Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Snapchat-ыг бүтээсэн тэрбумтан Эван Шпигель

Ц.ХАС

Энэ залуу "Forbes" сэтгүүлийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад багтаж, компани нь 20 тэрбум доллароор үнэлэгдэж байна. Гол нь Эван 2.1 тэрбум долларын хөрөнгө өвлөж авсан бус харин өөрийн гараар бүтээсэн нь түүний давуу тал болно. Стенфордын их сургуульд болсон бизнес уулзалтын үеэр тэр “Би залуу, цагаан арьстай, мэдлэгтэй хүн. Би маш их азтай бөгөөд амьдрал гэдэг тааварлашгүй зүйл юм” хэмээн хэлж байжээ. Эван Шпигель нь Лос-Анжелес дахь Пасифик-Полисэйдс хэмээх чинээлэг дүүрэгт өсч "Ivy League"-ын бүрэлдэхүүний их сургуулийг төгссөн хуульч мэргэжилтэй эцэг эхийн том хүү.
Шпигель 16 нас хүрээд жолооны үнэмлэх авч "Cadillac Escalade" машин, сургуулийнх нь ойролцоо байх гаражийг аав нь өгчээ.
Тэрээр орчин үеийн алдартнууд болох Tinder-ийн үүсгэн байгуулагч Шон Рэд, жүжигчин Кейт Хадсон, Жек Блэк, Гвинет Пэлтроу нарын төсгссөн Санта Моника дахь "Crossroads" хэмээх хэдэн мянган долларын төлбөртэй, элит сургууль төгссөн байна.
2008 онд Red Bull-д маркетингийн ажилтнаар дадлага хийж байх үедээ хотоор явахад түүнд илүү хэмнэлттэй машин хэрэгтэй болохыг ойлгож эцэг эхдээ хандаж ойролцоогоор 75 мянган долларын үнэтэй, BMW 550i маркийн автомашиныг лизингээр авч өгөөч хэмээн хүсчээ. Тэрээр: “Би автомашинд маш их дуртай. Та миний шаргуу суралцсаныг үнэлж, BMW автомашиныг лизингээр авч өгвөл биш маш их баярлах болно” гэсэн байна.


Улмаар Стэнфордын их сургуульд элсч, маркетингийн ухаанд суралцаж байх хугацаандаа тэрээр ирээдүйн ажлын хамтрагчид болох Режи Браун болон Бобби Мерфи нартай танилцжээ.
Хожим нь Мерфи Forbes-т сэтгүүлд өгсөн ярилцлагадаа: "Бид күүл залуучууд байгаагүй учир ямар нэгэн күүл зүйлийг хийхийг хүсч байсан юм" гэжээ. Гэхдээ тэр бас нэлээн шоучин байсан юм. Ирээдүйн тэрбумтан залуу холбооныхоо гишүүдтэй бүдүүлэг харьцаж, бүсгүйчүүдийг доромжилдог байсан гэнэ. Гэхдээ эдгээр мэйлүүд ил болсны дараа тэр уучлалт гуйсан аж.
Стэнфордод суралцаж байх үед Шпигелийн гэр бүлийн найз нь түүнийг бүх ахлах ангийн оюутнуудад зориулсан бизнес эрхлэх болон венчерын хөрөнгө оруулалтын талаар сургалтад бүртгүүлсэн бөгөөд уг сургалтад ирээдүйн томоохон бизнес эрхлэгчид болох Google-ийн ерөнхий захирал Эрик Шмидт, YouTube-ийг хамтран үүсгэн байгуулагч Чад Херли нар оролцсон байна.
Харин дараа байгууллагын оффис Венис рүү нүүсэн ч Шпигель түрээсийн мөнгө хэмнэхийн тулд эцгийнхээ гэрт удаан хугацааны турш амьдарсан байна. 2014 онд Эван гурван унтлагын өрөөтэй хувийн байрыг 3.3 сая доллароор Брентвудэд худалдан авчээ.
Удалгүй алдартай хөрөнгө оруулагчид, "залгигчид" хаалга цохиж эхэлсэн бөгөөд тэрээр 2013 онд Facebook-ийн үүсгэн байгуулагч Марк Цукербергийн тавьсан компанийг нь гурван тэрбум доллароор худалдаж авах саналыг хүлээн зөвшөөрөөгүй байна.


2015 оны зургадугаар сард "Snapchat" томоохон хөрөнгө оруулалтыг авсан бөгөөд үүний дараа Шпигель өөртөө "Ferrari" худалдаж авчээ.
Тэрээр Тейлор Свифттэй богино хугацааны хайр сэтгэлийн холбоотой байсан гэнэ. Тэд 2013 оны шинэ жилийн үдэшлэгээр танилцсан аж.
2015 оны зун Шпигель супер модель Миранда Керртэй болзож эхэлсэн байна. Тэд анх 2014 онд Нью-Йоркт "Louis Vuitton"-ы оройн зоогийн үеэр танилцжээ. 2016 оны тавдугаар сард хосууд 665 кв. м талбайтай 12 сая долларын үнэтэй, жүжигчин Харрисон Фордын амьдарч байсан байшинг худалдаж авсан байна.
GQ өгсөн ярилцлагандаа тэрээр дунд сургуульд байх үеэсээ эхлэн энэ брэндийн цамцыг өмсч байгаа гэдгээ хэлжээ.
2016 оны есөн сард Шпигель компани нь камер үйлдвэрлэж эхэлснээр Snapchat гэдэг нэрийг нь Snap Inc хэмээн өөрчилсөн байна
Өнөөдөр 26 настай Шпигель "Forbes" сэтгүүлийн шалгаруулалтаар дэлхийн хамгийн залуу тэрбумтнуудын тоонд багтаж байгаа бөгөөд түүний хөрөнгийг 2.1 тэрбум доллароор үнэлж байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com