Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
ЭТТ: Нэг сая 700 мянган иргэн хувьцааны дансаа нээлгэсэн байна

"Эрдэнэс таван толгой" ХК-аас иргэдийн ногдол ашийг талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр "Тавдугаар сарын 1-нээс хойш ногдол ашиг өгөх ажлыг зохион байгуулна хэмээх төлөөлөн удирдах зөвлөлийн  шийдвэр гарсан. Аль болох ногдол ашгийг иргэддээ хурдан өгөхөөр бид ажиллаж, бэлтгэл ажлаа хангасан.

Мөн иргэд өөрсдөө их хариуцлагатай хандах хэрэгтэй. Одоогийн байдлаар нэг сая 700 мянган иргэн хувьцааны дансаа нээлгэсэн байна. Үүнээс 425 мянган хүн л банкны дансаа баталгаажуулсан байна.

Бүртгэлийн асуудалгүй иргэдийн ногдол ашгийг өмнөх долоо хоногт Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТХТ/-ийн дансанд шилжүүлсэн.

Өөрөөр хэлбэлбид 425 мянган хүн болон банканд дансаа нээлгэсэн боловч ҮЦТХТ-д мэдээлэл нь очоогүй байгаа 193 хүн буюу нийт 693 мянган иргэний ногдол ашгийг ҮЦТХТ-рүү шилжүүлсэн. Үүн дээр нэмээд банкны дансаа холбож баталгаажуулсан иргэдийг тооцоод сая орчим иргэний ногдол ашгийг шилжүүлсэн" гэв. 

Мөн тэрээр үргэлжлүүлэн “Хоёр сая 512 мянган хүний бүртгэлийг хянаж цэгцлэх ажил гэдэг амаргүй. Банканд данстай эсэхийг нь шүүх, тухайн данс нь е-баримт апп дээр байгаа эсэхийг хянах, нэрсийг нь шивээд арилжааны банкууд руу явуулах, банк нь Монголбанк руу явуулах, Монголбанк эргүүлээд төрийн сан руу явуулах зэрэг олон ажил шат дараатайгаар хийгдэж байна. Жишээ нь, овог нэр нь давхардсан өөр регистртэй хүмүүс ч гарч байна. Энэ болгоныг цэгцлэх ажлыг холбогдох байгууллагууд хийж байна" хэмээлээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com