Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
С.БУДРАГЧАА: Монголын цагдаа авлигачдын нотлох баримтыг биш, нотлох баримтыг гаргаж ирсэн сэтгүүлчийг шалгадаг

Livetv.mn сайтын сэтгүүлч С.Будрагчаа ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгийг ХЭҮК-ын гишүүний ээлжит сонгон шалгаруулалт оролцож байгааг эсэргүүцэн хэвлэлийн хурал хийлээ.

Тэрээр хэлхэдээ “ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчдийн дунд яг одоо ХЭҮК-ын гишүүнээр ажиллаж байгаа П.Оюунчимэг  дахин нэр дэвшиж байгааг эсэргүйцэж байна. Эсэргүүцэх шалтгаан нь П.Оюунчимэг 2007 онд МУ -ын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын санал болгосны дагуу томилогдож байсан. Өдийн хүртэл 13 жилийн турш ХЭҮК-ын гишүүн гэдэг төрийн өндөр албан тушаалыг хашиж байна. Харамсалтай нь П.Оюунчимэгт  энэ ажлыг хийх ёс зүй байхгүй” гэлээ.

МУ-ын ХЭҮК-ын гишүүний ээлжит сонгон шалгаруулалтад оролцогчдын нэрийг дөрөвдүгээр сарын 15-аас тавдугаар сарын 15 хүртэлх хугацаанд УИХ -ын Хууль зүйн байнгын хороон дээр авч эхэлсэн юм. Одоогийн байдлаар 15 хүн нэр дэвшиж, материалаа өгсөн байна.

Тэрээр үргэлжлүүлэн П.Оюунчимэгийг эсэргүүцэж буй шалтгаануудыг дурьдлаа үүнд:

Нэгдүгээрт, 2009 оноос эхлэн Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт өөрийнхөө албан тушаалын эрх мэдлийг ашиглаж шингэн хлорыг өөрийнхөө эзэмшилд байдаг “GBS ИМПЕКС” компаниар нийлүүлсэн. 2011 оны есдүгээр сарын 11-ны гэрээн дээрх 50 мянга 300 ам.доллар, 37 мянган ам.доллар гэх мэт  нийтдээ 519 мянган ам.долларын бараа бүтээгдэхүүнийг албан тушаалаа ашиглаж нийлүүлсэн байна.

Хоёрдугаарт, Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “GBS ИМПЕКС” компанийнх нь нэр дээр бүртгэлтэй Хабу зочид буудалд хууль бусаар биеэ үнэлэлтийг зохион байгуулж, насанд хүрээгүй охид эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж, зарах үйл ажиллагаа явуулдаг. Үүний баримт болох нэгдүгээр сард нууц камерийн бичлэгтэй орж хийсэн нэвтрүүлэг бий. Энэ бичлэгийг одоогийн байдлаар 760 мянган хүн үзсэн байгаа. ХЭҮК-ийн гишүүн хүн биеэ үнэлэлтийг зохион байгуулж, төрсөн хүүгээрээ янхны баар ажиллуулан, охид эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж байгаа нь шударга ёс мөн үү.

Гуравдугаарт, хэдхэн хоногийн өмнө ХЭҮК-ын даргаар ажиллаж байсан Ж.Бямбадорж бусдыг “гөлөг” гэж хэлснийхээ төлөө албан тушаалаасаа огцорсон. Гэтэл П.Оюунчимэг  “Би өчнөөн жил хүний эрхийн чиглэлээр ажиллахдаа олон хууль хүчний байгууллагатай хамтарч ажилласан. Танихгүй, мэдэхгүй хүн байхгүй. Би хэнийг ч шоронд хорьж чадна” хэмээн бусдыг дарамтлан дээрэлхэж байсан ёс зүйгүй хүн шүү дээ. Монголд шударга ёс гэж байдаг бол үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй. Энэ хүн төрийн ордонд биш, шоронд байх ёстой хүн.

Мөн “GBS ИМПЕКС” компаниараа дамжуулан Налайх дүүргийн дулааны станцын 460 сая төгрөгийн үнэтэй тендерийг авсан. Хамгийн гол нь тендер авсан компани нь ундаа үйлдвэрлэлийн эрхтэй компани юм. Яаж ундаа үйлдвэрлэлийн эрхтэй компани нүүрс тээврийн тендерт ялсан бэ.

Оюунчимэг 2007 онд ХЭҮК-ын гишүүн болоод хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргах үед нөхрийнх нь жилийн орлого 200 сая, П.Оюунчимэгийн жилийн орлого 10 сая төгрөг байсан.

Гэтэл хоёрхон жилийн дараа гэхэд 10 дахин өсч 10 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй болсон. Мөн нөхрийнх нь орлого хоёр жилийн дотор дөрвөн тэрбум төгрөг болтлоо өсчээ.

Гэтэл энэ хүнд ханах сэтгэл байсангүй. Өөрийн бузар булайгаа нуун дарагдуулахын тулд ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж, дахин төрийн өндөр албан тушаалд суухыг санаархаж байна.

Энэхүү гурван эрэн сурвалжлах нэвтрүүлгийг хийсний дараа П.Оюунчимэг цагдаад гомдол гаргасан. Үүний дагуу цагдаагийн байгууллага миний бүх нэвтрүүлгийг үзээд 536 хавтаст хэрэг бүрдүүлж, нэвтрүүлгүүдийг үг үсэггүй буулгасан. Цагдаа надад хэлэхдээ “Чиний нэвтрүүлэгт гарсан бүх баримт үнэн байна. АТГ, Эрдэнэтээс холбогдох бүх газраас материалыг авлаа. Бүгд нотлогдлоо. Гэхдээ чамд унах ганцхан юм байна. Чи “дээрэм” гэдэг үг оруулсан байна” гэж хэлээд намайг хоёр сая төгрөгөөр торгосон. Монголын цагдаа ингэж ажиллаж байна. Оюунчимэг гэдэг хүний үгээр ажиллаж байна. Харин нийслэлийн шүүх 14 хоногийн өмнө уг хэргийг шүүгээд цагдаагийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Монголд шударга ёс ялдаг юм байна. Гэхдээ шударга бус энэ хүнийг ялж чадахгүй байна. Ийм ичгүйргүй хүн ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байгаад үнэхээр харамсаж байна” хэмээлээ.

Дараа нь тэрээр сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

-Та өөрийн хийсэн гурван цуврал нэвтрүүлэгтээ П.Оюунчимэгийн байр суурийг авсан уу?

-Нэвтрүүлэг болгон дээрээ тайлбар авья гэж асуудаг. Гэвч “Өгөхгүй” гэсэн хариу өгдөг. Мөн намайг цуврал сурвалжилга хийсний дараа манай сайтын сэтгэгдэл хэсэгт “ С.Будрагчаа чамайг хүнд алуулна. Эсвэл чи хөгжлийн бэршээлтэй болно” гэсэн заналхийлэл ирсэн. Тухайн хаягийн байршлыг тодорхойлоход “central tower”-ын найман давхараас байна гэж гарч ирсэн. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан ч хэрэгсэхгүй болгосон.

Мөн энэ хэргийг шалгаад бүх нотлох баримт нь байсаар байтал ямар ч хуулийн арга хэмжээ аваагүй. Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны цагдаа үүн дээр зөрчлийн хэрэг нээсэн чин ажлаас нь халсан. 25-р суваг телевизийн сэтгүүлч Оюунчимэг цагдаагаар шалгагдаж байна гэж мэдээлэл бичсэнийхээ төлөө Оюунчимэгт дарамтлуулаад дууссан. Монголын цагдаа авлигачдын хэргийг баримттай нь гаргаад ирэхээр шалгахгүй. Харин баримтыг нь гаргаж ирсэн сэтгүүлчийг тултал нь шалгадаг.  Тэд ингэж л ажиллаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
203.98.77.200
арай арай
2020/06/21
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com