Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Э.Бат-Үүл: Намайг гэмт хэрэгтэн мэтээр олны тархийг угааж байна

Хотын дарга асан, “Гэр хороолол хөдөлгөөн”-ий тэргүүн  Э.Бат-Үүл өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр хэлэхдээ “Сүүлийн үед МАН болон тус намын ЕНБД Д.Амарбаясгалан Монголын топ сэтгүүлчдийг ашиглан миний эсрэг улайрсан гүтгэлгийн үйл ажиллагаа явуулж байна. Сэтгүүлч Лодойсамбуугийн “Улаан бал” нэвтрүүлэг, Tovch.mn сайтын мэдээг эх сурвалж болгосон сэтгүүлч Батбилэгийн нэвтрүүлэг, болон Монголын бүх телевизүүдээр төлбөртэй мэдээлэл цацлаа. Энэхүү нэвтрүүлгүүдээр “Аав хүү хоёрын хэрэг” хэмээх зохиомол хэргийн тухай үзүүлэхдээ миний биетэй холбогдох хавтаст хэргийн материалыг илтэд мушгин гуйвуулж, гүжирдсэн. Намайг хулгайч, дээрэмчин, алуурчин болгож гүтгэх ажиллагааг МАН 30 жил явуулж байгаа. Өнөөдөр намайг гэмт хэрэг үйлдсэн мэтээр олон нийтийн тархийг угааж байна. Шүүхээс өмнө гэмт хэрэгтэн болгож байгаад туйлын харамсаж байна. Шүүхийн дараа ямар муухай гүтгэлэг байсныг олон нийт мэдэх болно. Тиймээс МАН-ын дарга У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нарыг нийслэлийн гэр хороололд, тэр тусмаа Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж надтай өрсөлдөхийг уриалж байна. Хүний ар худрагаар гүтгэхээ боль. Намайг УИХ-д З.Энхболдтой өрсөлдөн гэсэн тэр агшнаас хойших У.Хүрэлсүх, Амарбаясгалан нарын дайралт эхэлсэн. Тэсэж суухад бэрх боллоо. Шүүхээр намайг ямар нэгэн байдал хүргэнэ гэсэн заналхийлэл байгаа гэж хардаж байна. Шүүхийн шийдвэр эцэслэн гартал би гэм буруугүй. Сая Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханыг ямар байдалд оруулсныг харлаа. Тэр хүн бол хамгийн шилдэг ерөнхий сайдуудын нэг байсан. Өнөөдөр намайг ч ийм байдалд оруулахаар зэхэж байна. Шүүхээр хүнийг айлгадаггүй юм шүү гэж хэлмээр байна. Д.Амарбаясгалан хотын дарга болохоор санаархаж байгаа. Манай нийслэлчүүд ЖДҮ-чнээр хот удирдуулах болоогүй” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com