Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Цэцэг шиг үрсийг хүчирхийлэгчдэд цээрлүүлэх ял хөнгөдөж байна

 Хүн болж төрсний эрхэм нэг оршихуй бол яах аргагүй үр хүүхэд. Үр хүүхэд гэдэг бидний амьдралын гэрэл гэгээ. Тэдний өхөөрдөм инээд, бусдад түгээх хиргүй сэтгэлийн баяр баясал нь амьдралыг утга төгөлдөр болгодог. Тиймдээ ч “Үртэй хүн жаргаж, үндэстэй мод нахиалдаг” гэдэг сайхан үг гарсан биз. Харин сүүлийн үед үртэй хүн хямарч зовох цаг ирээд байх шиг. Бидний хайраас дэлбээлж ургасан цэцэгс шиг балчир үрсийг минь цэвдэг сэтгэлтэй хүн араатнууд гишгэчин тасалж, хүчирхийлэх хэрэг олноор гарах боллоо. Ийм бусармаг үйлдэл хот хөдөөгүй газар авч байгаа нь сэтгэл эмзэглүүлнэ.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан Говь-Алтай аймгийн Халиун суманд насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн гэх мэдээ юм. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг дарга Т.А гэгч нь насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн байж болзошгүй гэдэг шалтгаанаар аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа гэх мэдээлэл гарав.

Энэ тухай үнэн бодит мэдээллийг баттай эх сурвалжаас нь хүргэх зорилгоор ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс лавлахад “Мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт өгсөн юм. Одоо яах вэ, олны үг ч ортой доо гэсэн шүү юм бодож байтал зурхайнаас эргэсэн морьд шиг энэ олон мэдээллийн хэрэгсэл дотроос “Eguur.мн” Халиун сумын Засаг даргатай утсаар холбогдчихсон байх нь тэр. Тэр Засаг дарга “EGUUR. Мн”-д юу гэж хариулсныг энд эш татаж хүргэе.

НӨГӨӨ ТАЛТАЙ ҮЛ ОЙЛГОЛЦОЛ ГАРСНААС ҮҮССЭН ХЭРЭГ

Бид тус мэдээллийн дагуу Халиун сумын засаг дарга Т.А-тай утсаар холбогдож, зарим зүйлийг тодруулсан юм.

-Хэвлэлээр таныг насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн хэмээх мэдээлэл тавигдсан байсан. Энэ үнэн үү?
-Харж амжаагүй явна. Ер нь үл ойлголцол үүссэнээс ийм хэрэг болсон. Нөгөө талаас цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн юм билээ. Одоогоор намайг цагдаагаас дуудаж, байцаасан зүйл алга. Би ажлаа хийгээд л явж байна. Удахгүй хот руу томилолтоор явах гээд жаахан ажилтай явна.
-Тэгэхээр тухайн мэдээлэл үнэн гэж ойлгож болох уу. Цагдаагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн үү?
-Хэрэг нээсэн юм бол байхгүй. Түрүүн хэлсэнчлэн, үл ойлголцол үүссэнээс болсон хэрэг. Шалгадаг газар нь шалгаад үнэн зөвийг нь хэлээд өгөх байлгүй дээ.
Сэтгүүлчийн асуултад Халиун сумын Засаг Дарга ийм хариулт өгчээ. Үүнийг юу гэж ойлгох вэ. Ялангуяа “Нөгөө талтай үл ойлголцол гарснаас үүссэн хэрэг” гэдгийг юу гэж ойлговол зохилтой юм бол. Хэрвээ ойлголцож чадсан бол хэл амгүй өнгөрөх байсан гэсэн үг үү. Юутай ч, энэ хүний хариултаас насанд хүрээгүй хүүхдийн талаар сэтгэл зовнисон авиа ч гарсангүй. Тийм зүйл болсон ч, болоогүй ч “Би ажлаа хийгээд л явж байна. Ажлаа хийгээд ч явах болно” гэдэг санаа л цухалзаад байх шиг.
Энэ явдлаас үүдээд бага насны хүүхдүүдийг хүчирхийлэгчдийн хэрэг хэрхэн шийдэгдсэн талаарх хэдэн жишээг дурдмаар байна. Аливаа бусармаг тэр тусмаа балчир насны хүүхдийг хүчирхийлэгч хүн дүрстэнг жигшин зэвүүцмээр ч, Монгол Улсад даган мөрдөгдөж байгаа хуулийнхаа хүрээнд үйлдсэн хэрэг нь шүүхээр орж, нотлох баримтаар тогтоогдсоны дараа түүнийг ялтан гэж үздэг номтой. Түүнээс наана үйлдэл дээр нь барьсан ч шүүхийн хаалга татах хүртлээ ердөө сэжигтэн л гэгдэнэ. Тиймээс шүүхээр орж зохих ял авсан хэргүүдийн талаар энд дурдаж байгааг ойлгоно биз ээ.

Баримт 1.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутагт бага насны буюу 10 настай А-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулж, давтан үйлдлээр хохирогчийг тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, мөн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй 15 настай Б-г хүч хэрэглэн хүчиндэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг гарсан байдаг. Энэ хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй Б гэгч үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдож, тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс хэргийг прокурорт шилжүүлжээ. Баянгол дүүргийн прокурорын газраас 2018 оны зургадугаар сарын 28-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд Б-г бага насны хүүхэд хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар 11 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Б нь дээрх гэмт хэрэг үйлдэхдээ дагавар охиноо айлган сүрдүүлж, давтан үйлдлээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангадаг, мөн гудамжинд хичээлдээ явж байгаа хүүхдийг айлган авч явж хүчирхийлдэг байсан байна.

Баримт 2.

Увс аймгийн Өндөрхангай суманд 2018 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр иргэн Б гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бага насны буюу 12 настай охиныг ээжийг нь эзгүйд хүчиндсэн гэмт хэрэг үйлджээ. Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Б-г бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Баримт 3.

Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Р.Х нь 2016 оны хоёрдугаар сараас 2018 оны гуравдугаар сар хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 13 настай дагавар охиноо хүчиндсэн гэмт хэрэг үйлджээ.
Уг хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж шийдвэрээ гаргасан байна.
Тэгэхдээ Р.Х-г хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 20 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Баримт 4.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ч.Э болон Ч.М-д холбогдох эрүүгийн хэргүүдийг 2019 оны зургадугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.
Хэргийн талаар тодруулбал, 30 настай, эрэгтэй Ч.Э нь 2018 оны есдүгээр сараас 2019 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд есөн настай хүүхдийг бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндсэн, 50 настай, эрэгтэй Ч.М нь 11 настай хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан удаа дараа хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхээс Ч.Э, Ч.М нарыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ч.Э-д 15 жил, Ч.М-д 14 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.
Эдгээр нь өнгөрсөн онд шийдвэрлэгдсэн хэргүүдийн талаар тухайн аймаг, дүүргийн Прокурорын байгууллагаас нь өгсөн тоо баримт. Тэгвэл 2020 он гараад бараг хагас жилийн нүүр үзэх нь. Энэ хугацаанд хэчнээн ч үйлдэл гараа юм билээ, бүү мэд. Дэлхийг нөмөрсөн коронавирусээс болоод хөл хорио тогтоосон дэглэм зарлаад хүүхэд багачуул гэр орондоо байгаа хэдий ч, эцэг эх нь ажлаа хийж, цэцэрлэг сургууль карантилсан болохоор бас л харж хандах хүнгүй суугаа нь олон. Харин ажилгүй болсон нэг хэсэг нь гэр бүлийн хүрээнд архидан согтуурч, хүчирхийлэл үйлдэх дуудлага ихсэх болсныг цагдаагийнхан цаг ямагт сануулж байгаа.
Ер нь бага насны хүүхдийг хүчирхийлэгчдийн гаж үйлдлийг дэвэргэх гол шалтгаан нөхцөл нь ахуйн хүрээнд архидан согтуурч, бага насны хүүхдэд тавих хараа хяналт суларч, бусдад хэт итгэсэн, бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөж байхад хэн нэг тусалдаггүй зэрэг байдлаас үүдэлтэйг хууль хяналтынхан байнга сануулдаг.
Эцэг, эх, асран хамгаалагчийн хайхрамж, болгоомжгүй байдлаас шалтгаалж бага насны хүүхэд бие махбод, сэтгэл санаагаараа насан туршдаа гэмт хэргийн хохирогч болж байгаа нь л аймшигтай.
Аминаасаа тасалж, төрүүлсэн алдрай үрсээ хэн нэгэн адгуусан авирт, “Хүн хог”-нд бузарлуулж, буртаглуулсан сэтгэлтэй, унтарсан итгэлтэй амьдралыг туулах тийм зүйлийг бүү үзүүлээч. “Үхтэл үр харам” гэдэг дээ. Тэдэнд оноох ял хөнгөдөж байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com