Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Д.Нямхүү: Өчигдөр 147 хүнээс шинжилгээ авахад коронавирусийн халдвар илрээгүй

Өнөөдөр /2020.05.07/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг танилцууллаа. Тэрбээр хэлэхдээ " Өчигдөр нийт 147 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн 95 хүнд давтан шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарсан. Үүнд ХӨСҮТ-д тусгаарлагдсан тав, ажиглах байруудад тусгаарлагдсан 19, Дорноговь аймагт тусгаарлагдсан 58, Дорнод аймагт тусгаарлагдсан долоо, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 95 иргэн хамрагдсан.

Коронавирусийн халдвар 215 оронд бүртгэгдэж, нийт 1.2 сая хүн эдгэрч, 2.2 сая хүн эмчлүүлж байна. Манай Улсад одоогийн байдлаар 1030 хүн ажиглалтад байна. Өнөөдөр 14 хүн ажиглалтын байрнаас гарсан. Коронавирусийн халдварын сэжигтэй нэг иргэн тусгаарлагдсан. 

Үзүүлэх сургуулилалтад ХӨСҮТ-ийн 200 гаруй эмч ажилчид бэлэн байдлаа ханган оролцож байна. Халдварт өвчин гэдэг утгаараа ЭМЯ толгойлж ажилладаг. Тэр зарчмаар явж байна. Цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналт, онцгой байдлын байгууллага харилцан дэмжиж ажиллаж байгаа" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com