Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Цусны шинжилгээ

Ардчиллын дууч, сэтгүүлч С.Цогтсайхан агсны гэгээн дурсгалд зориулсан "АМЬДРАЛ, ТЭМЦЭЛ, УРАН БҮТЭЭЛ" ном уншигчдын хүртээл болсон билээ. Энэ номонд түүний нийтлэлүүдийг эмхэтгэн оруулсан байна. Манай сонин өнөөдрөөс эхлээд уг номонд орсон  нийтлэлүүдээс  цуварлаар хүргэх боллоо.

 Ази царайтай, өгзгөндөө хөх толботой төрдөг нь Монгол хүний гол шинж. Гэтэл Япончууд бас өгзөг хөх төрдөг гэнэ. Унгарчууд мөн адил. Энэ бол гадаад шинж.
Тэгвэл дотор цусны найрлагыг тогтоосон хүн байхгүй. Гэвч энэ удаад тогтоох гэж оролдъё. Алив дуранбай аваад ир. Гараа эсгэж дусал цус гаргаад шилэн дээр дусааж шинжилье.
...-Яс үндэс! Гэсэн байцаалтын хүснэгдийг халх, буриад, дөрвөд, баяд, торгууд гэх мэтээр бөглөсөн байх юм. Тэгвэл энэ олон ястны аль нь чухам цэвэр цусны Монгол юм бэ? Ер нь Монгол гэж хэн бэ? Халх уу? Буриад уу? Дөрвөд үү?
-Төв халхууд л жинхэнэ монголчууд... гэж нэгэн “Ухаантан” хэлснийг санаж байна.
Хэдийгээр би төв халх боловч энэ дүгнэлтийг эрс эсэргүүцнэ. Яагаад гэвэл Чингисийн үед халх гэдэг үндэстэн байгаагүй юм. Халх гэдэг нь хожим Батмөнх даян хааны үеэс яригдах болсон бололтой. Нөгөө талаар гадаад аян дайнд мордолгүй, голомтоо сахиж үлдсэн монголчуудыг Халхавч гэсэн утгаар халх гэж нэрлэв гэсэн ч яриа байдаг. Бид Чингисийн удам гээд л ярьж байна. Чингис хаан ямар ястан бэ? Халх уу? Буриад уу? Сартуул уу? Ёстой бүү мэд. Чингис хааны яс үндсийг тогтоож чадах ч үгүй. Тогтоох шаардлага ч үгүй юм. Яагаад гэвэл тэр аугаа их хүн, хэл соёл, ёс заншил нэгтэй улсуудыг нэгтгэж Монголын их гүрнийг байгуулсан юм. Тэгвэл өнөөдөр бид хоёр саяулхнаа байж олон арван ястанд хуваагдаж цусархаг, нутархаг үзэлд автаж байна. Тэр бүү хэл цэвэр цусны монголыг эрж хайж, түүнийг асуудал болгон тавьж байгаа нь утга учиргүй зүйл юм. Цус минь булингартвал яана аа гэх мэтээр халаглаж байгаа нь тун ойлгомжгүй, шинжлэх ухааны үндэслэлгүй хэрэг.
Цэвэр цусны яриа Хүннү нараас эхлэх үү? Чингисийн Монголоос эхлэх үү? За яахав. Хүннү, Сүннү-гээ орхиод Чингисийн монголоос эхэлье. Тэр үеийн Мэргэд, Хэрэйд, Ойрд, Уйгур одоо хаана байна вэ? Уусчихсан уу? Ууссан юм бол хэнд уусчихав аа? Бид олон арван жил манжид дарлуулсан нь үнэн. Тэгвэл одоо манж хаана байна вэ? Бид тэднийг хөөгөөд явуулчихав уу? Эсвэл бүгдийг нь хороочихов уу? Манж тодорхой хэмжээгээр монголд ууссан нь бас үнэн. Ингэхээр миний харж буй дуранбайд нилээн маапаан үүсч байна. Миний цусанд уйгур, хэрэйд, манж, ойрд цусны бөөм хэсэг хэсгээрээ яваа нь харагдаж байна. Бас бус бөөм байгаа. 16 дахь үеийн өвөг маань тайчууд угсааны хүн бололтой. Тав дахь үеийн өвөг маань буриад ч юм шиг, эмэг маань өвөрмонгол ч юм шиг мөн ч олон янзын бөөм сүлжилдэн байгаа нь харагдана. Ингэхээр миний цус дан ганц төрлийн эд эснээс бүрэлдээгүй болохоор миний цус булингартжээ! Ээ халаг гэж. Тэгээд би хэн бэ? Батнайрамдал гэдэг хүнээс асуудаг юм бил үү? Тэр хүн л хольцгүй цэвэр цустайгаараа хэлж өгөх байх даа. Цусаа цэвэр байлгана гэдэг санаа зөв юм шиг хэрнээ олон талаас нь бодож үзүүштэй санагдана.
Бид сүүлийн 70 жил цус цэвэршүүлэх талаар нэлээд ажил зохиож “амжилтад” хүрсэн билээ. Орон нутаг засаг захиргааны хууль гаргаж, ард түмнээ нутаг сэлгэх хийгээд нүүдэллэн, суурьшлаа өөрчлөхөд нь хатуу чангаар хориг тавьж, нэг аймагт, нэг жалганд нь чандлан хорьсноор цус ойртож, цэвэр цусны 40 мянган усан тэнэгтэй болсон билээ. Нөгөө талаар атга шороогоо арван найман аймаг болгон огтолж, 360 гаруй сум болгон хэрчээд халх, буриад, дөрвөд захчингаараа дуудуулцаж, одоо бүгд найрамдах улсууд болон задрах нь үлдээд байгаа билээ.
Их гүрэнд нухлагдсан Монгол ах дүүгээ гадуурхаж би чадахгүй.
Адилхан үр нь байтал хө
Алаг үздэг нь юуных вэ гэж нулимс мэлмэрүүлэн дуулж суугаа өвөр монгол залууг “Чи цэвэр монгол биш!” гэж хэлж чадахгүй нь.
Иргэний паспорт дээр байдаг яс үндэс? гэсэн асуултыг жигшин зэвүүцэж байна. Үүнийг би монголыг дотроос нь хагалан бутлах, хүнийг хардан сэрдэж, улмаар хэлмэгдүүлэхэд зориулсан КГБ-ийн буюу Дотоод яамны анкет бүртгэлийн байцаалт гэж ойлгож байна.
Иргэний паспорт дээрхи -Ямар үндэстэн бэ? Гэсэн асуултад МОНГОЛ гэсэн ертөнцийн чихнээ дуурсгалтай ганц нэрээ бичиж байвал болоо юм биш үү?!
Тэр хүн торгуудаараа, дараагийн хүн дархадаараа, ихэнх нь халхаараа биш, бид чинь цөмөөрөө монголоороо бахархдаг болохсон. Эзэн Чингисийн үед монголчуудыг яс үндсээр нь ялган салгаж байгаагүй. Энэ төрийн үед ястанг хүртэл дотор нь агийн буриад, хорь буриад, хамниган буриад гэх мэтчилэн арван хэсэгт нь хуваах болж. Эв нэгдэл үнэхээр л эрхэм юм бол МОНГОЛ гэсэн нэгэн нэрийн дор бид эрх тэгш амьдрах учиртай.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com