Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Сергей Диордица: Вакцин үйлдвэрлэгчдээс сайн мэдээ гарч эхэлсэн

ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч С.Диордица УИХ-ын даргын хүсэлтээр Монгол Улсын иргэдэд хандаж мэдээлэл хийлээ. Тэрээр хэлэхдээ "Монгол Улсад жил бүр 11-12 дугаар сард томуугийн улирал эхэлдэг. Олон нийт энэ үеэр Монголд коронавирус орж ирээд дууссан гэж ярьж байгаа нь шинжлэх ухааны ямар ч үндэслэл байхгүй. Энэ өвчнийг анх 2019 оны 12 дугаар сараас өмнө шинжлэх ухаан олж тогтоогоогүй байсан, шинэ өвчин юм. ДЭМБ болон Монгол Улсын Засгийн газар худал ташаа мэдээг үгүйсгэхээр хичээж байна. Ташаа мэдээ нь халдвараас ч илүү бидэнд аюул авчрах сөрөг нөлөөтэй юм. Тиймээс аль хэдийн надад дархлаа тогтсон гэж өөрийгөө болон өрөөлийг битгий аюулд учруулаарай. Найдвартай эх сурвалжаас баттай мэдээ авч бидний ажилд туслахыг хүсэж байна" хэмээсэн юм. 

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Сүүлийн үеэд халдвар зогсохгүй, тиймээс цаашид энэ байдалдаа дасан зохицохыг хэрэгтэй гэсэн мэдээллүүд яригдаж байна. Ийм үед хөл хориог сулруулах нь хүмүүст энэ өвчнөөс айх аюулгүй гэсэн ойлголт төрүүлж байна?

-Бидний үзэж буйгаар, вакцин гарах хүртэл амиа алдах хүмүүсийн тоо нэмэгдэх байх. Тиймээс одоогийн энэ байдалд дасан зохицож өөрийгөө хамгаалах нь зүйтэй. Мэдээж хязгаарлалтын улмаас эдийн засаг болон нийгэмд сөргөөр нөлөөлж байгааг ойлгож байна. ДЭМБ-ын ерөнхий захирал хөл хориогоо тайван, удаан сулруулах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг өгч байгаа. Хэвийн болгох гэж яарвал олон нийтийн дунд эргэлзээ бий болгох аюултай. Бид аль болох тэнцвэртэй шийдвэр гаргахыг хичээж байна. 

-Энэ өвчний вакцин хэзээ гарах вэ?

-Вакцин үйлдвэрлэгчдээс сайн мэдээ гарч эхэлсэн. Гэхдээ зарим нь 12 сар, зарим нь 18 сарын дараа үйлдвэрлэх боломжтой гэж мэдэгдсэн. Бид бүхэн вакцин гарахыг хүсэн хүлээж байна. Дэлхийн эрүүл мэндийн тэргүүлэх мэргэжилтэн найз маань надад вакцин гарах магадлал маш өндөр байгаа гэсэн мэдээллийг өгсөн. 

-Цар тахлын үед Монгол Улс сонгууль хийх гэж байна. ДЭМБ-аас ямар зөвлөмж өгөх вэ. Ер нь ийм нөхцөлд сонгууль хийх нь зөв үү?

-ДЭМБ-ын гол зорилго нь ямар ч үед олон нийтийн эрүүл мэндийг хангах ёстой. Олон хүн цугларах шаардлагатай үед бид бүх боломжоороо дэмжиж хамтран ажиллах болно. 

-Зарим эх сурвалжаас цар тахал 4-5 жил үргэлжилнэ гэсэн мэдээлэл гарч байна. Дэлхийн ЭМЯ ямар байр суурьтай байгаа вэ?

-Миний хувьд, цар тахал түүнээс өмнө дарагдана гэж найдаж байна. Монгол Улс, БНХАУ, БНСУ, Вьетнам зэрэг улс вакцин байхгүй ч хязгаарлах, тусгаарлах арга хэмжээг дорвитой авснаар халдвар тархах эрсдэлийг зогсоож байна. Өмнө нь бид  H1N1 халдварыг вакцин гарснаар дарсан. Үүний адил вакцин гарвал нөхцөл байдал өөр болно. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com