Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
"Улаанбаатар травэл экспо-2020" цахим үзэсгэлэн зохион байгуулна

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Улаанбаатар Аялал жуулчлалын холбоо”-той хамтран “Улаанбаатар Травэл Экспо-2020” үндэсний аялал жуулчлалын цахим үзэсгэлэнг энэ сарын 29-31-ний өдрүүдэд зургаа дахь жилдээ “ТӨЛӨВЛӨЕ, АЯЛЪЯ, СУРАЛЦЪЯ” уриатайгаар зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар, “Улаанбаатар Аялал жуулчлалын холбоо” ТББ-ны тэргүүн Ё.Бадрал, “Орхон” гэр баазын захирал Г.Отгонбаатар нар мэдээлэл өглөө.

Цахимаар зохион байгуулагдах уг үзэсгэлэнгээр төрийн болон төрийн бус байгууллага, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зочид буудал, амралтын газар, жуулчны бааз, сувилал, даатгал, нислэгийн тийз борлуулагч, авиа компаниуд, аяллын клуб, машин түрээсийн үйлчилгээ, тур оператор байгууллагуудын нэгдсэн мэдээллийг нэг дороос авах боломжтой аж.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар "Улаанбаатар травэл экспо-2020" цахим үзэсгэлэнг тавдугаар сарын 29-31-ний хооронд зохион байгуулахаар бэлтгэлдээ орлоо. 2019 онд Монгол улсад 577 мянган жуулчин ирсэн. Энэ нь өмнөх үеэс 10 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан. Цахим үзэсгэлэнд тавигдсан байгууллагуудын аяллын бүтээгдэхүүн үйлчилгээ бүтэн жилийн турш сурталчилж, хамтран ажиллана.

Аялал жуулчлалтай холбоотой ном, сэтгүүл, танилцуулгыг татаж авах, 3 хоногийн турш “ОНЛАЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”, илтгэл, байгууллагуудын танилцуулгыг шууд үзэж, шууд лайвын дараа азтан болох боломжийг бүрдүүлж байгаа. Түүнчлэн “ЖИМ-АЯЛЛЫН ХӨТӨЧ” Аялал жуулчлалын анхны цахим сэтгүүлийг М+ аппликейшн дээр байршуулахаас гадна хэвлэмэлээр тараагдана” гэв.

Энэ удаагийн цахим үзэсгэлэн нь COVID-19 цар тахлын эрсдэлээс сэргийлэн аюулгүй байдлаа ханган, эх орондоо, аяллаа “төлөвлөх”, байгальд ээлтэй “аялах”  аяллаар дамжуулан ирээдүй хойчдоо байгаль орчин, ёс заншил, үндэсний соёл, ахуйгаа хайрлан хамгаалах “суралцах” талаар уриалан сурталчлах юм байна.

 


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com