Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Намаар нь ялгаварладаг халаа сэлгээ 1.3 тэрбум төгрөгийн хохирол дагуулав

 Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад 11,9 их наяд төгрөгийн хохирол учирсан хэмээн Авлигатай тэмцэх газар /АТГ/ өнгөрсөн онд мэдээлж байсан. Гэтэл Аудитын байгууллагаас төсвийн бүх шатны захирагчдын 2019 оны санхүүгийн тайлан үйл ажиллагаа, төсвийн зарцуулалтыг шалгаж үзэхэд 9.5 их наяд төгрөгийн зөрчил илэрчээ. Монгол Улсын нэг жилийн төсөвтэй бараг тэнцэж байгаа нь энэ.
Энэ бол ард иргэдийнхээ халааснаас хамж, хувийн хэвшлийнхэн, үйлдвэрлэл эрхлэгчдийн төрдөө хэмээн өгч байгаа төсвийн мөнгөөр эрх баригчид гараа угааж суудгийн илрэл.
Энд төрийн албан хаагчдын намаар нь ялгаварлан, өнөөх 60 тэрбумын схемээ хэрэгжүүлэх гэж ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн хүмүүс шүүхээр заргалдаж, хууль бус халсан нь тогтоогдохоор ажилгүй байсан хугацааны нь цалин нөхөн төлбөр хохирлыг төсвөөс гарган төлсөнтэй холбоотой зардал орж байна.
Өөрөөр хэлбэл УИХ-аас баталсан Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр чөлөөлсөн тохиолдолд тухайн шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтан нь хохирлыг нөхөн төлнө гэснийг МАН-аас томилогдсон бүх шатны төсөв захирагч нар уландаа гишгэн том толгойлж байгаагийн уршиг.
АТГ нийтийн албан тушаалтны хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр төрийн албанд хяналт тавих чиглэлийнхээ хүрээнд шалгалт хийхэд төрийн албанаас хууль бусаар чөлөөлөгдсөн хүмүүсийн ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрт зориулж төсвөөс 1.3 тэрбум төгрөгийг зарцуулсан зөрчил илэрчээ. Уг нь энэ мөнгийг тухайн хүнийг ажлаас хууль бусаар чөлөөлөн дарга удирдлага, төсвийн эрх захирагч хувиасаа гаргаж төлөх ёстой.
Энэ нь 2017-2019 оны хооронд төрийн албанд ажиллаж байсан ч хууль бусаар халагдаж, буцаан томилогдохоор шүүхийн шийдвэр гаргасан 796 албан тушаалтанд ажилгүй байх хугацааны цалин, хөлс, нийгмийн даатгалын шимтгэлд нийт дөрвөн тэрбум 94 сая төгрөгийн нөхөн олговор олгох шүүхийн шийдвэр гарсан байна. Гэтэл шүүхээр ажилтныг хууль бусаар халсан буруутай нь тогтоогдсон төсвийн эрх захирагч нар энэ мөнгийг төсвөөс, ард түмний мөнгөнөөс гаргаж өгчхөөд өөрсдөө ганц ч төгрөгийн гарлагагүй сууж байгаа нь энэ. Юутай ч төсвийн энэ мөнгийг гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг нөхөн төлүүлэх зөвлөмжийг АТГ Аудитын байгууллагад хүргүүлээд байгаа юм байна. Сонгууль хаяанд ирж намдаа мөнгө төлөн байж томилогдсон тэр хурган дарга, төсвийн эрх захирагч нар сонгуулийн дараа албан тушаалдаа байх эсэх, үүнийхээ наана төсвийн мөнгийг төлөх эсэх нь тодорхойгүй л байна.
Ажлаа зүгээр хийж явсан хэн нэгнийг ямар ч үндэслэлгүйгээр, хууль бусаар ажлаас халахад оронд нь төсөв захирагч тэр хурган даргын нэг намын, сонгуульд гүйж үүрэг гүйцэтгэсэн нэгэн юм уу, түүний өөрийн хамаатан садан, найз нөхөр нь орон тоо бөглөн орж ирдэг нь нууц биш.
Зөвхөн төсвийн байгууллагынх нь санхүүгийн зөрчил улсынхаа нэг жилийн төсөвтэй тэнцэх шахам байхад Монгол Улс Европын холбооны хар жагсаалтад орохгүй гээд яах вэ.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com