Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Дадлага сургуулилалттай холбоотой асууж тодруулах зүйл байвал 70007105 утсанд холбогдоорой

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж буй “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалт тус дүүргийн Шуурхай штабт болж байна.

Улс, нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб, 9 дүүрэг, 21 аймгийн Шуурхай штабууд тодорхой цагийн байдал дээр дэлхий нийтэд тархаад буй цар тахлын хариу арга хэмжээний үеийн үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, харилцан ажиллагааг зохион байгуулах, үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Чингэлтэй дүүргийн Шуурхай штабт Захиргаа санхүүгийн баг, Мэдээллийн аюулгүй байдлын баг, Төлөвлөлтийн баг, Хангалтын баг, Үйл ажиллагааны багууд цагийн байдал дээр ажиллаж байна. Энэ үеэр тус дүүргийн Засаг даргын Тамгын газарт “Ковид-19” халдварт цар тахлын үеийн хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үйл ажиллагаатай холбоотой иргэдийн санал хүсэлт болон асууж тодруулах зүйлийг 7000-7105 шууд утсаар хүлээж авч хариулт өгч байна. Уг шууд утас нь тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд 08:00-21:00 цагийн хооронд иргэдэд мэдээ, мэдээллийг хүргэнэ.

Өнөөдрийн байдлаар өдрийн 11:00 цаг хүртэл 30 иргэн шууд утсанд хандаж мэдээлэл авжээ. Иргэдээс иргэн мэдээллийг 12:00, 14:00, 17:00, 21:00 цагуудад төв штаб руу мэдээлж байгаа бол утсаар 1 цаг тутамд мэдээлэл өгч байгаа аж.

Энэ талаар Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ажилтан М.Бямбазаяа “Тавдугаар сарын 6-8-ны хооронд өглөөний 08:00 цагаас оройн 21:00 цаг хүртэл шуурхай мэдээллийг хүргэж ажиллана. Өнөөдөр өглөөнөөс хойш бидэнтэй 30 иргэн холбогдож мэдээ, мэдээлэл авлаа. Үүний дийлэнх нь маргааш Чингэлтэй дүүрэгт зам хаахтай холбоотой асуудлаар хандаж, мэдээлэл авч байна” гэсэн юм.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com