Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
ТАНИЛЦ: ЖДҮ-д нэр холбогдсон 30 гишүүн УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшив!

 МАН 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, парламентад 65 суудал авсан. Үүнээс өнгөрсөн оны зургадугаар сарын 14-нд Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлж, энэ оны нэгдүгээр сарын 30-нд Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Улмаар өнгөрсөн сарын 17-нд Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөлснөөр тус нам УИХ-д 62 суудалтай болсон. Харин эдгээр гишүүдээс 42 гишүүн нь 2020 оны УИХ-ын сонгуульд дахин нэр дэвших эрхээ авчээ.
Тэгвэл МАН-ын дарга У.Хүрэлсүх “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас зээл авсан гишүүдээ сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэж бүлгийн хурал дээр хэлсэн гэх мэдээлэл бий. Гэтэл удахгүй болох УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшсэн 42 гишүүдийн 30 нь ЖДҮ-д нэр холбогджээ.

-БАГА ХҮҮТЭЙ ЗЭЭЛ АВААД, ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ОЛГОСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭХ ХЭРЭГ ХЭРХЭН ШИЙДЭГДСЭН БЭ-

Тухайлбал, Эрх мэдэл, мэдээлэлд ойр байдлаа ашиглан бага хувийн хүүтэй зээл аваад, өндөр хүүтэй зээл олгосон байж болзошгүй гэх найман үйлдлийн цаана хэн байгааг илрүүлэх АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийн шалгалтын хүрээнд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоотой хамаарал бүхий үйлдэлд хэд хэдэн УИХ-ын гишүүнийг холбогдуулан шалгасан талаар зарим хэвлэлүүд 2019 оны сүүлээр мэдээлж байв. Ингээд мөрдөн шалгалтын явцад дээрх найман үйлдэлд УИХ-ын гишүүн Л.Энхболд, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Г.Солтан, Х.Нямбаатар, Ж.Батзандан, М.Оюунчимэг, Н.Учрал нар шалгагдаж байсан гэх мэдээллийг нийтэлжээ.
Учир нь, УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд түүний аавынх нь эзэмшдэг “Хүннү” ХХК 950 сая төгрөгийн зээл авсан. “Хүннү” групп 2014 оноос “Нью Хүннү Финанс” банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж эхэлсэн байдаг.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хүнс сервис”-д ХХК 500 сая төгрөгийн зээл авсан бөгөөд 200 сая төгрөгийг нь эхнэрийнхээ дансанд оруулж, тэр нь банканд хүүлэгдсэн гэдэг. Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Өгөөдэй ази” ХХК, иргэн н.Пүрэвсүрэн нарт зээл авч өгсөн. Тэрбээр "Өгөөдэй Ази" ХХК-д ЖДҮХС-гаас зээл авахад нь өөрийнхөө орон сууцыг барьцаа болгохыг зөвшөөрч, итгэмжлэл олгосон гэх. УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хувьд ЖДҮХС-гаас зээл авч өгсөн компаниасаа 120 орчим сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй, мөн зээл авч өгсөн компани нь мөнгө угаасан байж болзошгүй гэсэн албан бус мэдээлэл гарч байв.
Мөн УИХ-ын гишүүн Л.Энхболд, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Г.Солтан нарын хувьд прокурорын газраас гишүүнээс нь түдгэлзүүлэх санал хүртэл ирүүлж байв. Харин энэхүү дөрвөн гишүүдэд МАН-аас УИХ-ын энэ удаагийн сонгуульд нэр дэвших мандат өгөөгүй юм.

2020 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ ЭРХЭЭ АВСАН ЖДҮ-Д НЭР ХОЛБОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ЖАГСААЛТ:

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com