Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2020.05.25/ болсон билээ.
Тус хуралдаанд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг оролцож, Элсэлтийн ерөнхий шалгалтыг долоодугаар сарын 2-5-нд зохион байгуулах саналтай байгаагаа танилцуулсан юм.
Энэ саналыг УОК-ын гишүүд дэмжсэн бөгөөд эцсийн шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргах юм.