Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Д.Нямхүү: Нэг оюутны давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ

ЭМЯ-ны ээлжит мэдээллээр ОХУ-аас ирсэн нэг оюутнаас коронавирус илэрсэн талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ

Тэрбээр хэлэхдээ "ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дарханы лабораторид нийт 403 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнд давьан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Энэ нь ОХУ-аас ирсэн оюутан юм. Тус оюутан ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан бөгөөд энэ сарын 13-нд ирсэн, Батлан хамгаалахын сургуулийн оюутан. Уг сургуулиас ирсэн 57 хүн халдвар авсан нь батлагдлаа.

Тандалтын зорилгоор 13 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт нийт 47 шинжилгээ хийгдсэний 27 нь Алтанбулаг боомтоор орж ирсэн жолооч бол бусад нь аймгийн нэгдсэн эмнэлгэд тусгаарлагдаж байгаа иргэдийн давтан шинжилгээ юм. Мөн нэг сайн мэдээ нь хоёр хүн эдгэрч дараагийн шатны хяналт руу шилжсэн.

Ингээд Монгол Улсад коронавирусний нийт батлагдсан тоо 141, эдгэрсэн хүний тоо 28 боллоо.

Өвчтөнүүд ихэвчлэн 30-40 хоногт эмчлэгдэж байгаа юм. Дээд тал нь 56 хоног болж байсан тохиолдол бий. ДЭМБ-ын баруун бүсийн улсууд өчигдөр цахим хурал хийхэд өнгөрсөн таван сард биднийг маш сайн ажилласныг үнэлэн, онцолж хэлсэн нь маш их урам өглөө. Тус бүсийн нийт 37 орноос Монгол улсыг сонгож туршлага, зөвлөгөө хийхийг урьлаа" хэмээлээ. 

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com