Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
МАН-ынхан нууц байдалд жинхэнэ хор найруулж байна

Ц.ХАС

 Шинэ төрлийн коронавирус COVID-19-ийн халдварын тархалт дэлхий дахиныг тэвдүүлж, Монголд дотрооосоо гараагүй ч гаднаас тээвэрлэж ирсэн хүмүүсээс нь удаа дараа илэрч хөл хорио, хязгаарлалтын дэглэмээ тавдугаар сарын 31 хүртэл сунгаад байна.
Энэ үед ирэх зургадугаар сард болох ёстой УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулъя хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга санал гаргасаар байгаа ч эрх баригч МАН харин ч иргэдийг хөл хориотой гэр зуураа байхыг нь далимдуулан, бусад нам хүчнүүдийн сурталчилгаа явуулах эрхийг нь хааж, өөрсдөө тайлангаа тавьж байна гэсэн нэрийн дор сурталчилгаагаа хийж байгаад зөөлөн суудалдаа тухлах сонирхолтойгоор зүтгүүлсээр байна. Нэгэнт олон хүн цуглуулж дуу хөгжим хангинуулан өөрсдийгөө магтах боломжгүй байгаа болохоор эрх мэдэлтнүүд сурталчилгааны элдэв олон төрөл сэдэж санаачилсаар.
Монгол Улсын хүн амын тал нь оршин суудаг нийслэл Улаанбаатарын сонгуулийн тойргийг цөөлж, хөдөө орон нутагт олон тойрог өгчхөөд, араас нь ямааны нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөг өгнө гэж байх жишээтэй.
Нөгөө талаар өнөөдөртөө Монгол Улсын төрийг барьж байгаа МАН-ын гишүүн эрхэм түшээд иргэд сонгогчидтой халз тулан уулзах нүүргүй болчихсон нь бас сурталчилгааны шинэ арга нээхэд хүргэсэн байж болох.

Хэвлэлийнхнээс зугтаах шинэ арга

 МАН үнэмлэхүй олонх болсон энэ удаагийн УИХ-ын гишүүдээс хулгай, луйвар булхай гээд ямар нэг “асуудал”-д холбогдоогүй гишүүн бараг байхгүй. Үндэсний шуудан сонин энэ тавдугаар сарын 5-ны дугаартаа “Үүнээс цааш нэг гурав, зургаан сар болбол энэ парламентаас хууль хяналтын байгууллагын хаалга татаагүй, АТГ-т асуугдаж байцаагдаагүй, шүүх прокурорт хянагдаж дуудагдаагүй УИХ-ын гишүүн үлдэхгүй шинжтэй. Учир нь өдгөө мань 76-гийн бараг 70 нь ямар нэгэн байдлаар хэрэг төвөгт холбогджээ” гэсэн байна.

 Тэгэхээр өнөөх “зэрэг нэмэхийн өмнө” гэдэг шиг яг сонгууль болдгийн босгон дээр “Зариг”-ийн Өнөрцэцэг шиг нэг сурвалжлагч хэл амаа билүүдээд “таныг АТГ шалгаж байсан, юу болсон бэ” гэх ч юм уу, “Та ЖДҮ хөгжүүлэх сангаас авсан зээлээ эргүүлж төлсөн үү” гээд шалгаагаад сонгогчдын өмнө шараа болгоод байвал хар төвөг гээд эрх баригч-гэмтнүүд нэг арга сэдэж.
Тэр нь коронавирусийн халдвараас сэргийлэх нэрийн дор хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагчдыг Төрийн ордны хоёрдугаар давхрын үүдний танхимаас цааш явуулахыг хориглочхож. Өөрөөр хэлбэл хэвлэлийнхэн Ч.Улаан сайдын үзэсгэлэн худалдаа явуулдаг талбайд л хэн нэгэн гарч ирж мэдээлэл хийхийг сурвалжлахаас биш бусад хонгилоор явж гишүүдийн өрөө тасалгаа байнгын хороодын хуралддаг танхимууд руу очих ямар ч боломжгүй болж.
Үнэхээр ч өмнө сэтгүүлчид тэрүүгээр чөлөөтэй явж, гишүүдийн өрөө тасалгаагаар шагайн яаж ийж байгаад ганц хоёр асуулт асуучихдаг, үгүй ядахнаа байнгын хороо, намын бүлгийн хуралдааны танхим сахиж байгаад тарахад нь хэн нэгнээс хэдэн үг салгачихдаг байсныг ийм хориглож хязгаарласан нь энэ.
Хэргийн учир үндсэн зорилго нь мэдэж ядах юмгүй, ойлгомжтой. Ердөө л сонгуулийн босгон дээр урьд өмнийн булай хэргийг нь сөхөөд байвал сонгогчид нь “ташаа” мэдээлэл авчих гээд болохгүй байгаагаас тэр.
Хэвлэл мэдэлийнхнээс ингэж айн чичирч байгаа энэ нөхөд өөр өөрийн сонгогдсон тойрогтоо очоод яг иргэдийн төлөөлөлтэй уулзаад халз ярилцвал яаж “ШАРАА БОЛОХ” нь ойлгомжтой учраас л тэд коронавирусийн халдвар энэ тэр гэж далимдуулан шалтаглаж байгаа нь энэ.
Ердөө өчигдөр гэхэд л УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордны баруун хойд хаалган дээр ганцаараа суулт хийгээд байгаа н.Урансувдмаа бүсгүйтэй уулзана гэчхээд гурав дөрвөн цаг хүлээлгээд сэмхэн бултсан байх жишээтэй.
Өчнөөн олон гэмт үйлдэл, гэмт хэрэг нь олны нүдэнд хэдийнээ ил болсон өнөөгийн УИХ-ын гишүүдийн ард түмэн сонгогчдодоо түгээж байгаа “алсын зайны” сурталчилгаа нь нэг иймэрхүү.

Ингэж нууц байдалд орчхоод яаж.....

 Сонгогчидтойгоо уулзахгүй байж тэгээд яаж дахин зөөлөн суудалдаа суух вэ гэж үү. Улс, ард түмнээс хулгай хийдэг муу хүмүүс ёстой түмэн арга бодож олж.
Юун түрүү Төрийн хэдэн санг цөлмөж амин хувьдаа завшин, мөнгө хүүлэгсэд “Төрийн түшээ”-гээр дөрвөн жил ажилласан тайлангаа тавьж байна гэнэ. Тус бүрдээ л УИХ-ын гишүүнээр ажилласан хугацааны тайлан гэсэн ном товхимол, сайт, онлайн сэтгүүл гээд ёстой нөгөө “зууны ерөөлч магтаалч”-ийн дуулал шиг юм гарган түгээж байна.
Эргүүлээд, сөхөөд харахад тэдэнд хийгээгүй ч ажил алга, энэ хорвоогийн хамгийн ариухан АМУР-ууд л бололтой.
Дарханы Хонгор сумыг “хордуулсан” гэгддэг, 2016 оны сонгуулийн өмнө бүхэл бүтэн хэдэн аймагт өгсөнтэй тэнцэх төсвийг ганцхан Дархан-Уул аймаг руу шидэж баймааж нь УИХ-д арай гэж суусан Д.Хаянхярваа гэхэд л 56 хуудас онлайн сэтгүүл гаргаж байх жишээний...56 зургаан хуудас тайлан бичсэн хүн бол Монгол Улсыг биш юм аа гэхэд өөрийн сонгогдсон Дархан-уул аймгийн диваажин болгосон л доо....
Улстөрч гэж өөрсдийгөө нэрлэсэн энэ хүмүүсийн өөр нэг арга нь олон нийтийн сүлжээнд “УИХ-ын гишүүн.......-ийг дэмжигчдийн групп” нээх. Мэдээж хэн нэгнийг, тэгээд бас нэг баг бүрдүүлээд ажилла гээд “хөлсөлж” байгаа л даа.....Тэр багийнхан нь мэдээж тэр хуудсан дээр ерөөл, магтаалын коммент, сэтгэгдэл урсгах нь ойлгомжтой...Ухаандаа УИХ-ын гишүүн М.Оюунчимэг л гэхэд олон нийтийн сүлжээнд ийм хуудас нээчхэж....Гэм нь эрхэм гишүүний Хөдөлмөр эрхлэлтийн сангаас хөнгөлөлттэй зээл авч завшсан хийгээд, УИХ-ын гишүүн болоод хөрөнгө нь хэрхэн арвижсан талаар энд нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Коммент сэтгэгдэл бичигч “тролл”-ууд нь ч огт дурдахгүй, харин ч энэ талаар дурсан сэтгэгдлийг тэр дор нь устгах үүрэг хүлээнэ. Бас дахин сонгогдох санаатай бололтой.
Тэгэхдээ түүний энэ хуудсанд төр ард түмнийг холбох нэг гүүр болж байсан УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа энэ эрхэм энэ байнгын хороог татан буулгах санаачилга гаргаж байгаа тухай нэг үсэг, нэг өгүүлбэр ч байхгүй нь ойлгомжтой. 2012 онд Ардчилсан намын санаачилгаар байгуулсан энэ чухал байнгын хороог тэргүүлж байгаа МАН-ын гишүүн эрхэм М.Оюунчимэг өнөөдөр Өргөдлийн байнгын хороог татан буулгах санал гаргаад холбогдох шатанд оруулж байгаа талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын бүлгийн хурлын талаарх мэдээлэл дээр сэтгүүлчдэд мэдэгдсэн.
Өөрөөр хэлбэл 2012 онд эрх барьж эхлэнгүүтээ наймдугаар сард УИХ-д Өргөдлийн байнгын хороо гэгчийг байгуулж, төр нь ард түмнээ сонсч байх боломж Ардчилсан нам бүрдүүлснийг энэ удаагийн МАН-ын эрх баригчид, М.Оюунчимэг гишүүн татан буулгаж таслан зогсоох гэж байгаа нь энэ.
Энэ нь ердөө л УИХ дахь МАН-ын гишүүдийн ЖДҮ болон төрийн бусад сангуудыг хоосолж завшсан хэргийн талаар иргэд гомдол мэдүүлж “Хууль хяналтын байгуулагад шилжүүлээч, шалгуулаач” гэсэн өргөдөл ирээд ёстой нөгөө “авч ч болохгүй, хаяж ч болохгүй” гэгч шиг, шийдвэрлэж ч болдоггүй, хариу ч өгч болдоггүй ёстой хоолойд тээглэсэн яс шиг яаж ч болдоггүй юм болсон болохоор энэ байнгын хороог татан буулгаад чих амар суусан нь дээр гэж намын удирдлагууд нь зөвлөсөн бололтой.

Нууц байдалд ороод тэд юу хийж байна вэ

 Коронавирусийн халдварын тархалт, нөхцөл байдлаас болоод УИХ-ын сонгуулийн зардал дөрвөн тэрбум төгрөгөөр өсөхөөр байна гэж УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Тогтохсүрэн мэдэгдэл хийлээ. Чухам яагаад, юунд ийм нэмэлт хөрөнгө шаардлагатай талаар тэрээр нарийн тайлбарлаагүй байна...
Ерөнхийдөө энэ бол сэтгүүлчдийн хараа хяналт, асуултаас хол төрийн ордныхоо хоёр гуравдугаар давхарт бүгэж байгаа эрх баригч МАН-ын эрхэм түшээдийн ямар хор найруулж, юуг яаж зохицуулж, юунаас хэдий хөрөнгө завших гэж байгааг сэтгүүлч, сурвалжлагчид ёстой “хардах”-аас аргагүй болж байна.Тэгээд ч МАН-ын дарга У.Хүрэлсүх “манай нам нэр дэвшигчдээсээ дэнчин авахгүй” гэж албан ёсоор мэдэгдсэн.
Энэ бол МАН төрийн эрх барьж байгаа болохоор төрийн албан тушаалыг наймаалах 60 тэрбум, ЖДҮ болон төрийн сангуудын хөнгөлөлттэй зээлийг УИХ-ын гишүүд, хамсаатандаа өгөх замаар завшсан хөрөнгөөрөө сонгуулийн зардлаа босгочихсон гэдгээ нууцаар “албан бусаар” илэрхийлж байгаа нь энэ.
Ингээд ёстой “Ургуулан бодоод байвал” МАН өнөөдөр эрх барьж байгаагаа далимдуулаад энэ халдварт өвчний тархалтыг далимдуулаад /уг нь манай улс дотроо гараагүй л дээ. Дандаа эрх баригчдын хамаатан садан, төрөл төрөгсөдийг улсын зардлаар авчирч, тэд нь эмч сувилагчдыг загнан, өгсөн хоолыг нь голж нүүр лүү нь цацан, тансаг хоолоо эргэлтээр авчруулахыг Улсын онцгой комиссын дарга гэгч Ө.Энхтүвшингээр зөвшөөрүүлж байх жишээтэй/ шаардаж байгаа нь өөрсдийнх нь хэлдгээр жинхэнэ улс төр хийж байгаа нь энэ. Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин нь тэгээд гадаадад бүжиглэж монголоо сурталчилж явсан бага насны хүүхдүүдийн онгоцонд суух тасалбар, суудлыг булааж ирсэн хүүхдээ “би ирснийг нь ёстой мэдээгүй” гэж булзаж байсан нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарсан.
Одоо тэртэй тэргүй төр, ард түмний хөрөнгөнөөс хулгай хийж энэ нь ил болж нэр хүнд нь унаад ирсэн өнөөгийн түшээдийг сонгогч олон дэмжихгүй нь ойлгомжтой болоод ирэхээр өөр өөрийн үйлдсэн хамаг муу муухай бүхнээ нуун далдалж, үүнийгээ ил задгай дэлгэчихгүй байх бүхий л аргыг сүвэгчилж ингэж байгаа нь энэ. 

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com