх баригчид улс орон, ард түмнээ гэж бодохоосоо илүүтэй хувийн бизнес, өөрийн эрх ашгаа илүүд үздэгийн бас нотолгоо болж байх шиг. Нөгөө талаар хоёр хоногийн настай энэ шийдвэр өнөөгийн эрх баригчид ард түмэн олон нийтээс дэндүү тасарч холдсоныг улам гэрчилж өглөө.
Ардчилал бол олон түмний засаглал гэдгийг бүр хэдийнээс огоорч, өөрсдийгөө бүхнээс илүү хэмээн боддог цүнх баригчид алив шийдвэрийг шөнө орон дотроо хэвтэж байхдаа бодож олоод өглөө нь шууд албан ёсны шийдвэр болгон гаргадаг болчхож.
Тэдэнд олон түмний эрх ашиг, тэд юу бодож байгаа, аль нь зөв бэ гэж нийтийн санал бодлыг харгалзах нь байтугай, ийм шийдвэр гаргачихвал олон нийт яаж хүлээж авах бол гэж бодох ухаан заяасангүй. Эсвэл нам дагаж том даргын цүнх барьж гүйсээр монгол ухаанаа гээчхэж.
Үүний өмнө С.Амарсайхан бас жанжин Сүхбаатарын талбайг ард түмнээс хамгаалах нэрийн дор төв талбайг тойруулан дөрвөлжин гантиг чулуу байрлуулаад мөн л олны шүүмжлэлийн шуурганд балбуулаад гурав хонолгүй эргүүлэн авч байсныг иргэд мартаагүй байна.
Эрх баригчид анх товлосон газраа байрлуулж чадаагүй ч түүнийг хийлгэсэн, зөөж тээвэрлэсэн зардлаас нь ашгаа бол аль хэдийнэ хүртээд сонгуулийн зардалдаа нэмэрлэчихсэн. Одоо тэр чулуунууд нь олны нүднээс далдхан 3,4 дүгээр хороололд хэвтэнэ билээ.
С.Амарсайханы түрүүчийн Засаг дарга Су.Батболд мөн л нийслэлийн төв замаар автомашинууд зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэр гаргаж тэмдэг тэмдэглэгээ хийхэд 600 гаруй сая төгрөг зарцуулаад 15 хоногийн дараа үүнийгээ цуцалж байсан гашуун түүх бий.
Ийн баар цэнгээний газруудыг “Нээлээ...Хаалаа” гэснээр манай нийслэлийн эрх баригчдын олон түмнээс тасарч, зөвхөн хувийн мөнгө хөрөнгө, эрх ашгийн төлөө гаргаад олны эсэргүүцлээр хоёр гурав хонолгүй эргэж цуцалсан мулгуу шийдвэрийн түүх нэгээр нэмэгдэх нь энэ бөлгөө.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com