Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
БЭЛЭН АМ ШАЛДАН ГУЯ ШИВ ДЭЭ

Ц.ХАС

-МАН-ын нэр дэвшигчдийн түрүүчийг шүүх албадан дуудлаа-

Ганцхан сарын дараа болох УИХ-ын сонгуульд улс төрийн намууд нэр дэвшигчдээ зарлачихлаа. Мэдээж сонгуульд ялж, засгийн эрхийг авч дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд аль нам, эвсэл шилдгийн шилдэг хүнээ улс төрийн сонгуульд нэр дэвшүүлж байж гэмээнэ ялдаг, олонх болдог нь аль улс орны, аль ч нам хүчний ёс. Энэ удаа ч манай улс төрийн намууд, эвсэл мөн л шилдэг, хамгийн гол нь улс төрийн хүрээнийхэн дунд авлига, гэмт хэрэг гээд ёс бус үйлдэл газар авсан болохоор аль болох шинэ залуу нэр цэвэр хүмүүсээ дэвшүүлж байж сонгуульд ялахыг эрмэлзэж байна.
Гэтэл өнгөрсөн дөрвөн жил УИХ-д олонх болж, төрийн эрх барихдаа хамаг муу муухай бүхэнтэй холилдон төрийн 27 сангийн хөнгөлөлттэй зээлийг дотуураа үгсэн хуйвалдаж хамсан, тендер, концессыг хуваан авч хөлжин олон түмнээс “олон төрийн нүүр үзсэнээс биш, ийм өлөн төрийн нүүр үзсэнгүй” гэсэн нэр зүүсэн.
Шилдгийн шилдэг, өсөх ирээдүйтэй залуу хэмээн нэр дэвшүүлэн сонгуулсан Д.Гантулга нь хүчингийн хэргээр ял аван шоронд орсон, сонгуульд ялсандаа эрдэж төрийн албыг дуудлага худалдаанд оруулан 60 тэрбум төгрөг босгох хуйвалдаан зохион байгуулсан, ард түмний хөрөнгөнөөс завшиж олсон хөрөнгөө оффшор бүсэд байрлуулсан эрхэм гишүүдтэй МАН-ын сонгуульд сойж нэр дэвшүүлсэн “шилдгийн шилдэг” хүмүүс нь олныг гайхшруулж, бас уур хүргэж эхэллээ.
Тэгээд ч олон нийт, сонгогчид 100 жилийн түүхтэй, Монголд хамгийн олон гишүүнтэй хэмээн сайрхдаг энэ намаас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг “ЖДҮ-чин”, “Тендерчин”, “Концессчин”, “Оффшорчин”, “Авлигач” хэмээн шоолон нэрлэж хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр бичиж байна.
Уг нь МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангаас УИХ, Засгийн газрын гишүүд нь мэдээлэлд ойр байдлаа далимдуулан хөнгөлөлттэй зээл авсан нь илэрч хэвлэлээр шуугьж эхлэх үеэр “ЖДҮ сангаас зээл авсан гишүүдийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэж мэдэгдэж байсан удаатай. Мөн саявтар “Нэр цэвэр, хариуцлагатай, мэдлэг боловсролтой хүмүүсийг 2020 оны УИХ-д нэрийг нь дэвшүүлнэ” гэж ч бас мэдэгдсэн.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “МАН илүү мэргэжлийн, мэргэшсэн, хариуцлага, ёс зүйтэй ажиллаж чадах хүмүүсийг төрд ажиллуулна гэдэг зарчмаа зарлаж байна. Ингэснээр төрийн албанд өмнө нь гарч байсан алдаа завхралаас ангид байх болно. Тойргуудад нэр дэвших боломжтой болон хүсэлтэй хүмүүсийн рейтингийн судалгаа хийж судалгааны үр дүнг харж, ёс зүйтэй хүмүүсийг нэр дэвшүүлнэ” хэмээн сүртэйгээр мэдэгдээд авч. Гэтэл МАН-ын дарга нарын энэ үг ёстой л өнөө сэлэмдэнэ, авлигачидтай хатуу тэмцэнэ. Шударга ёс тогтооно хэмээн сүржигнэж байснаа цаг дээрээ хулхи нь буугаад таг чиг өнгөрсөнтэйгөө нэгэн адил зүгээр л олноос нэр хүнд авах гэсэн сүржин үг байсан нь нэгэнт ил боллоо.
Урьд хожид байгаагүй, өнөөгийн “өлөн” УИХ-ын 76 гишүүнээс 56 нь ямар нэгэн байдлаар хууль шүүхийн байгууллагад өөрийн гэсэн нэрийн хавтастай болж, олны хэл аманд өртөн сайн муугаараа хэлүүлж байгаа. Өөрөөр хэлбэл “нэр цэвэр” байхаа хэдийнээ болиод байгаа. Гэтэл МАН-ын “сэлэмдэгч” дарга У.Хүрэлсүх эднээсээ 45-ыг нь дараагийн төр барих УИХ-д суулгахаар “манай шилдгийн шилдэг гишүүн, улстөрч”, “нэр цэвэр” хэмээн нэр дэвшүүлэн сойжээ.

ЖДҮ-чид

Ирэх дөрвөн жилд төр түшүүлж, улс орныг хөгжүүлэн, ард түмний амьжиргааг эрс дээшлүүлэхээр МАН-ын санал болгон нэр дэвшүүлж байгаа “нэр цэвэр” хүмүүсийн дунд Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлээс шуудайлж хумслан өөрийн хамаарал бүхий “ТОМ” аж ахуйн нэгжүүддээ өгсөн, зарим нь бүр өөрийн Банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан угааж, мөнгө хүүлсэн нэр хэмээн нэр холбогдсон хүмүүсийн нэр дурайж байна. Энд Г.Тэмүүлэн, Б.Баатарбилэг, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Ц.Даваасүрэн Д.Оюунхорол, Ц.Цогзолмаа, Л.Энх-Амгалан, Ц.Нямдорж, С.Чинзориг, Д.Лүндээжанцан, Я.Содбаатар, Н.Учрал, Д.Цогтбаатар, Д.Тогтохсүрэн (ikon.mn. 2019 оны дөрөвдүгээр сарын 19) нар байна.
Ард түмэнд, жинхэнэ үйлдвэрлэл эрхлэгчдэд очих ёстой Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлээс давуу эрхээ далимдуулан авч хумсалсан энэ хүмүүсийг “УИХ-д нэр дэвшүүлэхгүй” хэмээн сүржин хашхирсан ч дэвшүүлэхээс аргагүй учир шалтгаан бас У.Хүрэлсүхэд байгааг тооцохгүй байж боломгүй.
Мөн л өнөөх ikon.mn сайт 2018 оны арванхоёрдугаар сарын 18-д “УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаяр “Жаргалант мах импекс” компанийн нэрээр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1.3 тэрбум төгрөгийн зээл авах барьцааны гэрээнд гарын үсэг зурсан гэсэн мэдээллийг өгсөн билээ” хэмээн мэдээлж. Тэгэхээр ЖДҮ-чидтэй “хам хэрэгтэн” У.Хүрэлсүх сэлмээ эргүүлэх гэхээр цаадуул нь “Чи бас өөрөө, төрсөн дүүдээ ЖДҮ хөгжүүлэх зээл авч өгсөн биз дээ” хэмээн барьцаад, “тэгвэл өөрөө нэр дэвшихгүй юм байгаа биз дээ” хэмээн дарамталсан байж таарна. Ингэхээр ямар өөрөө нэр дэвшихгүй байлтай биш, ёстой наашаа харж инээгээд, цаашаа харж уйлж байгаад ч юм уу, эсвэл бүр цайрчихсан болохоор “хам хэрэгтнүүд” хөтлөлцөөд нэр дэвшье, дараагийн дөрвөн жилд бас ийм боломжууд дээр багаараа “ажиллана” шүү гээд дэвшүүлчихсэн нь энэ бололтой.
Өөр нэг зүйл нь МАН 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээсээ нэг ч төгрөгийн хураамж авахгүй хэмээн сүржин мэдэгдээд байгаа. Гэтэл Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангаас хамгийн бага зээл авсан хүмүүс жигдхэн 950 сая төгрөгийн зээл авсан байдаг. Яагаад 900 сая биш, эсвэл нэг тэрбум биш байна. Эндээс үзэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх намынхаа нөхдөд зээл авах хэмжээг жигдхэн нэг тэрбум төгрөгөөр хуваарилаад 50 сая төгрөгийг нь өөрөө юм уу, намдаа авсан байх нь. Ингээд нэр дэвших, эсэх асуудал босоод “чамайг сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэхээр өөдөөс нь “Тэгвэл би 50 сая төгрөгөө авна” гээд тэвдүүлсэн байж болох.
МАН өнгөрсөн дөрвөн жил ард түмний хөрөнгө, тэдэнд очих ёстой боломжоос хулгайлагчдынхаа эгнээг шинэ залуу хүмүүсээр тэлэхээр шийдсэн нь Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийг УИХ-ын гишүүн болгож эгнээндээ элсүүлэхээр нэр дэвшүүлснээс харагдаж байна. Энэ эмэгтэйг “Мөнхийн үсэг”, “Монгол үнэт цаас, хэвлэл”, “Аз хур” хэмээх гурван компаниар дамжуулан, 2014-2020 оны хооронд 41 тендерт ялж, нийт гурван тэрбум, 259 сая төгрөг авсан хэмээн хэвлэлээр шуугьж байсан.
Дээр нь Монгол Улсаас гадаад орнуудад суугаа Элчин сайдын яам, консулын газрын ажилтнууд удаа дараа хар тамхи зөөвөрлөсөн, наймаалсан хэрэгт холбогдож, зарим нь бүр хар тамхи мансууруулах бодис наймаалдаг олон улсын сүлжээ, мафийн бүлэглэлд орчихсон хариуцлагыг тус яамны дэд сайдын хувьд энэ бүсгүй үүрэлцэх ёстой У.Хүрэлсүхийн таалалд нийцэн нэр дэвшээд гүйж явна.
Хар тамхины наймааны гол эзэн холбогдогч болох ёстой хүн бол Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар. Түүний хариуцсан, дэлхий дахинаа Монгол Улсын нэр нүүр болж байгаа гадаад орнууд дахь дипломат төлөөлөгчийн газруудаас хар тамхины хэрэгт холбогдоогүй газар бараг үлдээгүй. Ийм хэрэгт холбогдогсдын зарим нь бүр энэ Д.Цогтбаатарын жолооч, хамт ажиллаж байсан хүмүүс нь байсныг эрхэм Д.Цогтбаатар өөрөө шилж сонгон томилон явуулсан байдаг.
Энэ хоёр хүн өөрсдийн томилсон дипломатууд, гадаадад суугаа ажилтнуудаараа дамжуулан хийсэн хар тамхины наймаанаас олсон ашгаасаа намдаа, У.Хүрэлсүхэд цутгадаг болоод ийн “нэр цэвэр” хүнд тооцогдон ирэх дөрвөн жилд УИХ-д шургаж суух гэж байна гэж хардаж болохоор байна.
Салбараа унагаж шаварт хутгачихсан атлаа сэтгэл нь ханаж цадаагүй сайд албан тушаалтан зөвхөн энэ Д.Цогтбаатар, Б.Батцэцэг хоёроор дуусахгүй. Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага Financial Action Task Force буюу FATF 2019 оны аравдугаар сард Монгол Улсыг саарал жагсаалтдаа орууллаа.
Гэхдээ гэнэт нэг өдөр л саарал жагсаалтад оруулчихсан юм биш. Хоёр жилийн өмнөөс буюу МАН сонгуульд ялж УИХ-д олонх болсны дараа жил 2017 оноос манай улсыг хараа хяналтад авч мөнгө угаах гэмт хэрэг, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тэмцэх чиглэлээр хийх нийт 40 зөвлөмж өгч байж. Харамсалтай нь энэ ажлыг гол хариуцах ёстой Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нь энэ зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх нь бүү хэл, ард түмний тархийг угаан бүх зүйл сайн сайхан байгаа, хэмээн “Манай нам улс орноо саарал жагсаалтаас гаргана” гэж донгодсоор байтал Монгол Улс сая энэ тавдугаар сард Европын холбооны хар жагсаалтад орчихлоо. Увс аймгийн Хотгор шанагын нүүрсний уурхайтай байнга нэр холбогдсоор л байдаг энэ хүн бас л УИХ-ын гишүүн болж дахин хэдэн жил ашиг орлоготой байхаар нэр дэвшчихсэн “Надтай өрсөлдөх чадалтай аавын хүү Увсад хүрээд ир” гэчихсэн далдаганаж явна.
“Хариуцсан салбар чинь болохоо болилоо” хэмээн олон түмэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр байнга хариуцлага нэхэж байдаг бас нэг сайд бол Ц.Нямдорж. Угаасаа хуулийн салбарынхан цагдаагаас эхлүүлээд шүүх прокурорынхон нь авлигад автсан хэмээн ард түмэн шуугиад байдаг нь өнгөрсөн дөрвөн жил бүр ил цагаандаа гаран үүнийгээ ил тод зарладаг болсон. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж үүнийг ид бах болгон 2019 оны хоёрдугаар сард “512 шүүгчээс нэг хүн тэрбум төгрөгийн хадгаламжтай байж болдоггүй юм уу” хэмээн хэвлэлийнхнээр тохуу хийж байлаа. Үүнийг батлах гэсэн мэт Салхитын мөнгөний ордыг зээмшлийн асуудлыг шидэхдээ авлига авсан 10 гаруй шүүгчийн хэрэг сөхөгдөөж үүний улмаас саатуулагдаад байсан Монгол Улсын гавьяат хуульч шүүгч эмэгтэй саатуулах байранд гэрээслэл бичин амиа хорлон, хүү нь авлигад авсан мөнгийг нь аван гадаадад зугтан гараад байна.
Цагдаагийн жирийн нэг офицер Э.Бэхбат гэхэд л 200 хавтгай дөрвөлжин метр талбайтай байрандаа нууц тоглоомын газар казино тоглож байгааг мэдэхгүй мартчихсан гээд л зогсч байх жишээний. Үүний зэрэгцээ энэ авлига хээл хахуулийн цаана өчнөөн хүнийг хилсээр шийтгэж, жинхэнэ гэмт хэрэгтнүүд нь ял завшаад явж байхад 28 жил УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд гэж буг болон суусан энэ хүн дахиад л УИХ-ын гишүүний хаялгатай суудал руу зүтгэж тойргоо сольчихсон гүйж явна.
Өөрөө ч нэг их нэр цэвэр хүн бас биш. “Эрдэнэт” үйлдвэрт хүүгээрээ дамжуулан хэдэн тэрбум төгрөгийн шахаа хийчхээд “Миний хүү авсан үнээсээ доогуур үнээр бараа нийлүүлсэн” гээд зогсч байсан хүн бол У.Хүрэлсүхийнхээр бол “нэр цэвэр” хүн болж таарч байна.
Ийнхүү ард түмэн, олон нийтийнхээр бол хулгайч худалч, гэмт хэрэгтэн гэгдэж хууль шүүх, АТГ-т өөрийн гэсэн хавтас хэрэгтэй болсон хүмүүсийг У.Хүрэлсүх “нэр цэвэр” гээд байгаа ч түрүүчээс нь хууль шүүхийн байгууллага “нэр цэвэр” бишийг нь нотлоод өглөө. У.Хүрэлсүхийн Сэлэнгэ аймагт нэр дэвшүүлсэн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг шүүхээс албадан ирүүлэхээр шийвэрлэснээ өнгөрсөн мягмар гарагт зарлалаа.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан бас “МАН илүү мэргэжлийн, мэргэшсэн, хариуцлага, ёс зүйтэй ажиллаж чадах хүмүүсийг төрд ажиллуулна гэдэг зарчмаа зарлаж байна. Ингэснээр төрийн албанд өмнө нь гарч байсан алдаа завхралаас ангид байх болно. Тойргуудад нэр дэвших боломжтой болон хүсэлтэй хүмүүсийн рейтингийн судалгаа хийнэ. Судалгааны үр дүнг харж, ёс зүйтэй хүмүүсийг нэр дэвшүүлнэ” гэж байсан нь ч талаар боллоо. Олон нийтээс, намын гишүүдээсээ асуувал хүлээж авахгүй гэдгийг нь мэдсэн У.Хүрэлсүх өөрт нь болон намаа өгсөн хандивын хэмжээг харгалзан өөрийн “баг болох” хүмүүсээ сэмхэн тодруулсан нь энэ.
МАН-ын дарга У.Хүрэлсүх намаа сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсний дараа үнэхээр “Монгол Улсын парламентад хулгайч хүмүүс биш сор болсон сэхээтнүүд суугаасай гэж хүсдэг” гээд “Намын даргын хувьд өөрийнхөө багийг авч сонгуульд орно гэдгээ хэлье” гэсэн билээ. Үнэхээр тэр гэмт хэргийн хар хавтастай багаа аваад сонгуульд орж байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com