Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Коронавирусийн халдвартай өвчтөнийг тээвэрлэх зориулалтын машинтай боллоо

БНХАУ-ЫН ӨМӨЗО-ны улаан загалмайн байгууллагаас хандивласан сөрөг даралтат түргэн тусламжийн машиныг Улаанбаатар хотын захиргаанд гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Монголын улаан загалмайн нийгэмлэгийн төв байранд боллоо.

Тус машин доторх агаарын даралтыг гадаах агаарын даралтаас бага байлгаж, зөвхөн гаднаас агаар нэвтрэн ордог. Сөрөг даралт нь машин доторх агаарыг нарийн шүүлтүүрээр шүүх ба халдвартай хүнээс гарах нарийн ширхэгт бичил организмыг халдваргүйжүүлсний дараа машинаас үлээн гаргадаг байна. Ингэснээр хүнд халдвар дамжихаас сэргийлнэ.

Халдвартай хүнийг тээвэрлэж байгаа үед эмч болон эмнэлгийн ажилтанд халдвар дамжих эрсдэлийг бууруулдаг. Уг машин дотор эмнэлгийн яаралтай анхны тусламжийн багаж тоног төхөөрөмжийг суурилуулж өгсөн ба үүнд AII6001A брэндийн амьсгалын аппарат, Aricon брендийн зүрхний цахилгаан бичлэгийн 12 сувагтай аппарат, дефибриллятор, хяналтын дэлгэц зэрэг зүйлс багтсан аж.

Сөрөг даралтат түргэн тусламжийн машиныг коронавируст халдварын ид дэгдэлтийн үед Ухань хотод халдварт өвчтнийг эмнэлэг рүү тээвэрлэхэд хэрэглэж эхэлжээ. IVECO брэндийн сөрөг даралтат яаралтай тусламжийн машин нь энгийн түргэн тусламжийн машинаас өөр бөгөөд халдвартай өвчтөнийг зөөвөрлөхөд хэрэглэдэг юм.

Түргэн тусламжийн машиныг гардуулах ёслолын эхэнд МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа "БНХАУ-д халдвар анх гараад байсан хүнд үед МУЗН арай ядан цуглуулсан 20,000 амны хаалтыг тус улсад хандивлаж байлаа. Эргээд өнөөдөр бид сөрөг даралтат түргэн тусламжийн машиныг хүлээн авч байна.

Бид БНХАУ-ын улаан загалмайн нийгэмлэгтэй нягт хамтран ажилладаг бөгөөд гамшиг, осол хүндрэл бэрхшээл тулгарахад нэгнээ дэмжиж ирсэн. Цаашдаа ч хамтын ажиллагаа үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна" гэв.

Коронавирусийн халдвартай өвчтөнийг тээвэрлэх зорилгоор тоноглосон сөрөг даралтат түргэн тусламжийн машин нь 350,000 юанийн өртөгтэй юм байна.

БНХАУ-ын Элчин Сайд Чай Вэньруй  "Монгол Улсын Засгийн газар шуурхай арга хэмжээ авсны үр дүнд дотоодод халдвар тархаагүй байна. Энэ бол маш том амжилт.

Маш ойр харилцаатай манай хоёр улс бие биенээсээ халдвар авсан тохиолдол гараагүй байгааг би онцлон хэлмээр байна. Энэ нь вирустэй тэмцэхэд бие биенээ дэмжиж, хамтран ажиллаж байгаагийн үр дүн" хэмээж байлаа.

ӨМӨЗО-ны улаан загалмайн байгууллагаас хамгийн сүүлийн үеийн шинэ тоног төхөөрөмж, эмнэлгийн яаралтай тусламжийн иж бүрдэл бүхий сөрөг даралтат түргэн тусламжийн машин, 5,000 ширхэг N95 маскыг мөн өнөөдөр олгожээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com