Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Их дээд сургуулийн оюутны байранд 218 нь гадаад оюутан амьдарч байна

Шинэ коронавирусийн дэгдэлтийн улмаас энэ оны нэгдүгээр сараас эхлээд есдүгээр сарын 1 хүртэл  бүх шатны сургууль болон цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарсан. Хичээлийг цахимаар хийсэн тул оюутнууд нэгдүгээр сараас хойш дотуур байранд амьдрахгүй болж, төлбөрөө буцаан авах асуудлыг тавьж эхэлсэн байдаг. Эл асуудлыг шийдвэрлэснээр оюутнууд дотуур байрны төлбөрийн тодорхой хувийг буцаан авч эхэлжээ. Боловсролын тухай хуулиар их, дээд сургуулийн дотуур байрны төлбөр, бүтэц, орон тоо зэрэг асуудлыг сургуулийн удирдлага, удирдах зөвлөл шийддэг. БСШУС-ын сайдын гаргасан А195 тушаалын дагуу их дээд сургуулийн захирлуудад дотуур байрны төлбөрийн асуудлыг оюутантай харилцан зөвшилцсөний үндсэн дээр уян хатан байдлаар зохицуулах чиглэлийг хүргүүлсэн. Тухайлбал, СУИС төгсөх курсийн оюутнуудын нэгдүгээр сараас хойших оюутны дотуур байрны төлбөрийг буцаан өгсөн бол 1-3 дугаар курсийн оюутнуудын дотуур байрны төлбөрийг ирэх жил рүү шилжүүлсэн байна. Энэ хичээлийн жилд төрийн болон хувийн 51 дотуур байранд нийтдээ 11854 оюутан хамрагдах хүсэлтээ өгсөн байна.  БСШУС яамнаас дотуур байранд амьдарч буй оюутнуудын судалгааг хоёр долоо хоног тутамд шинэчлэн авч байгаа аж. Мөн  одоо оюутны байранд амьдарч байгаа оюутнуудын эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч дотуур байрны ариутгал, халдваргүйжүүлэлт, эмчийн үзлэгт байнга хамруулах зэрэг асуудлыг Боловсролын хүрээлэнтэй хамтарч хяналт тавьж байгаа гэв. Сүүлд буюу энэ сарын 15-ны өдөр дотуур байруудад очиход 381 оюутан амьдарч байгаа тоо гарсан байна. Үүнээс 218 нь гадаад оюутан. Харин дотуур байрны төлбөр харилцан адилгүй байдаг гэнэ. Ойролцоогоор  нь 400 мянгаас нэг сая орчим төгрөгийн үнэтэй байна. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com