Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Монгол Улс Орост нэг сая ам.долларын үнэ бүхий мах өгөхөөр боллоо

Коронавирусийн халдвар ихээр тархаж байгаа умард хөрш ОХУ-д хүмүүнлэгийн тусламж болгож Монгол Улс нэг сая ам.долларын мах, махан бүтээгдэхүүн илгээхээр боллоо. Моноголын УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Искандер Азизовтой уулзахдаа мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжууллаа. Агентлагийн мэдээлснээр мах, махан бүтээгдэхүүнийг Оросын Эрхүү муж, Буриадад нийлүүлэх юм байна.
“Монголоос үзүүлж байгаа энэ буцалтгүй тусламж нь Орос улсын коронавирусийн тархалттай тэмцэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт бид найдаж байна” гэж Монголын парламентын спикерийн хэлснийг Хятадын “Синьхуа” агентлаг эш татсан байна. Өнгөрсөн гуравдугаар сард Орос улс Монголд коронавирусийн оношлуур илгээж байсан юм.
Монгол Улсын Засгийн газар тавдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа Орост нэг сая ам.долларын үнэ бүхий мах, махан бүтээгдэхүүний тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн гэж Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар мэдээлжээ. “Манай улс, хоёр хөрштэйгөө бүх талын стратегийн түншлэлээ дэмжиж, тэдэнтэй харилцаагаа ижил түвшинд хөгжүүлэхийн тулд гадаад бодлогын үзэл баримтлал баримталдаг. Өнөөдөр Орост нөхцөл байдал хүнд байгаа болохоор Засгийн газар нэг сая ам.долларын өртөг бүхий тусламж үзүүлэхээр шийдвэрлэлээ. Нөгөө талаар “зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн үг бий. Дэлхий даяар цар тахал тархаж байхад, энэ хүнд үед нөйз нөхөртөө туслах ёстой” гэж монголын Гадаад хэргийн сайд онцлон тэмдэглэжээ.
Үүний өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга коронавирус COVID-19 ид тархаж байх үеэр БНХАУ-д айлчлахдаа 30 мянган хонь тусламж болгон өгч байсан.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com