Олон Улсын Улаан Загалмайн Хөдөлгөөний, Монголын Хүмүүнлэгийн өдөр өнөөдөр тохиож байна.
Энэ өдрийг угтан зохион байгуулж буй ажлуудын талаар Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Гамшгийн менежментийн хөтөлбөрийн ахлагч Ш.Мөнгөнтуяа, Хүүхэд залуучуудын хөдөлгөөний тэргүүн Э.Ууганбаяр нар хүмүүнлэгийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэж, сурталчлан, мэдээлэл өглөө.
Монгол Улсад Коронавируст халдвар бүртгэгдэж, хэсэгчилсэн байдлаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан МУЗН-ээс дараах хүмүүнлэгийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Тодруулбал,
Мөн Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөний дэргэд Сайн дурын идэвхтний төвийг байгуулжээ.
Уг төв нь Гамшгаас хамгаалах тухай хууль, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрх зүйн байдлын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж дүрэм, журмыг мөрдөж ажиллах юм байна. Сайн дурын идэвхтнээр элсэхэд яс үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, бэлгийн чиг хандлага, шашин шүтлэг, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, улс төрийн үзэл бодол, иргэний харьяалал, боловсролыг харгалзахгүйгээр бүх хүнд нээлттэй гэдгийг өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэлж байв.
Сайн дурын ажилтнууд эмзэг бүлгийн иргэд, ахмад настанд туслах, гэрээр нь хүмүүст тусламж хүргэж өгөх, нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж ажиллах юм.
Монголын Хүмүүнлэгийн өдрийг угтан Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөнөөс “Тик Ток видео бичлэгийн уралдаан”-ыг олон нийтэд зарлаж, шилдэг бүтээлийг шалгарууллаа.
Залуучуудын дунд сайн дурын идэвх оролцоог нэмэгдүүлэх, Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх уриалгыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой уг уралдаанд нийт 62 бүтээл ирснээс шилдэг гурван байрыг тодруулжээ. Уралдааны тэргүүн байрт Г.Гансувд, дэд байрт Э.Энхчимэг, гутгаар байрт “Assassins” хамтлаг шалгарсан байна.