Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Б.Болороо: Үр нь үлдсэн хорвоод нэр нь цэвэр яваг ээ

Б.Болороогийн нөхөр өнгөрөгч оны зургадугаар сарын 19- 20-нд шилжих шөнө харамсалтайгаар амь насаа алдсан юм.
Гэвч шүүх эмнэлгийнхэн Б.Болороогийн нөхрийг хариуцлага алдаж, ажлын байран дээрээ архидан согтуурч байгаад лифтний хонгил руу унаж нас барсан гэж дүгнэсэн. Харин Б.Болороо хэрэг гарснаас хойш өнөөдрийг хүртэл ханийнхаа нэр хүндийг сэргээн, хуулийн байгууллагын хуудуутай шийдвэрийн алдааг нотлохын төлөө зүтгэснийх нь үр дүн гарлаа. Шүүх эмнэлгийн шинэ дүгнэлтээр Б.Болороогийн нөхрийг архи уугаагүй болохыг баталжээ.
Б.Болороо энэ тухай өөрийн сошиал хуудсандаа:
Ханийнхаа нэрийг сэргээж чадсан. Шүүх эмнэлгийн дахин бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр алкохол хэрэглээгүй нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл 2.4 промилл хэмжээ нь согтолтын зэрэг биш тэр дор 19 хоног байж өмхийрч, муудсанаас бий болсон исэлтээс үүдсэн хэмжээ гэж гарсан.
Мөн МХЕГ-аар дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулан дүгнэлт гаргахад, миний хань буруугүй, компанийн 100 хувийн буруу гэж гарсан. Миний эцсийн, цор ганц хүсэл бол ханийнхаа нэрийг л цэвэрлэх байсан. Би зорилгодоо хүрсэн, гэхдээ өөрийн сайндаа биш та бүгдийн дэмжлэгээр. Бид ямар ч зүйлд нэгдэж чадвал ялж болдог юм байна, үнэн илэрдэг юм байна шүү.
Эхнээсээ намайг дэмжиж, урам өгсөн, зоригжуулсан, чи ганцаараа биш шүү гэж урагшлах итгэл хайрлаж байсан, хайрлаж байгаа та бүхэндээ баярлалаа. Худал хуурмаг зүйлтэй эвлэрээд сууж чадахгүй байгааг минь хараад хүсэл, санааг минь ойлгож бүх зүйлд минь хамт байж тэмцсэн ээждээ онцгойлон баярлалаа. Тун удахгүй хавтаст хэрэгтэйгээ танилцсаныхаа дараа та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно оо. Бие нь энэ орчлонд байхгүй боллоо ч үр нь үлдсэн хорвоод нэр нь цэвэр яваг ээ хэмээсэн байна.
Б.Болороо талийгаач нөхрийнх нь хэргийг үнэн мөнөөр шийдвэрлэж өгөхийг хүсч, өвлийн хүйтнийг ажрахгүйгээр Сүхбаатарын талбайд ээжийнхээ хамт суулт зарласан. Ерөнхий сайдыг болон ЦЕГ-ын даргад шаардлага хүргүүлж байв. Ерөнхий сайдыг өөр дээрээ ирүүлж, хавтаст хэргийг Нийслэлийн цагдаагийн удирдах газар луу шилжүүлж шуурхай шийдвэрлүүлж тэр чадсан. Ийнхүү Б.Болороо суултаа зогсоож, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэнэ гэдэгт нь итгэж буйгаа илэрхийлсэн юм. Гэвч тус үйл явдал болсноос сарын дараа Б.Болороо сошиал хуудсандаа дахин бичиж байсан.
Бүхэл бүтэн 11 сар шөнө унтах ч сөхөөгүй, бүтэн нойртой хонож үзээгүй тэмцсэн Б.Болороо яллаа. Үнэн хэзээд ялдгийг энэ үйл явдал баталлаа. Б.Болороо болон түүний гэр бүлийн энэ бүх хугацааны тэмцэл нь оргүй хоосон зүйл биш байсныг дахин ийнхүү харуулав.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com