Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Д.Нарангэрэл: Манай улсын 30 иргэн коронавирусийн халдвар авчээ

Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэл хийлээ. 

Тэрбээр хэлэхдээ “Манай улсын хувьд гаднаас зөөвөрлөгдсөн 42 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 14 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.

Одоогоор 28 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Өнөөдрийн байдлаар 986 хүн ажиглалтад байгаа бөгөөд ажиглалтын байранд 26 резидент нэг их эмч ажиллан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Өчигдөр Төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч нар 15 чиглэлийн галт тэргэнд ажиллаж 4,800 гаруй зорчигчид хяналт тавихад коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Мөн ЗӨСҮТ-ийн баг өчигдөр Бээжин-Улаанбаатар чиглэлийн ачааны онгоцонд хоёр тонн ачаа, гурван машин эцсийн халдваргүйтгэл хийж гүйцэтгэжээ" гэв.

Мөн тэрбээр "Шуурхай 24 цагийн 119 дугаарын утсанд нийт 166 хүн холбогдож зөвлөгөө авсан байна.

түүнчлэн "Шуурхай 119" аппликэйшнээр дамжуулж АНУ, Швед, ОХУ, Филиппинээс манай улсын долоон иргэн холбогдож зөвлөмж авжээ.

Тус утсанд гуравдугаар сарын 10-наас хойш 28 улсаас нийт 322 монгол иргэн холбогдож уг өвчний талаар зөвлөгөө авсан байна.

Энэ хугацаанд мөн гадаадад байгаа монголчуудаас 30 иргэн COVID-19 халдвар авсан. Үүнээс одоогоор 13 хүн эдгэрсэн бол бусад нь гэрийн тусгаарлалтад байна” гэдгийг нэмж хэлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com