Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Д.Нямхүү: Халдварын долоон тохиолдол нэмж бүртгэгдэн, батлагдсан тохиолдол 148 боллоо

 ЭМЯ-аас ээлжит мэдээллээ хүргэлээ. Манай улсад шинэ тохиолдол нэмэгдсэн эсэх, шинжилгээний хариунуудын талаар ХӨСҮТ- ийн ерөнхий захирал Д.Нямхүү танилцууллаа. Тэрбээр хэлэхдээ "Тавдугаар сарын 26-нд гурван лабораторид нийт 248 хүнд шинжилгээ хийхэд  долоон хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тэдний зургаа нь тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан оюутан юм. Мөн тавдугаар сарын 13-нд ирж тусгаарлагдсан байсан цэргийн сургуулийн нэг оюутны давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. ингэснээр нийт халдварын батлагдсан тохиолдол 148 боллоо.

Цэргийн сургуулийн оюутны хувьд тусгаарлагдсанаас хойш 14 дэх хоног дээр вирус илэрч байгаа нь тусгаарлалтын хугацааг 21 хоног болгосон шийдвэр зөв гэдгийг харуулж байна.

Харин сайн мэдээ нь өнөөдөр зургаан хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжиж байгаа. 

Мөн өнөө өглөө Алтанбулаг боомтоор 340 иргэн орж ирсэн. Тэднээс 40 хүнийг ХӨСҮТ-д хүлээн авч тусгаарлалаа" гэлээ.

Түүний дараа коронавируст халдвараар өвчилсөн нь батлагдаж эмчилгээ хийлгэж байгаа иргэдийн биеийн байдал, эмнэл зүйн шинж тэмдгийн талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр "Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 8-наас хойш 8,000 орчим хүнд тандалт судалгаа хийж, шинжилгээ авсан. Тандалт судалгааны ажлаас гадна иргэдийг тусгаарлахын өмнөх ангилан ялгалт хийх ажлыг долоон баг хариуцан ажиллаж байгаа. Нийт 287 сэжигтэй тохиолдлыг шинжилсэн бөгөөд бүх тохиолдолд онош үгүйсгэгдсэн.

Гуравдугаар сарын 10-наас хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан 148 тохиолдол байна. Нийт тохиолдлын 94 буюу 63 хувь эрэгтэй. Халдвар авсан 8-65 насны хүмүүс байна.  Зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлуудын 86.4 хувь ОХУ-аас бусад тохиолдол гадаадын есөн орноос орж иржээ.

Эдгэж гарсан 43 хүн байгаа. Нэг өвчтөний эмчилгээний дундаж хугацаа 30 хоног байна. Эдгэрсэн хүмүүс 10-55 хоногийн эмчилгээ хийлгэсэн. 43 хүний 28 нь одоогоор сувилалд, 4 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 10 хүн гэрийн ажиглалтын хугацаа дууссан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 105 хүн байна.

Улсын хэмжээнд нийт зургаан лабораторид давхардсан тоогоор 13,900 шинжилгээ хийлээ. Өвчтөний шинжилгээ өдөр бүр, тандалтын шинжилгээ 1-5 удаа хийгдэж байгаа. Мөн хилийн боомтууд дээр тандалтын зорилгоор ачаа тээврийн жолооч нарыг шинжилгээнд хамруулж байна.

ХӨСҮТ-ийн клиник тасагт зургаан баг ажиллаж байгаа бөгөөд нэг баг таван хүнтэй. Өнөөдрийн байдлаар 40 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд эмчилгээн дээр ажиллаж байна. ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 20 гаруй хүн цаг наргүй ажиллан шинжилгээ хийдэг.

Өнөө өглөө ирсэн 340 зорчигчоос 40 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Зорчигчдын дийлэнх нь оюутан, сурагчид байна" гэж хэллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com