Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
​'Чингис хаан' банкны хохирогчид Монголбанкинд шаардлага хүргүүллээ

“Чингис хаан” банк нь 2019 оны арванхоёрдугаар сараас өнөөдрийг хүртэл хагас жилийн хугацаанд иргэд, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн төлбөр тооцоог саатуулах, хойшлуулах зэргээр харилцагч аж ахуй нэгж, иргэдийг хохироож байгаа талаар “Чингис хаан” банкны харилцагч хохирогчдын холбоо ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийж, Монголбанкинд шаардлага хүргүүлээ. 

"Чингис хаан" банкийг 2019 оны нэгдүгээр улиралд төлбөр гүйцэтгэх чадвартай гэдгийг хүлээн зөвшөөрч, Монголбанк цахим хуудаснаа тайланг нь байршуулсан байна. Харилцагчид энэхүү тайланд итгэж мөнгөн хадгаламж болон харилцах дансаа уг банкинд байршуулжээ. Гэтэл оны сүүлээс тус банкин дахь иргэд харилцагчдын харилцах данс болон хадгаламжийнх төлбөр тооцоо саатаж, харилцагчид хохирч байгаа юм байна. 

Монголбанк 2019 оны есдүгээр сараас “Чингис хаан” банкинд хянан шалгагчийг ажиллуулж эхэлсэн ч хяналтын үйл ажиллагаа муу, худал тайлан гаргасан гэж тус ТББ-ынхан үзэж буй аж.

 “Чингис хаан” банкны харилцагч, хохирлогчдын холбоо ТББ-ын өмгөөлөгч Л.Золзаяа: Банкны найдвартай тогтолцоо, үйл ажиллагааг Монголбанк хянах үүрэгтэй. 2019 оны нэгдүгээр сарын тайлангаар төлбөр гүйцэтгэх чадвартай гэж тус банкыг үнэлсэн. Гэтэл өнөөдөр энэ чадвар нь алдагдсан байна. Тиймээс үүсээд буй хүндрэлтэй нөхцөл байдалд харилцагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүднээс бодлого хэрэгжүүлж өгөхийг шаардаж байгаа юм. “Чингис хаан” банк өгөөдөр харилцагч биш хүмүүсийн нүдэнд хэвийн л үйл ажиллагаатай харагдаж байгаа. Тус банкинд үүсээд байгаа нөхцөл байдлыг эрсдэлтэй гэж үнэлж, тайлбарлаагүй. "Чингис хаан” банкны харилцагч хохирогчдын холбоо ТББ-ын 45 иргэн, ААН-ийн 11 тэрбум төгрөг түгжигдэж, хохироод байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com