Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Д.Нямхүү: Коронавирусийн 41 дэх тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Франкфуртын онгоцоор ирсэн нэг иргэнээс коронавирус илэрч манай улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 41 боллоо хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэллээ . Тэрээр хэлэхдээ "Турк улсын нэг иргэн эдгэрч, дараагийн тусгаарлалтад шилжлээ. Өчигдөр таван лабораторид нийт 307 хүнд шинжилгээ хийлээ. Үүргийн онгоцоор ирсэн 275 хүн, Дорнодоос тандалтын шугамаар хийсэн зургаан хүнд коронавирус илрээгүй. Мөн Дачин Тамсагт ажилладаг жолооч халуурсан тул сорьц авч шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Хоолой нь өвдсөний улмаас халуурсан гэдэг нь тогтоогдсон. 

Я.Буянжаргал "Нэгдүгээр сараас хойш улсын хэмжээнд 6184 хүн тусгаарлах байранд байснаас өнөөдөр 1043 иргэн тусгаарлалтад байна. Дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын 1, 2-ны тусгай үүргийн онгоцоор нийт 821 иргэн ирсэн. Эдгээр иргэдээс эрсдэлтэй гэж үзсэн 45 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Тусгаарлах байранд байгаа иргэдэд улсын хэмжээнд 135 эмч, мэргэжилтэн тусламж үзүүлэн ажиллаж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт  939 хүн гэрийн тусгаарлалтад байгаа ба өрхийн эмч нар хяналт тавьж буй юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com