Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэж буй гэмт хэргийн тоог бууруулна

Сүүлийн жилүүдэд хүрээлэн буй орчны эсрэг үйлдэж буй гэмт хэрэг тасралтгүй нэмэгдэх болсон. Тодруулбал, хулгайгаар мод бэлтгэх, ховор ан амьтныг агнах, ховор ургамал хууль бусаар түүж бэлтгэх, нийтийн зугаалга хийх үеэрээ гал алдаж, түймэр тавих, хог тарих зэрэг гэмт хэрэг зөрчил ихэссэн тул Экологийн цагдаагийн албыг шинээр байгуулан ажиллаж байна.

Мөн энэ төрлийн гэмт хэрэг Нийслэлийн ногоон бүсэд үйлдэгдэх нь нэмэгдсэн. Иймд шинээр байгуулагдсан тус албаны төлөөллийг Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд оруулах саналыг тус зөвлөлийн дарга бөгөөд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва санал болгосноор 2020 оноос эхлэн Экологийн цагдаагийн албаны төлөөлөл зөвлөлийн бүрэлдэхүүнд орон ажиллаж байна. Ингэснээр Нийслэлийн ногоон бүсэд үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчил буурах боломжтой юм.

2020 оны эхний гурван сард энэ төрлийн гэмт хэрэг улсын хэмжээнд 206 бүртгэгдсэнээс Улаанбаатар хотод 21 нэгж бүртгэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40 хувиар өссөн үзүүлэлт аж.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг бүртгэгдсэн зүйлээр нь авч үзвэл 45.1 хувийг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг, 32.5 хувийг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, 18.4 хувийг хууль бусаар ан агнах гэмт хэрэг, 1.9 хувийг химийн хорт аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэрэг эзэлж байна.

 


Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com