Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
О.Бямбадорж: Сонгуулиар МАН-ын нэр хүнд уначихна гээд Чингис хаан банкны дампуурлыг зарлахгүй гэсэн яриа бий

-Арилжааны банк нь алдагдалтай ажилласан тайлан гаргаж өгөөд байхад Монголбанк зүгээр суугаад байна-

Чингис хаан банкны хохирогч О.Бямбадоржоос тус банкны үйл ажиллагааны талаар тодрууллаа.

-Чингис хаан банканд хэдэн хүн хэчнээн төгрөгөөр хохироод байгаа юм бэ?
-Хохирогчид өдөр бүр нэмэгдэж Чингис хаан банкны харилцагч, хохирогчдын холбоонд нэгдэж байна. Томоохон банк биш болохоор хохирогч нь цөөн л дөө. Зарим хохирогч нь хадгаламж, харилцахад байсан мөнгөн дүнгээ хэлэхгүй байгаа. Үүнээс гадна төрийн байгууллагуудын мөнгө бий. Одоогоор зарим аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд нь шүүхэд хандсан. Манай холбооны мэдээллээр нийт 40 орчим хүний 11 тэрбум төгрөгөөр хохироод байна. Энэ бол зөвхөн өөрсдийн харилцах, хадгаламжид хэдэн төгрөг байгааг зарласан хүмүүсийнх. Одоогоор 45 хүний мөнгөн дүнг нэгтгэн тооцоо гаргаж байгаа. Тэгэхээр 20 гаруй тэрбум төгрөг болох байх.
-Та төрийн байгууллагуудын мөнгө бий гэлээ. Ямар ямар байгууллагын хэдэн төгрөг бий гэсэн тооцоо гарсан уу?
-“Эрдэнэс Тавантолгой” компани, БСШУЯ-ны тус бүр хоёр тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 27 тэрбум төгрөг бий.

Энэ сангийн мөнгө нь шүүхээр тогтоосон нэхэмжлэхтэй юм. Одоогоор таван байгууллага мөнгөө нэхэмжилж шүүхэд хандсан гэсэн. Хохирогчдын холбооны зүгээс тэдгээр байгууллагатай холбоо барихаар болсон. Төрийн байгууллагууд нь ил гарч явахгүйгээр албан бичгээр хандаж байгаа. Хохирогчдын холбоо, аж ахуйн нэгжүүд нийлж 2019 оны арванхоёрдугаар сараас хойш өдөр бүр банканд очиж уулзаад явж байна. Гэвч мөнгөө авч чадалгүй өнөөг хүрлээ.
-Чингис хаан банкны зүгээс та бүхэнд ямар хариулт өгч байх юм?
-Банк бол бүр цайрсан шүү дээ. Бид хувьцаа эзэмшигч, ТУЗ-ын дарга нартай дөрөвдүгээр сарын эхээр уулзсан. Тэгэхэд “Бидэнд долоо хоногийн хугацаа өгөөч. Монголбанк хуралдаад асуудлыг шийднэ. Бид активаа барьцаалж 40 тэрбум төгрөгийн зээл авна. Үүнээс 20 тэрбум төгрөгийг нь харилцагчдадаа өгнө” гэсэн. Үүнээс хойш сар гаруй хугацаа өнгөрлөө. Тэгээд хэдхэн хоногийн өмнө дахин уулзахад “Одоо хугацаа хэлж мэдэхгүй байна” гэж хэлсэн. Банкны эзэд, ТУЗ-ын дарга нар нь хаанаас мөнгө олж харилцагчдынхаа хохирлыг барагдуулахаа хэлж мэдэхгүй байгаа тул Чингис хаан банк дампуурч буй нь тодорхой боллоо.


-Тэгэхээр тус банк одоо үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэсэн үг үү?
-Үйл ажиллагаа явуулж байгаа юм шиг дүр эсгээд байна. Улаанбаатар хотод хоёр салбартай. Нэг салбараа хаачихсан. Үлдсэн салбар нь өдөрт 10-12 цагийн хооронд онгойдог. Тэгээд өдөрт нэг хүнд 200 мянган төгрөг л гаргаж өгнө. Зарим өдөр тэр мөнгө нь ч байхгүй гэдэг. Нэг хүн 200 мянган төгрөг авахын тулд урд өдөр нь захиалга өгөх шаардлага тавьдаг. Ингэж л ажиллаж буй дүр эсгээд удлаа.
-Орон нутагт бас хэд хэдэн салбартай биз дээ?
-Тийм. Дархан-Уул, Сэлэнгэ, Өмнөговь аймагт салбартай. Эдгээр салбараа бүгдийг нь хаасан.
-Та бүхний хохирлыг барагдуулах талаар банкны зүгээс ямар нэг санал тавьдаг уу?
-Мөнгөө авах гэсэн хүмүүст зээлийн барьцаанд хураагдсан хөрөнгүүд санал болгодог. Үүнд баригдаж буй барилга бий. Зарим хөрөнгө нь зах зээлийн үнээс хэт өндөр үнэтэй байдаг. Тэгэхээр түүнийг нь авч хохирлоо барагдуулах ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл хэд дахин нугалсан өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө санал болгодог.
-Тэгэхээр хэдий хэмжээний зээл олгосон юм бол. Зээлийн эргэн төлөлт ямар байна. Хамгийн том зээлдэгч нь хэдэн төгрөг авсан байдаг бол?
-Та нар зээлдэгч нараа хэлээч. Бидний мөнгө хаачив гэхэд банкны нууц гээд огт хэлдэггүй. Арванхоёрдугаар сард хэлснээр “Хан хилсс” хороололд 17 сая ам.долларын хөрөнгө оруулсан. Тэгээд гацчихсан гэж ярьсан. Чингис хаан банк гурван хувьцаа эзэмшигчтэй. Нэг хувьцаа эзэмшигч нь “Хан хилсс” хорооллыг барьсан гэж байгаа. Бас “Степ гоулд” компанийн алтны уурхайд хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Энэ компани нь Канадын Торонтогийн хөрөнгийн бирж дээр үнэт цаасаа гаргасан. Монголбанканд 8.5 сая ам.долларын алт тушаасан. Тэгээд энэ компанийн мөнгө Чингис хаан банкаар дамжих ёстой гэсэн. Гэтэл нөгөө компани нь өөр банкаар дамжуулж олборлосон алтаа тушаагаад явж байгаа. Ийм учраас бидэнд худлаа ярьж залилж байна гэсэн үг л дээ.
-Таны сая ярьсан “Степ гоулд” компани Чингис хаан банктай ямар холбоотой юм бэ?
-Энэ компани Чингис хаан банкны 15 хувийг худалдаж авна гэж гэрээ хийсэн хэмээн ярьж байгаа юм. Ингээд манай хувьцааг худалдаж аваад алтаа манай банкаар дамжуулж тушаана гэж гуравдугаар сард банкны эзэд ярьж байсан. Нөгөө компани нь өөр банкаар дамжуулж алтаа тушааж байгаа. Тэгэхээр Чингис хаан банкны эзэд худлаа ярьсан болж таараад байгаа юм.
-Чингис хаан банкны хөрөнгө оруулагчдын талаар та тодруулж өгөөч?
-Чингис хаан банк гурван хувьцаа эзэмшигчтэй. Нэг нь “Нью стандарт” группийн Д.Батаа гэж хүн бий. Түүнийг МАН-ын дарга асан М.Энхболдын ойрын хүн гэдэг юм билээ. Мөн Ш.Бүтэд гэж хөрөнгө оруулагч байдаг. Сүхбаатар аймгийн МАН-ын дарга Барилга хот байгуулалтын яамны дэд сайд байсан Ш.Лхамсүрэнгийн төрсөн эгч нь. Гурав дахь хөрөнгө оруулагч нь “Нүүдэлчин” групп Н.Батхүү юм.
-Чингис хаан банкны харилцагчид 2019 оны арванхоёрдугаар сараас хойш мөнгөө авч чадалгүй өдий хүрсэн гэж та дээр ярилаа. Тэгэхээр энэ банк үнэхээр дампуурсан юм уу. Та бүхэн юу гэж үзэж байгаа вэ?
-Бид Монголбанканд бичиг өгөөд ч “Хариу өгөх боломжгүй” гэдэг. Энэ банкны талаар мэдээлэл өгөөд арга хэмжээ аваач гэхээр хөдлөхгүй байгаа. Бид “МАН-ын эрх барьж байх хугацаанд Капитал банк дампуурсан. Ариг банк эвгүйдсэн. Одоо Чингис хаан банк дампуурах нь. Сонгууль болох гэж байхад МАН-ын нэр хүндэд халтай. Ямар ч байсан сонгууль өнгөртөл аргал гэсэн чиглэл өгсөн” гэдэг яриа сонссон. Тэгэхээр өнөөдөр тэр яриа үнэн болж таараад байна л даа. Тэгж ярьсан хүнийг нэр зааж болохгүй байна. Бас нэг зүйл хэлэхэд Чингис хаан банкны удирдлагууд “Манайд улс төрийн нөлөө орчхоод байна” гэсэн. Бид Монголбанканд “Бүрэн эрхт төлөөлөгч эсвэл банкны эрх хүлээн авагч томилооч. Дампуурлыг нь зарлаж нэг талд нь багтаа. Дампуурлыг нь зарлахгүй юм бол дэмжлэг үзүүлээд яваач” гэсэн шаардлага тавиад хагас жил боллоо. Бид өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш ингээд явж байна. Чингис хаан банкны 2019 оны жилийн эцсийн тайлан нь алдагдалтай гарсан. Тэгээд тайлангаа вэб сайтдаа тавьчхаад устгасан. Арилжааны банк нь алдагдалтай ажилласан гээд тайлан гаргаж өгөөд байхад Монголбанк өдий болтол зүгээр л байлгаад байна. Ариг банканд асуудал үүсэнгүүт Монголбанкнаас эрх хүлээн авагч томилж асуудлыг нь шийдээд хэвийн болгочихсон шүү дээ. Гэтэл Чингис хаан банканд ямар ч арга хэмжээ авахгүй хагас жил өнгөрлөө.
-ОУВС, Монголбанкнаас арилжааны банкуудад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Чингис хаан банк энэ шаардлагыг биелүүлсэн юм болов уу?
-Чингис хаан банк энэ шаардлагыг биелүүлж 370 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө баталгаажуулж Монголбанканд өгсөн гэсэн. Гэтэл хөрөнгийн чинь гарал үүсэл нь тодорхойгүй байна гээд баталгаажуулалгүй буцаасан гэж байгаа. Ингээд Чингис хаан банкны удирдлагууд ОУВС, Монголбанк, улс төр биднийг хавчиж байна гэсэн тайлбар бидэнд өгч байгаа. Өмнө нь ”Манай банк 350 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. Үүнийгээ барьцаалаад Монголбанкнаас дуртай үедээ мөнгө авах боломжтой. Гэхдээ энэ асуудлыг Монголбанкны хурлаар шийддэг. Та бүхэн түр хүлээж бай” гэдэг байсан. Гэвч өнөөг хүртэл уг асуудлыг шийдээгүй л байна. Тэгэхээр бид Чингис хаан банкны удирдлагуудад итгэхгүй байгаа.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com