Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
ЭЕШ өгөх сурагчид ирэх сарын нэгнээс өмнө суудлын дугаараа авна

 Энэ жил ЕБС төгсч, их, дээд сургуульд дэвшин суралцах хүсэлтэй 30900 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгөхөөр Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-д бүртгүүлжээ. Үүн дээр урьд жилүүдэд ЕБС-иа төгссөн ч энэ жил шалгалт өгөх 2900 хүүхэд нэмэгдэнэ. 2020 оны хувьд бас урьд жилүүдээс илүү онцлогтой болно. Дэлхий нийтэд тархсан цар тахалтай холбоотой “өндөржүүлсэн бэлэн байдал” зарласан. Ингээд ЭЕШ-ын шалгалтын журамд ямар өөрчлөлт орсныг дор хүргэе. ЭЕШ-ын тов долдугаар сарын 2-5-ны өдрийн хооронд авахаар тогтсон. Шалгуулагчид зургадугаар сарын 1-ний өдөрт багтаж бүртгэлийн дугаараа ашиглаад eec.mn сайтын булангаас суудлын хуваариа авна. Харин шалгалт авах байранд нэвтрэхэд хоёр өөр үүрэг бүхий зохион байгуулагч нар угтана.
Эхнийх нь тухайн шалгуулагчийн халууныг үзэж, гарыг нь ариутган, амны хаалт зүүхийг шаардана. Дараа нь шалгалтын байрыг халдваргүйжүүлэх, бие засах газарт урт дараалал үүсгэхгүйн тулд зохицуулалт хийнэ. Эрүүл мэндийн чиг үүрэг хүлээсэн ийм баг өмнөх жилүүдэд ажиллаж байгаагүй. Үүнийг шинэ баг хэмээн нэрлэсэн байна. Харин хоёр дахь нь орох, гарах хаалгуудыг хянаж, хүүхдүүдийн биед үзлэг хийж, гар утас, ухаалаг цаг, тооны машин гэх мэт мэдээлэл дамжуулах боломжтой эд зүйлс илэрвэл хураана. Мөн тэдний бичиг баримт бүрэн эсэхийг шалгана. Нэг танхимд шалгалт өгөх хүүхдүүдийн суух ширээ хоорондын зайг 1.5-2 метр байлгах стандарт гаргажээ. Шинэ стандартаар нэг ангид 12 сурагч сууна. Ийнхүү стандарт өөрчлөгдсөнөөр төлөвлөсөн шалгалтын байрыг 85 болгож нэмэгдүүлжээ. Ингээд шалгалтын байр орон нутагт 44, Улаанбаатар хотод 41 байх юм.
Нийслэлд байрлах төрийн өмчит их, дээд сургуулиудын босго оноо 480, хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын босго оноо 410 байхаар тогтоожээ. Харин орон нутагт байгаа бүхий л их дээд сургууль, коллежуудын босго оноо 400 байна. Босго оноог дээрх байдлаар тогтоосноор ЭЕШ-д хамрагдсан хүүхдүүдийн 75 хувь нь их, дээд сургуульд орох болзол хангана. Үлдсэн нь тогтоосон босго оноонд хүрэхгүй байх магадлалтай гэх урьдчилсан тооцоог мэргэжлийн байгууллагууд хийсэн байна. ЭЕШ авахаар бэлтгэсэн обьектууд бүрэн камержсан бөгөөд 24 цаг цагдаагийн хамгаалалтад байх юм. Ийм учраас шалгалтын сэдэв, хариу задарна гэсэн ямар ч ойлголт байхгүй хэмээн албаны хүмүүс мэдээлж байгаа билээ. Шалгалтын байранд ирэхдээ сурагчид:
I. Иргэний үнэмлэх, түүнтэй дүйцэх бичиг баримт
II. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
III. Суудлын хуваарь
IV. Бүртгэлийн хуудсаа авч очно. Шалгалтын даалгаварт 10,11-р ангийн хичээлийн сэдэв, агуулгыг бүтнээр нь хамруулна. Харин “өндөржүүлсэн бэлэн байдал" зарласан буюу сүүлийн хагас жилд 12 дугаар ангид ороогүй хичлээлийн сэдэв агуулгыг хамруулахгүй ажээ.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com