Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Монгол геном төсөл Монгол Улсын шинжлэх ухааны салбарт шинэ үеийг эхлүүллээ

 2017 онд БНХАУ-д 175 монгол хүний геномын кодыг задлан шинжилж нийтэлсэн билээ. Үүнд Монгол Улсын иргэд сайн дураараа оролцжээ. Энэ өдрөөс хойш бид хүний генийг бүтэн унших технологийг Монгол Улсад яаралтай нэвтрүүлэх шаардлагатай гэж үзсэн юм. Улмаар өнгөрсөн гурван жилийн турш энэхүү технологийг нэвтрүүлэх, дэд бүтэц, хүний нөөц, шаардлагатай тоног төхөөрөмж, программ хангамж зэргийг бүрдүүлж, 2019 оны 11-р сараас үе шаттайгаар судалгаагаа эхлүүлсэн юм. Энэ технологийг эзэмшихийн тулд 99 үе шат бүхий 255 үйлдлийг алдаагүй зөв хийх шаардлагатай байсан ба эдгээр үйл явцыг амжилттай хийж гүйцэтгэн өнөөдөр Монгол эрдэмтэд, эх орондоо Монгол хүний удмын мэдээллийг бүрэн унших чадамжтай болсныг бахархалтайгаар зарлаж байна. Энэ технологи нь Монгол Улсын шинжлэх ухааны салбарт цоо шинэ үеийг эхлүүлж буй юм.
Монгол геном төслийн судлаачийн баг бүрэлдэхүүнд
Төслийн санаачлагч, удирдагчаар Оточ Манрамба их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, Монгол угсаатны удмын сан судлалын төв хүрээлэнгийн тэргүүн, Монгол геном төслийн удирдагч, анагаах ухааны доктор, дэд профессор Ж.Амарсанаа ажиллаж байна.
Гишүүдэд Г.Одонцэцэг Оточ Манрамба их сургуулийн дэд захирал, анагаах ухааны доктор, дэд профессор Г.Эрдэнэбаяр, ЭША, Биологич, МУУССТ хүрээлэн, докторант Б.Төрболд, ЭША, Молекул биологич, МУУССТ хүрээлэн Д.Энхтуяа, ЭША, МУУССТ хүрээлэн Б.Нямсүрэн, ЭША, МУУССТ хүрээлэн Д.Ившинхорол, ЭША, МУУССТ хүрээлэн Н.Лхаасүрэн, ЭША, Зүрхний төв, анагаах ухааны магистр А.Дэлгэр-Очир, ЭША, МУУССТ хүрээлэн ажиллаж байна.
Монгол геном төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Эрүүл монгол хүний төлөө” уриатай “Хаппи Веритас” эмнэлэг тус технологийн ач холбогдол нь асар их бөгөөд зүйрлэвэл Монгол хүн дахин сансарт нисэхтэй харьцуулж болох юм. Гэхдээ дээшээ тэнгэр лүү биш дотогшоо эсийн гүн рүүгээ сансарт нисч байгаа хэрэг юм. Ач холбогдлыг тоймловол 6000 гаруй удамшлын өвчин, төрөлхийн гажгуудыг оношлох, зарим өвчнийг нь эмчлэх боломж бүрдэнэ.
Хорт хавдрын генийн зургаан төрөлд хуваагдах 44.752.996 өөрчлөлтийг тодорхойлох боломж нээгдэнэ. Одоогоор манай улс 100 доторх өөрчлөлтийг илрүүлж байна. Хорт хавдрын эмчилгээний сонголт хийх боломжийг бүрдүүлнэ. Монгол Улсад дархлааны эсээр хорт хавдрыг эмчлэхэд шаардагдах тулгуур технологиудын нэг бий болно. Хувь хүнд тохирсон анагаах ухааныг хөгжүүлэх суурь бүрдэнэ. Монгол хүний гарал үүслийг тодорхойлоход томоохон хувь нэмэр оруулна. Чингис хаан судлалд генетикийн аргаар шинэ баримт, нотолгоо бий болгоно. Монгол Улсын хэмжээнд тулгамдсан асуудал болоод буй цус ойртолтыг маш өндөр нарийвчлалтайгаар тодорхойлж эхэлнэ. Хувь хүний бодисын солилцооны онцлог, оюуны болон бие махбодын биологийн чадамжууд, дархлааны онцлог, өвчлөл, стресс даах чадвар гэх мэт олон шинж чанарыг нарийн тодорхойлох боломжтой болно. Эпигенетикийн шинжлэх ухааныг Монгол Улсад хөгжих суурь тавигдана. Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг таних, илрүүлэх боломж бүрдэнэ. Нэн ховор, ховор амьтан, ургамлыг геномийн мэдээллийг уншиж тогтоох, хадгалах боломжтой болно. Жишээ нь мазаалай, ирвэс, монгол бөхөн, тахь, хавтгай, алтан гагнуур, зүүн гарын гоёо зэрэг амьтан ургамлын ген фонд бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Хурдан морь, ямаа, малын үүлдэр угсааг судлах, сайжруулахад хувь нэмэр оруулна. Гэмт хэргийн илрүүлэлт, шүүх эмнэлгийн зарим асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ. Цар тахал, хоруу чанартай вирус, бактерийн мөн чанарыг таньж, оношилгоо, эмчилгээг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулна. БНХАУ шинэ коронавирусийн геномын дарааллыг тодорхойлоход энэ технологийг ашигласан болно.
Монгол геном төслийн хувь нэмэр оруулах салбаруудад
Анагаах ухаан, хавдар судлал биологи, генетик, байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээх, хүн судлал, Чингис хаан судлал, газар тариалан, мал аж ахуй, хүнс судлал, хууль зүй вирус судлал, микробиологи, түүх зэрэг болно. Хөгжингүй орнуудад 1970-аад оноос эрч авч эхэлсэн удам зүйн зөвлөгөө өгөх алба (Genetic Counsiling), генийн сорил (Gene Probe or Gene Test) зэрэг аргууд нь эрүүл мэндийн байгууллагуудын өдөр тутмын ердийн үйл ажиллагаа болох эхлэл тавигдан хэмээн харж байна. Мөн хүн бүр өөрт тохирсон цорын ганц эмчилгээг авах боломж нээгдэх юм. 2000 оны зургадугаар сарын 26-нд АНУ-д төвлөрсөн АНУ-ын Эрчим хүчний яам, Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн толгойлсон АНУ, Англи, ХБНГУ, Франц, Япон, БНХАУ-ын 16 хүрээлэн хамтарсан "Хүний геномын консорциум" болон АНУ-ын "Celera Genomics" компанийн эрдэмтэд хүний геномын нуклеотидын бүрэн дарааллыг бүрэн тодорхойлсноо зарласан. Үүнээс хойш 20 жил өнгөрөхөд Манай улсын шинжлэх ухааны салбар төдийлөн хурдацтай хөгжиж чадахгүй Монгол хүний геномын нуклеотидийн дарааллыг эх орондоо тогтоож чадалгүй өнөөдрийг хүрсэн билээ. Мөн Чингис хааны хромосомыг илрүүлэх судалгааг Герман, Япон, БНХАУ, ОХУ зэрэг орны эрдэмтэд идэвхтэй хийж байна. Бид дэлхийн шинжлэх ухааны хөгжилтэй хөл нийлүүлэн алхах цаг хэдийнээ болсон хэмээн харж байна. Бид энэхүү төслийг амжилттай эхлүүлэхэд багагүй хөрөнгийг зарцуулах хэрэгтэй болох юм.
Бид энэхүү төслийг амжилттай эхлүүлэхэд багагүй хөрөнгийг зарцуулсан хэдий ч цаашид судалгааны ажлыг үргэлжлүүлэхэд санхүүгийн дэмжлэг туслалцаа шаардлагатай байна. Тиймээс эх орон үндэсний бахархалдаа хайртай элэг нэгт монголчууд, төр болон хувийн хэвшлийн байгууллагууд та бүхнийг манай төсөлтэй хамтран ажиллахыг уриалж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com