Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Хоёр хүртэлх насны хүүхдэд амны хаалт зүүлгэхгүй байхыг зөвлөжээ

Хоёр хүртэл насны хүүхдэд амны хаалт зүүлгэх нь аюултай болохыг Японы эмч нар анхаарууллаа.

Япон улсад коронавирусийн тархалт буурч байгаа бөгөөд даваа гарагаас эхлэн Токио болон бусад дөрвөн бүс нутагт хорио цээрийн дэглэмийг сулруулж байгаа юм.

Ингэхдээ хүмүүсийг хоорондоо зайнаас харилцахыг зөвлөж байгаа юм. Хэрвээ боломжгүй тохиолдолд амны хаалт заавал зүүхийг сануулжээ. Харин Японы Хүүхдийн Эмч нарын Холбооноос “Нялх хүүхдийн агаар солилцох суваг нарийн байдаг тул амны хаалт амьсгалахад нь бэрхшээл учруулдаг. Тиймээс хоёр хүртэл насны хүүхдэд амны хаалт зүүлгэхгүй байхыг зөвлөж байна” хэмээн мэдэгджээ.

Амны хаалт амьсгалыг нь боогдуулж, цаашлаад зүрхний ажиллагаанд нөлөөлөх аюултайг уг мэдэгдэлд анхааруулсан байна.

Бага насны хүүхдүүдийн дунд коронавирусийн өвчлөл хүндэрсэн тохиолдол маш цөөхөн байгаа юм. Сургууль, цэцэрлэгүүдэд халдвар тарсан тохиолдол бараг байхгүй, ихэнхдээ гэр бүлийнхнээсээ халдвар авч байгаа тул амны хаалт зүүхгүй байхад эрсдэл бага гэж эмч нар дүгнэсэн байна.

 

 

Эх сурвалж: Reuters

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com