Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Шунал

Засгийн газрын хөндлөнгийн оролцоо ямагт хөнөөлтэй байдаг учраас төрийн оролцоо устаж, хувь хүний эрх чөлөөг дээдлэх тэр агшнаас бизнес болоод бусад үйл явц зөнгөөрөө эрчээ авч хөгжин дэвжинэ.
Ялангуяа хувийн өмчид халдахгүй байх хууль эрх зүйг бүрдүүлэх цомхон бүтэцтэй, чадварлаг, боловсролтой, бие даасан хараат бус хувь хүнээр бүрдсэн төр бизнесийн хөгжилд чөдөр тушаа болдоггүй юм…
Зах зээлийг хувийн хэвшилд үлдээх нь хамгийн эрүүл, оновчтой холын хараа мөн болой…
Монгол хүн бүр чөлөөт зах зээлээр амьсгалж, ашиг орлогоо нэмэгдүүлж, өөрийгөө аваад явах ариун үзлийн үндэс суурийг сэтгэлгээндээ шингээж, амьдрал юугаа цэцэглүүлэхэд нь төр садаа болохоо боль. Ажилсаг хичээнгүй зүтгэлээр ашигтай ажиллахын төлөө бизнесменүүд нямбай, нягт, тооцоотой, хариуцлагатай байж, аж ахуйгаа өөд нь татахын төлөө шуна!
Шунал буруу зүйл биш!!! Ажил амьдралтай байхын тулд хөлсөө асгаруулан шунахайр!?. Энэ чинь зөв үйлдэл. Хувь хүн өөрийнхөө аз жаргалыг бадрааж, хийморь лундаатай байх эдийн засгийн тогтолцоо бол жинхэнэ эрх чөлөөний сүү сааль нь юм шүү дээ…
Энэ нь хүн өөрийн мөрөөдөлдөө хүрэх дээд түвшний зам мөр. Тэр мөрөөр аялдаг төрөөс хараат бус бизнес эрхлэгчид өөрийгөө бодож, үр ашгаа дээшлүүлдэг хамгийн зөв эрчимтэнүүд юм. Тэд эдүгээ цагийн баатарлаг үйлстэнүүд мөн.
Өгөө аваатай орчлонд эрх чөлөөт бизнесменүүд ямагт хамгийн сүйхээтэй, шинийг эрэлхийлэгч чигийг заагч алтан гадас байдаг учиртай.
Эд нар л ашигтай ажилласны үр дүнд хувьдаа ашиг олох, хувь хүнийг хамгаалж өмгөөлөн, эдийн засгийн чөлөөт үйл явцыг буй болгодог болой… Манайд гарын таван хуруунд багтах зарчимтай рациональ цөөхөн бизнесмэн байдаг юм. Тэд нар луу төр бүү халдаг.
Амьдралын өрнөл дунд өөртөө үнэнч, өөрийгөө боддог, ухаантай хувь хүн бусадтай сайн дураараа соёлтой гэрээ хэлэлцээрийн зөв шийдэл гаргаж, эдийн засгийн чөлөөт өрсөлдөөнд чаддаг ажлаараа бахархах нь жинхэнэ ёс зүйт хандлага юм.
Бүтээлч, тодорхой чиглэл зорилготой үйлс, ашгийн төлөө зүтгэл нь саруул ухаан, эрүүл сэтгэлтгээтэй шунал юм.
Хэн нэгэнд таалагдах гэж
Аль нэгэнд нь хараалгаж, зүхүүлэх гэж төрөөгүй, би…
Хэрэгтэй нэгэнд нь ашиглагдах гэж
Хэнэггүй тэнэгүүдэд нь хэмлүүлэх гэж ирээгүй, би…
Би амьд байх гэж, амьдарсан шиг амьдрах гэж мэндэлсэн. Хатуу хорвоогийн жам, жаягт өөрийгөө сорьж, халуун залуу насандаа халгиж, цалгиж, алдаж, онож, асгаж, цутгаж, аархаж, аагирахсаар өдийг хүрсэн, би. Зарим зэрэмдэг сэтгэлгээтнүүд
“төрд” ажиллаж мөнгө тонодог бол харин би хүнд хэрэгтэй бүтээл туурвиж, тэр бүтээлийнхээ тасалбарыг зарж, өөртөө тустай мөнгө олдог. Олсныгоо чамладаггүй, сэтгэл өег сайхан байдаг.
Тайзан дээр гарахдаа, бичиж суухдаа, уншиж ухаарахдаа, дуулан эгшиглэхдээ, сэтгэж найруулахдаа үүлэн дунд, диваажинд хөвж жаргадаг, би…
Урлан бүтээхдээ, урагшлан тэмүүлэхдээ өөрийгөө хохироодоггүй, бусдыг зовоодоггүй ээ, би...
Би өөрийнхөө төлөө үзэгчдээ, шүтэн бишрэгчдээ золиослохгүй, тэд өөрсдийнхөө тулд төлөөс төлөх болохоос биш миний төлөө гарлага гаргах учиргүй. Намайг хошигнон егөөдөхөөр инээж, уянгалан эгшиглэхээр уярч, миний бүтээл рүү надтай хамт уусан шингэж, ухаан сэтгэлгээндээ оюун санааны ундарга оргилуулж, тасалбар авсандаа харамсахгүй харивал, хариад тэд ярих дурсах юмтай бол би баян…
Яагаад гэвэл би хүний мөнгийг авсан. Авьяас чадвараа үнэлж, тэд нараар үнэлүүлж олсон мөнгөөрөө бахархана... Өөрийнхөө хүч, хөдөлмөр авьяасаар мөнгө олсон учраас тэр!
1986 оны намар СТӨ-нд, ДУАТ-т тус тус уран бүтээлээ туурвиж, тэр үеийн ханшаар хоёр удаагийн цэнгүүн толилуулж нийт 48000 төгрөгийн цэвэр ашиг олж түүнээсээ 12000 төгрөгийг төрөлх театрынхаа 60 жилийн ойд нэмэрлэж, арслан Г.Доржсамбуу найруулагчийг баярлуулж хоёул хөөрөн баясч “Смирнов” водка хүртэн даналзаж байв аа... Би их шуналтай. Бүтээж туурвих, сэтгэн бодох, түүгээрээ бахархах, ажил амьдралаа сайжруулж, хөрөнгө орлогоо арвитгах шуналтай.
Ард кино театрыг 2005 оны ханшаар, хууль дүрмийнх нь дагуу үнэ хөлсийг нь арван дөрвөн хоногийн дотор төлж, хувийн өмчтэй болсон шуналтан байна, би. Миний энэ шуналыг хэн нэгэн атгаг санаатай, аль нэгэн атаач этгээд зүхэн зэвүүцэхийг зөвшөөрөхгүй, би... Яагаад гэвэл? би хаана ч, хэнд ч гай зовлон, золиос үүсгээгүй… Харин ч Монгол Улсад эрх чөлөөг хөтөлж авчралцсанаараа бардамнана.
Хамт тэмцэж явсан нөхдөөрөө бахархана. Олон олон хүн эрх чөлөөтэй болж, өнөөдөр бизнес нь цэцэглэж, ашигтай ажиллаж ашгийн төлөө яваа рационалистуудад амжилт хүсээд орлогоо нэмэгдүүлж, хүмүүсийг ажил амьдралтай болгож шуна гэж хэлнэ, би…
Шунал хүнийг хөдөлгөөнд урьдаг. Шунал хүнийг өсч өндийж, дэвжин дээшлүүлэх увидастай. Амьдралын төлөө, мөнгө олохын тулд, эрдэм мэдлэгтэй байхын тухайд шунал нь хүмүүн төрөлхтний хөгжлийг залж ирсэн гэдгийг олж харсан, би. Шуналыг зөвөөр нь дүгнэдэггүй тэнэгүүд над руу дайрч, харааж, зүхэж, адлахыг зөвшөөрөхгүй, би... Би өөрийгөө аль эрт олсон. Сэтгэлгээний тусгаар тогтнолоо тунхаглачихсан хүн. Бие тоож, би-гийн өвчин туслаа гэж намайг зэмлэдэг хүн бүхэнд та өөрийгөө олохын тулд өөртөө үнэ цэнтэй бай гэж зөвлөе. Нэр төрөөс илүү үнэ цэн чухал.
Өөрийн тусгаар тогтнолгүй хүн хулчгар, аймхай байдаг юм. Тийм хүн эрх мэдэл, албан тушаалд очиж байж өөрийгөө хамгаалахчаан болдог. Тэр нь даанч насгүй... Нэг насанд нэг л удаа амьдарна. Гагцхүү зөв шунал, үнэн амьдрал, бодит чиг хандлага, товир оюун санаа, саруул ухаан эрүүл сэтгэлгээ л хүний аврал юм.
Харин татвар төлөгчдийн мөнгө, төсвийн хөрөнгөөр хувьдаа хонжоо хайгчдыг боль гэж хэлнэ, би. Төсвийн мөнгөөр тансагладаг “Данхар” төрийн занхар түшмэдүүдийг ичээч гэж хэлнэ, би. Би өөрийнхөө хүчээр зөв амьдарч, амь зууж яваа хүн учраас ингэж хэлж байгаа юм.
Зөв засаглал, хуулиар хамгаалагдсан дархан эрхтэй хувь хүн өөрийн үнэ цэн, ур чадвар, тодорхой зорилготой зоримог шинж чанараа ашиглан ололтоор дүүрч, түүнийгээ улам хөгжүүлэхийн тулд хүрсэн эрх мэдэл бол ЭРХ ЧӨЛӨӨ. Хүний эрх, чөлөөт эрх мэдлээс төр савраа тат! Ялангуяа сэтгэгч бизнесменүүдийн бизнес рүү халдлан довтолж, гадны хөрөнгө оруулалтыг үргээхээ боль!!!
Социалистуудын өнгөлзлөгт автан боолчлогдож улс орноо хорлон сүйтгэхийг зүүнтэнүүдэд тавьж өгөхгүй, би. Намайг би-гийн “эго” өвчтэй, галзуу солиотой гэнэ л биз? Яг тийм. Бүрэн дүүрэн зөвшөөрнө. Учир нь би хамтач үзэл, золиос төлөөсийн гаж донтон биш.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com