Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
ОХУ-ын 37 оюутны шинжилгээний хариу эерэг гарлаа

 ОХУ-аас ирсэн 37 оюутны шинжилгээнээс коронавирус илэрчээ. Ингэснээр ОХУ-аас ирсэн 55 сонсогчийн шинжилгээний хариу эерэг гараад байна. Харин Улсын хэмжээнд коронавирусийн нийт бүртгэгдсэн тохиолдол 98 боллоо.

Үүнээс 15 хүн эдгэрэн, ХӨСҮТ –ээс гарч, дараагийн хяналт руу шилжсэн билээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгээс халдартай иргэдийн эм, тариа, байрлах байрны хүрэлцээний талаар тодруулахад тэрбээр “ХӨСҮТ-д 250 ор бэлдсэн байгаа. Өнгөрсөн таван сарын хугацаанд бид нилээн сайн бэлтгэл хийсэн. Эмчилгээнд зориулсан эм тарианы хангамжийг хангалттай бэлтгэгдсэн байгаа. Мөн эмнэлгийн хувийн хамгаалах хэрэгсэл хангалт сайтай байна гэж үзэж байна. Цаашдаа хэрэгцээтэй хамгаалах хэрэгсэлээ нэмэх, нөхөн хангалт хийх талаар яригдаж байна. Одоогийн нөхцөлд бол бүх бэлэн байдлаа сайн хангасан байгаа. Засгийн газраас онцгой анхаарч бидэнд хэрэгтэй багаж төхөөрөмж, оношлуурыг хангалттай хэмжээнд авч өгсөн” гэлээ.

Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 83 халдвартай иргэн эмчлүүлж байна.

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү халдвартай нь тогтоогдсон, эмчлүүлж буй иргэдээ сэтгэл санаагаар дэмжиж, туслахыг уриаллаа. Тэрээр хэлэхдээ “Хүний сэтгэл санаа гэдэг хамгийн чухал байдаг. Сэтгэл санаагаар унах нь эмчилгээний үр дүнд нөлөөлдөг. Сэтгэл санаа муу, санаа зоволттой байх нь хувь хүний дархлааг маш сулруулдаг. Тиймээс халдвартай нь тогтоогдсон хүүхдүүдээ сэтгэл санаагаар дэмжих нь та бүхний бидний эмчилгээнд оруулж байгаа хувь нэмэр юм шүү. Голомттой бүс нутагт байгаа иргэдээ татан авах нь бидний үүрэг. Бид дэлхийд цөөхүүлээ, гуравхан сая иргэнтэй. Тиймээс иргэдээ татан авах нь хамгийн зүйтэй” гэлээ

Мэдээллийн сүүлд Д.Нарангэрэл хэлэхдээ “Бид энэ таван сарын хугацаанд сайн туршлага хуримтлуулсан. Тиймээс дараагийн нислэгийг хүлээж авахад сэтгэл зовох зүйл алга. Үүргийн онгоцоор ирж байгаа иргэдийн 10-15 хувиас халдвар илэрч байна. Тиймээс иргэдээ татан авах хугацааны хувьд багахан зайтай байх нь бидэнд бэлтгэх мөн багахан амьсгаа авах боломжийг өгнө гэж дархвар судлалын үүднээс дүгнэж байна” хэмээлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com