Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Согогтой сонгуулийн солиорол

Ардчиллын дууч, сэтгүүлч С.Цогтсайхан агсны гэгээн дурсгалд зориулсан "АМЬДРАЛ, ТЭМЦЭЛ, УРАН БҮТЭЭЛ" ном уншигчдын хүртээл болсон билээ. Энэ номонд түүний нийтлэлүүдийг эмхэтгэн оруулсан байна. Манай сонин уг номонд орсон  нийтлэлүүдээс  цуварлаар хүргэж байна.

С.ЦОГТСАЙХАН 

 Сонгуульд оролцох хүн эхлээд ажлаасаа гардаг. Ажлаа хүлээлгэж өгсний дараа сонгуулийн компаниа эхэлдэг дэлхий нийтийн туршлага байна. Манайх ажлаа хийхийн зэрэгцээ сонгуульд өрсөлддөг. Нэгдүгээрт, энэ хүн ажлаа огт хийхгүй гэсэн үг. Хоёрдугаарт, энэ хүн өндөр ажил алба хашдаг бол албан тушаалаа өөрийнхөө сонгуульд заавал ашигладаг. Дэлхийн жишгээр бол сонгуульд өрсөлдөөд ялагдсан бол ажилгүй хоосон үлддэг. Манайд бол хуучин ажилтайгаа үлдэнэ. Хүн ажлаасаа халагдаад сонгуульд өрсөлдөнө гэдэг бол асар их иргэний зориг. Сонгуульд ялна гэж итгэсний илэрхийлэл. Сонгуульд өрсөлдөөд үзье яавал ч яаг гэсэн хэллэг Монголд л байна. Үзээд алдъя, гэдэг маань ялагдсан ч хуучин ажилтайгаа үлдэх хүний үг. Өнөөдөр Монгол Улсын төрийн машин яг таг зогссон байна. УИХ завсарласан. Засгийн газар ажиллахгүй байна. Яагаад гэвэл Ерөнхий сайд нь сонгуульд өрсөлдөөд явчихсан. ЗГХЭГ- ын дарга мөн сонгуульд мордсон. Бүх сайд нар сонгуульд хамрагдаад улс орон огт эзэнгүй айл болчхоод байна. Дэд бүтцийн сайд Г.Батхүү 10-20 машин хөлөглөн хөдөөгөөр баахан хурдан морь, бөх ярьж “намайг сонгоорой” гээд хөрөнгөөр туйлж яваа сурагтай. 20 орчим жип машин Г.Батхүүгийн өмч мөн үү? Түүнд хэрэглэгдэх бензин машин түүнийх гэж үү? Гадаад харилцааны сайд Д.Туяа ч мөн адил яамныхаа хэдэн олигтой машиныг хөлөглөөд Хэнтийд давхиж яваа гэнэ. Радио Телевизийн дарга н.Билигт Баянхошуунд антенн бариулаад өөрийнхөө мөнгөөр бариулсан юм шиг сонгуульд найдвар тавьж байна. 63 дугаар тойргийн О.Сүрэнгийн төлөө Монголын Төмөр зам бүхэлдээ хөдөлж байна. Тэр албан тушаалаа ашиглахдаа: Намайг сонговол бүгдийг чинь Москва, Бээжин явуулна гэж проводникуудад амлах жишээтэй. Ерөнхий сайд өөрийнхөө тойрогт юуг ч амласан хийж чадна. Тэр чинь ганц тойргийн асуудал байтугай 76 тойрог, Бүх Монголын асуудлыг шийдэх эрхтэй хүн. Хэрэв тэр Ерөнхий сайдын тушаалаа өөр хүнд хүлээлгэж өгөөд өрсөлдөж байгаа бол шударга. Эрүүл мэндийн сайд С.Сонин 76 дугаар тойрогт эмч нарын бүхэл бүтэн десант буулгаж чадна. Ингэхээр манай сонгууль шударга өрсөлдөөнийг хэзээ ч хангаж чадахгүй байна. Ажилтай ч ажлаа хүлээлгэж өгөөд бүгдээрээ ижил нэг гараанаас өрсөлдөж байж жинхэнэ шударга сонгууль болно. Өнөөдөр УАЗ-69 машин Монголын уул талд багтахгүй чихцэлдэж байна. Тэд хэний хөрөнгөөр туйлж явааг тогтооход төвөгтэй. Өнөөдөр засгийн ордон, яам тамгын газруудын хонгилоор үйлчлэгч бүсгүйн гутлын өсгий тас нясхийж, яриа цуурайтаж, эвгүй эзэнгүй байна. 2000 оны сонгууль урьд жилүүдийнхээс илүү улайрсан, заримдаа солиотой галзуу гэмээр болж байна. Батж.Батбаяр Их хурлын суудлын төлөө хувиасаа 60 сая төгрөг зарж зам засуулж байна. Эрэлийн Б.Эрдэнэбат УЦС, Эрдэнэтийн Ш.Отгонбилэг Завханчуудад бүгдэд нь машин авч өгнө гэж амласан зэрэг нь улайрч улангассаны шинж юм. Яах гэж энэ их мөнгийг цацдаг вэ? УИХ- ын гишүүний сарын 90 мянган төгрөгний цалин авах гэж үү? Сонгуульд цацсан мөнгөө хэд дахин нугалж олдог авлигалын механизм байдаг болохоор тэд УИХ руу “үхэлдэж” байгаа бус уу? Нэг бол өчнөөн тэрбумын зээлээ улсын төсвийн цоорхойгоор дарах гэж улайрцгааж байна. Энэ байдлаараа 2004 сонгуулийн үеэр бие биеэ алж талахдаа хүрнэ. Төрийн албан хаагч УИХ-д нэр дэвшвэл ажлаасаа халагдаж байх, төрийн бус (компанийн эзэд) нэр дэвшвэл хөрөнгийнхөө нийт хэмжээг тогтоолгож байх зарчим л энэ бүхнийг эрүүлжүүлнэ. Сонгуулийн хуулийн дээрх өгүүлсэн согогийг засахгүй бол бид бүгдээрээ солиорох вий. 76 тойрогт 700 орчим хүн өрсөлдөнө гэдэг бол солиорол. Нэр дэвшигч үндсэн ажлаасаа гарч ажлаа өөр хүнд хүлээлгэж өгдөг тогтолцоо үүсвэл өнөөдрийнх шиг хэт олон хүн өрсөлдөхгүй. Ялангуяа би одоогийнхоо ажлыг бас давхар алдана шүү гэсэн болгоомжлол үүснэ. Энэ бол эрүүл үзэгдэл. Энэ бол УИХ бүрэлдэхэд хүн өөрийгөө таньж мэдэхэд хамгийн чухал хөшүүрэг болох учиртай.

2000 он

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com