Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Н.НОМТОЙБАЯР: МАН-ын бие бие рүүгээ шиддэг чулуу нь 60 тэрбум, ЖДҮ

Өнөөдөр /2020.05.08/ УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүнийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс албадан ирүүлэх захирамж гаргасан билээ. Тэгвэл өнөөдөр тэрбээр АТГ-ын гадаа өөрийн бүрдүүлсэн "яллах дүгнэлт"-ээ олон нийтэд дэлгэж байна.

Тэрбээр хэлэхдээ "Намайг өөрийнхөө буруугүйг нотлох боломж олгохгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зөрчиж байна. Өнөөдөр хуулийн байгууллагууд, цагдаа, АТГ, прокурор бүгдээрээ улс төрийн томилгоогоор томилогддог. Харамсалтай нь улс төрөөс ангид байх орчин алга. Нэг л худлаа камер харахаараа шударга дүр эсгэдэг. Тэр хүмүүс чин бүгд хулгайч нар шүү дээ.

Хамгийн инээдтэй нь АТГ-ын доод болон дунд шатанд ажилладаг залуучууд дарга нарынхаа даалгасан хууль бус үүрэг даалгаварыг ёсчлон гүйцэтгэж байна. Урдаас нь хуулиа яриад эсэргүүцдэг хүн байхгүй.  

 Энэ Их хуралд би найман жил суусан. Улс төрийн хөшигний ард ямар балиар улс төр болдогийг би бүгдийг нь мэднэ” гэлээ.

Тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-М.Энхсайханд 4,6 жилийн ял оноолоо. Ар араас нь олон хүн шалгагдаж байна. Энэ талаар?

- Хууль хүчнийхэн хүнээс хамааралтай асуудлаа шийддэгээ больчих л доо. Миний сонссоноор М.Энхсайханд машин авах төсөвт өртөг гэж 160 сая төгрөгийн эрх өгчихсөн байсан гэсэн. Түүнээс нь 30 сая төгрөг хэмнээд 130 сая төгрөгөөр машин авсан юм байна. Ийм  шалтгаанаас үндэслэн гаргасан шийдвэр гэхэд харамсалтай байна. Тэгвэл өнөөдөр дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 400 сая төгрөгийн үнэтэй машин унаад л явдаг биздээ. Тэр албан тасалгаа өрөөг нь харсан биз дээ. Эд нарын тэгвэл шалга л даа. Хуулийн байгууллага хүний царай харж яллаж болохгүй ш дээ.

-Таны мэдэгдлээс харахад МАН нилээн хагаралтай байгаа юм байна тийм үү?

-Хагаралын нэг гол сэжүүр нь эрх мэдэл, албан тушаалын байдал. Тэдний бие бие рүүгээ чулуу шиддэг хэрэг нь 60 тэрбум, ЖДҮ гэдэг хоёр сэдэв. Яг үнэндээ МАН бүгдээрээ буруутай. Би ч буруутай. Гэтэл өөрсдөө гэмгүй, хөөрхөн харагдахын тулд Ц.Сундуй гэж нөхрийг А.Ганбаатар гэж нөхрийн ярьсныг  сонсож байснаар нь буруутан болгож таван сар хохироолоошд. Энэ ганцхан Ц.Сундуйгийн асуудал биш МАН-ын дарга нарын бүгдийнх нь асуудал шүү дээ. ЖДҮ ч мөн адил нийтдээ МАН-ын 49 гишүүн холбогдсон. Бас МАН -ын бүгдийнх нь асуудал. Тэд зөвхөн иргэдийн боломжийг хулгайлах гэсэн дээ биш парламентийн дархлааг сулруулах гэсэн оролдлого. Энэ бүхэнд МАН хамгийн том гэмтэй. Буруутай гэвэл би ч бас буруутай. Барахгүй байна шүү дээ энэ нөхдүүдийг. Тэдэнд хөгжлийн бодлого ярьж түүнийгээ хэрэгжүүлж байгаа зүйл байна уу байхгүй. Дандаа заваарсан хэрүүл тэмцэл л хийдэг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com