Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Өмнөд Солонгос дахь ЭСЯ-наас сэрэмжлүүлж байна

БНСУ-ын Сөүл хотын Ёнсан дүүргийн Итэвон хороонд коронавирусийн халдвар голомтлон тархсан. Тэгвэл өнөөдрийн 11.00 цагийн байдлаар Сөүл хот 51, Гёнги муж 20, Инчөн хот 7, Умард Чүнчөн муж 5, Бусан хот 1, Жэжү хот 1, нийт 85 иргэнд халдварын тохиолдол илэрсэн болохыг Халдварт өвчин судлалын төвөөс мэдэгдэв. Үүнтэй холбогдуулан дөрөвдүгээр сарын сүүлээс тавдугаар сарын 6-ны хооронд Сөүл хотын Итэвон хорооны үйлчилгээний газруудаар үйлчлүүлсэн иргэд коронавирусээр халдварласан байх өндөр магадлалтай болохыг анхааруулаад байна.

Иймээс дээр дурдсан хугацаанд Итэвон хорооны үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлсэн манай иргэд БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 /24 цагаар ажиллана/ тусгай дугаарт холбогдон зөвлөгөө авч, өөрт ойр эрүүл мэндийн төвүүдэд үнэ төлбөргүй шинжилгээ хийлгэх, өөрийгөө гэртээ тусгаарлах зэрэг арга хэмжээг авна уу.

БНСУ-ын Засгийн газраас тус улсад хууль бусаар оршин суудаг гадаадын иргэд коронавирусийн шинжилгээ өгөх, эмчилгээ хийлгэсэн мэдээллийг хууль сахиулах байгууллагад дамжуулах, албадан нутаг буцаах арга хэмжээ авахгүй болохоо мэдэгдсэн. БНСУ-д коронавирусийн халдварын нөхцөл байдал сүүлийн өдрүүдэд харьцангуй намжсан ч голомтлон халдварлах, халдварын хоёрдах дэгдэлт гарах эрсдэл өндөр байна. Иймд манай иргэд Солонгосын эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг өдөр тутмын амьдралдаа үргэлжлүүлэн мөрдөж, өөрийгөө болон гэр бүлийн гишүүд, ойр дотны хүмүүс халдвар авахаас урьдчилан сэргийлэхэд анхаарна уу!

Үүнд:

1.Нийт иргэд амны хаалт зүүх, олон нийтийн газраар явахгүй байх, хувийн ариун цэврийг чанд сахих зэрэг хорио цээрийн журмыг чанд сахих нь зүйтэй.

2.Нийт иргэд өдөр тутмын өргөн хэрэглээний хүнс, бараа бүтээгдэхүүн худалдан авахаас бусад тохиолдолд гадуур аль болох гарахгүй байх, уулзалт, цуглаан, аялалыг хойшлуулах ба цуцлах, зайлшгүй гадагш гарах шаардлагатай бол хүмүүстэй “хувийн хоёр метрийн зай барьж” харилцах журмыг мөрдөхийг зөвлөж байна.

3.Консулын хэлтэст зайлшгүй биеэр ирж үйлчлүүлэхээс бусад төрлийн итгэмжлэл, нотариат, төрсний бүртгэл хийлгэх, гэрлэлт бүртгэл, гадаад паспорт захиалга, лавлагаа авах зэрэг үйлчилгээг дотоодын шуудан болон цахимаар үргэлжлүүлэн хүлээн авна. Зайлшгүй ирж үйлчлүүлэх шаардлагатай иргэд урьдчилан цаг авч үйлчлүүлнэ үү.

4.ЭСЯ-ны шуурхай утас 010-8205-3464, 010-2743-3464 дугаарт залгаж зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.

Эх сурвалж: Элчин сайдын яамны Консулын хэлтэс

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com