Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Хэнтий аймгийн Ардчилсан намаас шаардлага хүргүүлэв

Хэнтий аймагт 11834 малчин өрх, 11073 мал бүхий өрх нийт 22000 малчин өрх, бүх малчдын өмнөөс, тэдний эрх ашгийн төлөө үгээ хэлж, Хэнтий аймгийн Ардчилсан намаас аймгийн Засаг дарга Н.Ганбямбад шаардлага хүргүүлэв.
Монгол Улсын Засгийн газраас нэг кг ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс доошгүй байна гэж тогтоосноос зүүн гурван аймгийн ноолуурыг кг тутамд 105000 төгрөгөөр худалдан авах жишиг үнэ тогтоосон. Үүний дагуу Засгийн газраас аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгож, ноолуур авах шийдвэрийн дагуу Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд “Наран золбоот кашимер” ХХК 60 гаруй тонн ноолуур авсан байдаг. Энэ нь зургаан тэрбум гэсэн үг. Ноолуураа өгсөн сумын малчдын гар дээр ноолуурын мөнгө хэзээ орж ирэх нь тодорхойгүй, салбарын сайд Ч.Улаан нь ч хэлж мэдэхгүй зогсч байна. Бусад аймаг, сумдын малчид ноолуураа өгч чадалгүй бүтэн сарын нүүр үзэж нийтээрээ бэлэн мөнгөний хомсдолд орлоо. Засгийн газар гаргасан шийдвэртээ, Ч.Улаан сайд хэлсэн үгэндээ хэзээ хүрэхийг хүлээсээр, тушаах ноолуур нь хөнгөрсөөр, дээр нь бор цагаанаар нь ялгуулсаар, тоос шороотой хутгалдсан ноолуураа Засгийн газрын тогтоосон үнээр байтугай зах зээлийн ханшнаас доогуур өгч малчид хохирсоор байх уу гэж тэд ярьж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com